Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Playlist | Монгол хүн бүрийг уйлуулах шидтэй, сэтгэл огшоосон 15 дуу


Бид өмнө нь англи хэл дээрх "Эрчүүдийг уйлуулдаг 10 дуу"-ны жагсаалтыг хүргэсэн. Тэгвэл эх хэлээрээ сонсоод уярч, омогшиж, самсаа шархируулдаг дуунуудыг энэ удаа онцолж байна. Эх орон, элгэн нутаг, ээж ааваас эхлээд анхны хайр, уярал хагацал монгол хүн бүрийн сэтгэлийн утсыг хөнддөг билээ. 


#1 Д.Отгонжаргал - Миний ээж тэмээчин

Захгүй говийн үзэсгэлэн
Загийн шугуйд дулаан
Дулаан говийн хаваржаандаа
Дуучин ээж минь суугаа даа...

#2 Хурд - Буцааж нэхэхгүй хайр

Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч
Нүднээс далд ганцхан ижий минь намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгирвал
Ижий минь л ганцаар миний дууг танина байх даа...

#3 Жавхлан - Монголын үнэртэй салхи

Нас насны хацарт намайг үнссэн
Нутгийн гэгээн салхи минь миний үнэртэй
Үрээ үлдээж үнсүүлэх нутгийн эрдэм салхи минь
Миний амьсгалаа, миний амь аа...

#4 Харанга - Манан

Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талдаа наадан зүүдэллээ
Гэнэн насандаа очиж зүүдэллээ ээж минь
Унаган нутгаа санан зүүдэллээ
Онгон сарьдаг уулсаа зүүдэллээ
Тунгалаг тамир туулаа зүүдэллээ аав минь...

#5 Хурд - Би Монголтойгоо адилхан

Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэй минь ижилхэн ганцхан заяах
Эх оронтойгоо би дэндүү адилхан...

#6 Наран - Аавдаа үнсүүлэхийн жаргал 

Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр санагдах юм
Амин нөмөр бараагийг тань санаад л байн
Гудаг суусан хацраа үнэрлүүлмээр бодогдох юм
Гунигийн сүүдэр үрээс чинь хурдан үргэнэ дээ...

#7 Grand - Амьдрал

Сэтгэл минь намираа цэнхэр бороо ч юмуу чи
Хайр минь дэлбээгээ нээх цэцэгс ч юмуу чи
Цэцэг минь найган бүжих бүсгүй ч юмуу чи
Амьдрал минь нартыг ивээгч бурхан ч юмуу чи...

#8 Н.Төмөрхуяг - Ухаарч амьдрах хорвоо

Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр
Хөндлөн гардаггүйн үйлийг асууя даа
Настай хүний тохойг өргөөөд
Хүндлэн золгодгийн учрыг олъё доо...

#9 Жавхлан - Алсад суугаа ээж 

Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод
Хүүгээ ирнэ гээд сүүгээ eргeeд
Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ...

#10 Б. Шарав  - Гэгээн алсад одох юмсан

#11 Хурд - Нулимсаа тэвчье

Гүехэн ус урсаад далай болохгүйн адил
Уйлаад чиний нулимс нуур болохгүй
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиад эргэж олдохгүй ч
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье...

#12 В.Энхбат - Мишээл

Эгэл сэтгэлийг уярааж
Тунгалаг ариун өнгөөрөө
Итгэл дурлал бэлэглэсэн
Тэр нэгэн дотно мишээл...

#13 Түмэндэмбэрэл - Усны тунгалаг Тамирын гол

Уужмын холоос гүйдэлтэй хүлэг
Усных нь амтыг үгүйлэн ирдэг
Уулсынхаа сүрийг урсгалдаа тээсэн
Усны тунгалаг Тамирын гол оо
Усны тунгалаг Тамирын гол оо...

#14 Салхи - Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө

Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө
Ухаангүй дуралсан хайрынхаа төлөө
Өөрийгөө зэмлээд чамайгаа уучлавч
Өчүүхэн төдий сэтгэлд чинь хүрсэнгүй юу...

#15 Sir Alex - Минийх 

Орхиод явсанд минь чи
Одоог хүртэл шаналдаг уу
Хайр дурлалд дахин итгэж чадах уу
Цаг хугацааг хэрвээг хүртэл шаналдаг уу
Буцаад чамд өгвөл
Ахин надтай учрах байсан уу...

Алийг нь ч сонсоод уйлаагүй бол сэтгэгдэл хэсэгт өөрийн "уйлуулдаг" дуугаа үлдээхээ мартуузай   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
2
Өчигдөр
Фото: АйЮ Инчон стиль
3
2024.04.18
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
4
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.03.29 172.69.45.137

ангир ээж

0 Хариулах


зочин 2021.03.29 172.69.252.133

Харанга Аялгуу

0 Хариулах


Балдан 2021.03.26 172.69.252.133

Сүүний үнэр

1 Хариулах


Зочин 2021.03.27 172.69.252.133

MYA duu shdee

0 Хариулах