Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Хаврыг хавар шиг" мэдрүүлэх хамгийн романтик 17 эшлэл


Бүх цаг үед хайр дурлал утга зохиолын суут бүтээлийн гол сэдэв байсаар ирсэн билээ. Хавар цагийн гэнэхэн догдлуун мэдрэмжийг авчрах хамгийн романтик эшлэлүүдийг хүргэж байна. 

1. "Чиний гэрэл гэгээн дор би хайрлаж сурсан. Чиний гоо үзэсгэлэнд автан би найрагч болон хувирсан. Чи хэнд ч үл харагдах цээжин гүнд минь бүжин наадахад гэгээн дүр чинь урлагийн бүтээл адил гэрэлтэнэ." – Руми 

2. "Эрт урьдын цагт нэгэн хүү нэг охинд хайртай болжээ. Охины инээмсэглэл түүнд асуулт үлдээж, хариуг нь насан туршдаа эрж хайх болж гэнэ." – Николь Краусс

3. "Уруулын чинь дүрс түүхийг ахин бичиглэнэ." –Оскар Уайлд

4. "Бүхий энэ ертөнцөд намайг гэх чиний сэтгэлээс илүү нь үгүй. Бүхий энэ орчлонд чамайг гэх миний хайраас илүү нь үгүй." – Майя Энжелоу

5. "Чамайг би хөрсөн дээгүүр, хөвөх үүлэн дээгүүр, хүрхрэх усан дээгүүр алхаж буйн чинь төлөө хайрлая. Зөвхөн намайг олохоос чинь өмнө."  – Пабло Неруда

6. "Нүгэл хилэнц, баяр жаргал хоёрын заагт би чамтай учирсан." - Руми

7. "Чамайг бодох бүрт цэцэг дэлгэрдэг байсан бол би мөнхийн цэцэрлэгт хүрээлэн дунд амьдрах байсан биз ээ." – Алфред Теннисон

8. "Үнэндээ хорвоо ертөнц тэр чигээрээ чамтай учирахад тусласан учир би чамайг хайрлах болно." - Пауло Коэльо

9. "Анх харахад л чи минь төгс төгөлдөр байсан. Тиймээс чамайг би хайрласан. Удалгүй чи минь төгс биш гэдгийг би анзаарч эхэлсэн, тэгээд би чамайг бүр ихээр хайрласан."  – Анжелита Лим

10. “Би цаг үргэлж л шүлэг, зохиол мөн чамайгаа л бодох юм.” – Виржиниа Вүүлф

11. “Чиний л төлөө бол мянган удаа байсан ч яахав.” – Калед Хоссейн

12. "Хайран дунд өнгөрүүлсэн хагас амьдрал минь мөнхийн үргэлжилнэ." – Жюно Диаз

13. "Би зөвхөн чамайг хайрлахын тулд хагас зуун жил хүлээжээ. Мөнхийн хайрынхаа төлөөх тангарагыг ахин чамруу илгээхийн төлөө." – Габриэль Гарсиа Маркес

 14. "Тэнэг юм шиг инээмсэглэж, хэзээ ч мартаж үл чадах цорын ганц зүйл зөвхөн чи л юм даа" – Виржиния Вульф 

15. "Бид хайрыг хайр гэх утгаас нь ч илүүгээр хайрлах юм."  – Эдгар Аллан По 

16. “Надад зөвхөн чи минь нэгэн тэнгэр дор, нэгэн агаараар амьсгалж байгаа нь л хангалттай” – Скот Фицжералд 

17. "Тэр залуу бүсгүй рүү яг л нарны хурц гялбаа өөд харах шиг нүд гялбасан хэр нь тасралтгүй ширтсээр байлаа." – Лев Толстой 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.