Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Токио-2020 | Олимпын наадмын галт бамбарын буухиа аялал эхэллээ


Эртний Грекийн галын бурхан Прометей бурхдаас гал хулгайлан хүмүүст өгч амьдрал бэлэглэсэн домгоос сэдэвлэн хүн төрөлхтөн Олимпын наадмыг зохион байгуулдаг билээ. Өдгөө Олимпын гал Грекийн Олимп уулан дахь Хестиагийн сүмд хадгалагддаг бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард “Мөнхийн гал”-ыг асааж, сүүлийн нэг жилийн турш Токио дахь Олимпын музейд хадгалсан юм. 

Цар тахлын улмаас нэг жил хойшилсон “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын галт бамбарын буухиа аялал өчигдөр Японы Фүкүшима мужийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төвд эхэлжээ. 

Энэхүү наадмыг “Эргэн сэргэх Олимп” гэж нэрлэсэн нь 2011 онд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас япончууд хэрхэн сэргэж буйг бэлгэдсэн бөгөөд дэлхий дахин цар тахлаас салж, энгийн байдалдаа орохыг ерөөж буй юм. Тус байгалийн гамшгийн үеэр хамгийн их хохирол амссан Фүкүшима мужаас буухиа аяллыг эхлүүлсэнд олон хүний сэтгэл хөдөлжээ.

“Буухиа аяллыг Фүкүшимагаас эхлүүлж буй нь утга төгөлдөр боллоо. Бүх дэлхий Зүүн Японд хийгдсэн сэргээн босголтыг хараасай гэж хүсэж байна.”

/Олимпын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сейко Хашимото/

4 сар үргэлжлэх буухиа аялал нь нийт 10 мянган оролцогчдыг хамруулах ба одоогийн байдлаар гучаад хүн өөрсдийн нэрийг татсанаас 10 нь олны танил эрхмүүд байв. Тэдний нэг болох ноён Суга нь цар тахлын улмаас нэрээ татаж буйгаа хүлээн зөвшөөрчээ. Япон улсад коронавирусаас үүдсэн нас баралтын тоо 9000 хүрээгүй байгаа ч өдөр бүр 1000 гаруй тохиолдол бүртгэгдсээр байгаа юм. Мэргэжилтнүүдийн зүгээс вирусийн 4 дэх давлагаа ирж буйг анхааруулсан байна.

Тиймээс ч нөхцөл байдлыг харгалзан, галт бамбарын ёслолыг бадраалгүйгээр нам жим зохион байгуулжээ. Японы уламжлалт бөмбөрчид болон хула бүжгийн хамтлаг ёслолын арга хэмжээг нээж, 150 орчим хүмүүс хоорондын зайг барин эелдгээр алга ташин оролцсон байна.

2021 оны Олимпын наадам Токио хотод 2021 оны долдугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдахаар болсон ч нөхцөл байдал хэрхэн эргэхийг бид мэдэхгүй...

Эх сурвалж: The New York Times

Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
13 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.