Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

СУДАЛГАА: Хятадуудын 82 хувь, оросуудын 42 хувь нь вакцинд хамрагдахад бэлэн гэж хариулжээ


IPSOS байгууллага саяхан хүмүүсийн вакцинд итгэх итгэх, хамрагдах хүсэл хэр өндөр байгаа талаар судалгаа явуулжээ. Тус судалгаанд 15 орны вакцинд хараахан хамрагдаагүй байгаа 13,500 хүн оролцсон байна. 

Хэрэв вакцин хийлгэх боломжтой болбол хийлгэх үү гэж оролцогчдоос асуухад:

  • Бразилчуудын 89 хувь 
  • Италичуудын 85 хувь 
  • Хятадуудын 82 хувь
  • Испаничуудын 82 хувь 
  • Мексикчүүдийн 80 хувь 
  • Өмнөд Солонгосын 80 хувь нь тус тус ЗААВАЛ ХИЙЛГЭНЭ гэж хариулжээ. 

Тэгвэл судалгаанд хамрагдсан америкчуудын 65 хувь, Өмнөд Африкийн иргэдийн 65 хувь, француудын 59 хувь нь дээрх хариултыг өгсөн байна. 

Эдгээр 15 орноос ОХУ-ын иргэдийн вакцинд хамрагдах сонирхол хамгийн бага байжээ. Тодруулбал, оросуудын 42 хувь нь вакцин хийлгэх бүрэн дүүрэн сонирхолтой байна гэжээ. 

Түүнчлэн өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш ихэнх улсуудад вакцинд итгэх итгэл мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Тухайлбал, Италид 36 хувиар, Испанид 31 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин ОХУ болон АНУ-д хамгийн бага буюу 2-3 хувиар нэмэгдэв. 

Дашрамд дурдахад, дархлаажуулалтаа эхэлсэн зарим улсууд богино хугацаанд хүн амаа вакцинжуулж байна. Оксфордын Их Сургуулиас гаргасан мэдээллээр АНУ хүн амынхаа 14 хувийг вакцинжуулаад байгаа бол Бразил, Канад, Франц, Герман, Итали, Орос, Испани улсуудад вакцинжуулалт 3-5 хувьтай байна. 

Эх сурвалж: we Forum

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.