Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Netflix энэ онд 40 анимэ шоу гаргахаар төлөвлөжээ


Өнгөрсөн онд цацагдсан Netflix-ийн “Blood of Zeus” гэх анимэ цуврал багагүй амжилт олсон билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт зохиогдсон Токиогийн “Anime Japan 2021” үзэсгэлэн дээр Netflix компани шинээр 40 анимэ гаргана гэж зарласныг Bloomberg мэдээллээ.

Шинээр гарах цувралуудаас онцлох бүтээлүүд гэвэл зургаадугаар сард “Record of Ragnarok”-ээс сэдэвлэсэн япон манга, дөрөвдүгээр сарын 29-нд феодалын үеийн Япон дахь африк самурайн түүх болох “Ясуке” болон “Resident Evil: Infinite Darkness” гэх видео тоглоомоос сэдэвлэсэн цувралууд тус тус нээлтээ хийхээр болжээ. Энэ жил гарахаар төлөвлөгдсөн анимэ цувралын тоо өмнө жилийнхээс даруй хоёр дахин ихэсжээ.

“Бид хамгийн сайн чанарын, шилдэг контентийг хүргэхээр зорьж байгаа. Манай платформын үзэгчдийн тоо өссөн нь анимэ бүтээлүүд нэмэгдсэнтэй шууд холбоотой юм” гэж Netflix-ийн анимэ киноны ахлах продюсерТайки Сакурай ярьжээ.

Дэлхийн анимэ киноны зах зээл өнгөрсөн онд 23 тэрбум ам.долларт хүрсэн бол 2025 он гэхэд 36 тэрбум ам.долларыг давна гарна гэж Bloomberg мэдээлжээ. Мөн Sony корпорац өнгөрсөн оны сүүлээр “Crunchyroll” гэх анимэ сайтыг 1.2 тэрбум ам.доллараар худалдан авахаа зарласан боловч АНУ-ын Хууль зүйн яамнаас монополийн эсрэг шалгалт явуулснаас үүдэн хойшлоод байгаа юм. 

Дашрамд дурдахад, Netflix дээр анимэ үзэгчдийн тоо 2019 оныхтой харьцуулахад 2 дахин нэмэгджээ.

Эх сурвалж: The Verge

Бэлтгэсэн: Б.Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
5 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
7 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.