Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үзэгчдийг байлдан дагуулж буй "The Penthouse" цувралын тухай 8 баримт


Өвөрмөц зохиол, А зэрэглэлийн жүжигчдийн бүрэлдэхүүн, чанартай зураг авалтууд, гэнэтийн санаанд оромгүй эргэлтүүд гэхчлэн Өмнөд Солонгосын "The Penthouse" цуврал тун онцлог бүтээл болжээ. 2020 онд эхний хэсэг нь олны хүртээл болсон бол 2021 онд “The Penthouse: War in Life" нэртэй дараагийн хэсэг нь цацагдаж буй. 

1. Киноны гол дүрүүд бүгд А зэрэглэлийнх.

Уг цувралд гурван хүчирхэг гол дүрийн эмэгтэй гардаг. Бүгд Өмнөд Солонгосын А зэрэглэлд багтах чадварлаг жүжигчид. Гол дүрийг S.E.S. охидын хамтлагаар олонд танигдсан Eugene болон нэрт жүжигчин Ли Чжи А, Ким Со Ён нар бүтээжээ. Мөн туслах дүрүүд ч бидний сайн мэдэх шилдэг жүжигчид юм. 

2. Пентхаус цамхгийг графикаар бүтээсэн.

Киноны үйл явдал өрнөх "Hera" цамхаг нийт 100 гаруй давхар өндөр бөгөөд уг  цамхгийг CG компьютер график ашиглан бүтээжээ. Зураг авалтуудыг Сөүлийн Гангнам дүүрэгт хийсэн гэнэ.

3. Ким Со Ён кинонд зориулан төгөлдөр хуур сурсан. 

Түүний төгөлдөр хуур тоглодог хэсгүүдийг санаж байна уу? Тэр бүх аяыг цуврал эхлэхээс өмнө өөрөө тоглож сурсан төдийгүй зарим аяыг найруулагчид санал болгожээ.

4. Бүтэн цувралыг хэдхэн өдөрт үзэж болно.

Уг цувралын нэг анги 40-60 минут урттай. Тэгэхээр уг цувралын эхний хэсгийн 21 ангийг нэг хоёр өдөрт л үзчихнэ гэсэн үг. 

5. Зарим жүжигчид өөрийн хоолойгоор дуулсан. 

Кинонд дууны хэсэг цөөнгүй гардаг. Зарим хэсгийг мэргэжлийн дуучид дуулсан бол жүжигчин Ха До Вон болон Ма Дүү Ги нар өөрийн хоолойгоор мэргэжлийн мэт дуулжээ. 

6. Анги бүр 580 мянган ам.долларын өртгөөр бүтсэн. 

Studio S-той байгуулсан гэрээний дагуу уг цувралын анги бүр дунджаар 580 мянган ам.долларын өртгөөр бүтжээ. Зардлын ихэнх нь жүжигчдийн тансаг зэрэглэлийн хувцас, эд хэрэгсэлд зарцуулагджээ. 

7. "The Penthouse" үнэхээр "драматик".

Солонгос кино "драматик" үйл явдлуудаараа алдартай. Тэгвэл уг цувралын эхний 5 минутад л өсвөр насны охин цамхгаас унаж үзэгчдийг цочроох болно. 

8. Ким Со Ён  "дүрдээ орох"-ын тулд "Хаан ширээний тоглоом"-ыг үзсэн. 

Тэр нэгэн ярилцлагадаа хүйтэн цэвдэг эмэгтэйн дүрийг бүтээх хэцүү байсан учир "Хаан ширээний тоглоом"-ыг үзсэн гэжээ. 

9. Уран төсөөллийн + Бодит бус = Гайхалтай!

Яагаад бүх хүүхэд нь нэг үеийн, бүгд дуурийн дуучин болох хүсэлтэй байна гэж? гэх мэт байж боломгүй үйл явдлуудаар уг цуврал дүүрэн. Энэ нь хорхой хүргэм санагдана гээч! 

Эх сурвалж: Koreaboo 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
8 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Өчигдөр
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

М.Анхжаргал 2021.04.28 172.69.252.145

Ёстой мундаг нээрээ бүх жүжигчиддэ амжилт хайртай шүү

0 Хариулах


Зочин 2021.03.26 172.69.252.151

neg angi 30 min urgeljgushde uzej bj medegee bichyaa

0 Хариулах