Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эх дэлхийн цаг | Гэрэлгүйд хийх сонирхолтой 6 зүйл


Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гарагт "Эх дэлхийн цаг" тохиодог билээ. Орон нутгийн цагаар үдшийн 20 цаг 30 минутад дэлхий даяар нэгэн зэрэг, нэг цагийн турш бүх гэрлээ унтраан, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо өргөдөг энэхүү аян 14 дэх жилдээ зохиогдох гэж байна. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас цахимаар шууд дамжуулах нэгэн дүр зургийг хамтдаа ажиглаж, өөрсдийн дэлхийг өөр өнцгөөс харахыг зохион байгуулагчдын зүгээс уриалжээ.

Эх дэлхийн цаг виртуал дамжуулалт

Эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмрээ оруулахын тулд дэлхий даяар ямагт гэрэлтэй байдаг олон байгууламжууд нэг цагийн турш харанхуйд орших нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татдаг байна.

Ингээд та бүхэнд энэ хагас сайн өдөр эх дэлхийн цагтай нэгдэх үеэр хийж болох сонирхолтой зүйлсийн санааг хуваалцаж байна.

1. Гэрлээ унтраан бясалгах

Гэрэлгүй орчинд дуу чимээ ч бас даган алга болдог. Зогсоо зайгүй урсах амьдралын хэмнэлээс түрхэн гараад, чимээгүй харанхуй орчинд бясалган суугаарай. 

2. Харанхуйд оройн зоог барих

Лаа асаан байгаль дэлхийд ээлтэй оройн зоог бэлтгэн хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлээрэй. Хүний нүдэнд тусах гэрлийн ачаалал буурснаар, амтлах үнэрлэх сонсох гэх мэт бусад мэдрэмжүүд сэргэдэг.

Эх дэлхийд ээлтэй 50 хоолны санаа

3. Сэдэвчилсэн кино үдшийг зохион байгуулах

Байгаль орчны сэдэвт кино наадмын зүгээс энэ сарыг дуустал онцлох уран бүтээлүүдийг өөрсдийн сайтаар үнэгүй үзүүлж байгааг дуулгахад таатай байна. Эндээс үзээрэй. 

4. Эх дэлхийн төлөө дуу хоолойгоо хүргэх

Танд нэг минутын хугацаа байвал энэ холбоосоор орон, өөрийн нэрийг бүртгүүлээд л эх дэлхийн төлөө хийж чадах зүйлээрээ дуу хоолойгоо хүргээрэй. 

Дараагаар нь таны нэр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст доорх зурган дээрх шиг харагдана:

5. Зурагт хуудас хийх

Эх дэлхийн цагийг зохион байгуулагчид "One Minute Briefs"-тэй хамтран зурагт хуудас хийх уралдаан зарлажээ. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийг #EarthHour-д оролцохыг уриалсан зурагт хуудасны загвар гаргах ба түрүүлбэл £100 болон бэлэг дурсгалын зүйлээр шагнуулах юм. Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээсаваарай. 

6. Чимээгүй Диско

Бусдын дэргэд бүжиглэхдээ биеэ барьдаг хүмүүс харанхуйд чихэвчээ зүүгээд, ханатлаа бүжээрэй!Хөгжмийн өөр мэдрэмжтэй хүмүүс хүссэн дуугаа хувьдаа сонсоцгоон хамтдаа дискодох боломжтой.

Эх сурвалж: Earth Hour

Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.