Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дотор орчинд маск зүүх 4 ШАЛТГААН


Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 7589 болоод байна. Үүнээс нь 575 нь сүүлийн 24 цагт бүртгэгдсэн. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар дотоодод тархаж буй тохиолдлуудын дийлэнх нь гэр бүл, хамт ажилладаг хүмүүсээс дамжжээ. Халдварын эрсдэл өндөр байгаа тохиолдолд дотор орчинд ч маск зүүх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна. 

ДЭМБ: Агааржуулалт муутай орчинд байвал маск зүүх хэрэгтэй

Хүмүүс гадуур явахдаа болгоомжилдог ч оффис, ресторан, сургууль гэх мэт дотор орчин руу орохдоо хамгаалалтаа сулруулдаг бөгөөд энэ нь халдвар тархах гол суваг болж байгааг эрдэмтэд сэрэмжлүүлж байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ хүн хоорондын зай барих боломжтой байсан ч дотоод орчны агааржуулалт муу байвал маск зүүхийг зөвлөж байна. Үүнд: ажлын газар, сургууль, дэлгүүр гэх мэт нийтийн газар багтжээ. 

"Таны найз нөхөд, хамт ажилладаг хүн халдвар тээгч байх боломжтой гэдгийг хүмүүс ихэнхдээ мартчихдаг." - Анагаах ухааны доктор Питер Винкельстейн

Харин АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) нэг гэрт хамт амьдардаг хүн тань биш л бол ямар ч хүнтэй, хаана ч уулзсан маскаа зүүхийг зөвлөжээ. 

Учир нь халдвар авсан хүмүүсийн дунд огт шинж тэмдэг илэрдэггүй тохиолдлууд багагүй хувийг эзэлж байгаа аж. Дотор орчинд маск зүүх нь шинж тэмдэггүй халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байгаа юм. 

Маск зүүх нь хүчилтөрөгчийн урсгалд нөлөөлөхгүй

Дотор орчинд маск зүүх нь тухгүй, заримдаа агаар муу нэвтэрч буй мэт санагддаг. Тэгвэл ДЭМБ-аас мэдээлснээр маск зүүх нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй, ямар нэгэн хор нөлөөгүй гэжээ. 

Халдвартай хүн хамт амьдардаг бол маск зүүх шаардлагатай 

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн зөвлөмжид дурдсанаар гэр бүлийн гишүүд дунд шинж тэмдэг илэрсэн эсвэл халдвар авсан нь батлагдсан хүн байвал маск зүүх шаардлагатай гэжээ.

Ресторан болон бусад үйлчилгээний газраар явахдаа маск зүүхийг зөвлөжээ

Олон нийтийн газар тэр дундаа илүү их хугацаа зарцуулдаг ресторан, бараар үйлчлүүлэх нь олон талаар эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, 

  • Зай барихад хүндрэлтэй байдаг,
  • Агааржуулалт муутай байвал халдвар агаар дуслаар халдварлах эрсдэл ихтэй,
  • Хүмүүс ууж, идэхдээ маскаа авах шаардлагатай болдог, 
  • Чимээ шуугиан ихтэй байвал чанга ярих хэрэгтэй болдог бөгөөд энэ тохиолдолд шүлс гэх мэт шингэнээр дамжин халдвар тархах боломжтой,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хүмүүс халдвар, хамгааллын дэглэмийг үл ойшоох магадлалтай юм. 

Иймээс идэж, уухаас бусад үед маскаа тогтмол зүүх, аль болох агааржуулалт сайтай эсвэл гадаа орчныг сонгож хооллох, хүн ихтэй цагуудад орохоос татгалзах, богино хугацаанд хооллох зэрэг алхмуудыг хэрэгжүүлээрэй. 

Холбоотой мэдээлэл: Вакцинтай холбоотой хүмүүс хамгийн их мэдэхийг хүсдэг 7 чухал АСУУЛТ, ХАРИУЛТ

Эх сурвалж: CDC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Фото: Дубай усанд автлаа
2
Өчигдөр
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
3
3 өдрийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.