Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

UB.LIFE-ийн Түүхүүд: Хөл хорионы үеийн ганц бие хүмүүсийн сексийн амьдрал


Хэрэв та хостой бол эсвэл өнгөрсөн гуравдугаар сараас хойш гадуур бага гарсан бол ганц бие хүмүүсийн сексийн амьдралыг төсөөлөх ч үгүй биз. Цар тахал гарснаас хойш биднийг үргэлж маск зүүхийг сануулж, гадуур гаралгүй аль болох гэртээ байхыг тэр ч байтугай гэр бүлийн гишүүн л биш бол 2 метр хол зайнаас хүнтэй харьцахыг сануулсаар ирсэн. Гэсэн ч бидний амьдралын хэрэгцээ шаардлага хэвээрээ байсан юм шүү. Бид сэтгэл амар зугаалдаг байсан хуучин амьдралаасаа холдож, гадуур гарах бүртээ айдас өвөртлөх болсон. Гэхдээ энэ бүхэн бидний сексийн хэрэгцээний өмнө хэр бат бөх хана босгож чадсан бол? Ер нь хөл хорионы үед болзоо хэрхэн явагдаж байсан бол? Ганц бие гэхэд барьцгүй зарим хүмүүсийн дэргэд “гавын” ганц бие хүмүүс сексийн амьдралаа хэрхэн зохицуулж байсан тухай бид энэ удаагийнхаа дугаараар хүргэж байна. Зориг гаргаж бидэнтэй сахилгагүй хэдий ч сахил “хүртсэн” нууцхан амьдралаа хуваалцсан хүмүүстээ секси үг олж хэлмээр байвч ингээд гол яриандаа орцгооё.


1. Цар тахал намайг нэлээн ганцаардуулсан. Сайхан ярилцаад суух хүн тэр бүр байхгүй. Тэгээд нэг л хачин болчихсон байсан. Би оюутан юм л даа. Ядаж байхад хичээл орохгүй харилцаа гэдэг зүйл миний хувьд таг гацсан даа бараг. Гэтэл сүүлийн хөл хорионы үед байрныхаа гадаа нохойгоо салхилуулж байгаад нэг охинтой танилцсан юм. Манай тэр хавьд амьдардаг. Тэр бас нохойгоо салхилуулж байлаа. Бид хоёр хоног хамт нохойгоо салхилуулсан. Яг тэр хоёр хоног би хөл хориог хайрласаан. Гадаа хэн ч байхгүй. Зөвхөн бид дөрөв салхилж байсан болохоор нэг л сэтгэлд амар, тайван тухтай байсан. Тэгээд нэг өдөр нөгөө охин намайг халуун шоколадаар дайлахыг санал болгож, гэрт нь ороод ойр зуурын юм ярингаа халуун шоколадаа уусан. Тэр өдөр юу ч болоогүй тэгсхийгээд өнгөрсөн. Харин дараа нэг өдөр бид гэрт нь кино үзэхээр болсон юм. Тэгээд бид “Deadly Illusions” гэдэг кино эхлүүлээд л тэрнээс хойш тэсээгүй дээ. Одоо бодоход халдварын үед бид хоёр нэгнээ эрсдэлд оруулж байсан юм шиг боловч ямар ч муу зүйл болоогүй. Би оюутан, тэр гэрээсээ ажиллаж байсан болохоор бас ч гэж эрсдэл гайгүй санагдсан. Тэгээд ч сексээс “алслагдаад” удчихсан байсан болохоор халдвар авсан ч хамаагүй санагдсан дөө. 

Б.Т /29 настай/


2. Ковидоос болоод саяхныг хүртэл би их анир чимээгүй оршиж байлаа. Гэтэл саяхан нэгэн адал явдал миний амьдралыг өнгө будагтай болгосон юм. Ажлаа тараад байнга шахуу очдог газраа хоол идсэн юм л даа. Маргааш нь вакцин хийлгэх ёстой байсан болохоор алкохол уулгүй шууд харих гээд алхаж явтал танилуудтайгаа таарчихав. Нэг залуу нь эрхгүй миний анхаарлыг татаад болдоггүй. Таарсан хүмүүстэйгээ ойр зуурын сонин сайхан ярьж байгаад салах болоход нөгөө залуу бид хоёр түүний нэлээн согтуу найзтай нэг зүг явах байж таараад такси барих гэж баахан удлаа. Эцэст нь арайхийж такси олоод гэр гэртээ харьцгаасан. Маргааш нь нөгөө залуу чат бичээд уулзахаар болсон юм. Кофе болзооны орой нь халуун сакэ уух болзоо болоод бид нэлээн орой болтол суучихжээ. Тэр газрын хүмүүс одоо хаалаа гэж бараг 3 удаа сануулсан байх. Эцэст нь тэдний гэрт очихоор боллоо. Үлдсэн сакэгаа уунгаа ярилцаж суух үнэхээр тухтай байсан. Нөгөө залуу ариун цэврийн өрөө явсан хойгуур нь би завилж суух гэж байгаад өмдөө задалчихсан юм. Тэгтэл нөгөө залуу “Одоо яанаа, маргааш өглөө миний өмдийг өмсөөд явах уу?” гэсэн. Би “Маргааш өглөө?” гэж гайхангаа асуутал “Одоо угаасаа 23.00 цаг болж байна шүү дээ. Чамд энд хонохоос өөр ямар ч сонголт үлдсэнгүй” гэсэн юм. Ингээд бид тэр шөнөөс хойш уулздаг болсон. Гарцаагүй байдалд орсноо бодохоор эвгүй ч одоо бодохоор харин ч хөгжилтэй санагддаг. Гэхдээ энэ ойлгомжгүй хөл хорионы шийдвэр миний амьдралд ямар хэрэгтэй хувь тохиол авч ирэхийг мэдэхгүй юм. Харж л байя.

Б.Д /24 настай/


3. Ковид орж ирснээс хойш секс алга болсон гэхэд болно. Ганц бие хүмүүсийн хувьд хөл хорионы үе гэдэг хэцүү цаг үе байсан. Ядаж байхад би орцоороо, байраараа, хороогоороо 7 хоногтоо нэг хөл хорионд ороод байсан гэхэд болно. Уг нь хэд хэдэн болзоо төлөвлөчихсөн байсныг ч хэлэх үү. Харин яг хөл хорионы үеэр за секс ч дүүрч, ядаж л эсрэг хүйснийхээ хүнтэй ярилцаад суухсан гэсэн хүсэлтэй болчихсон байсан. Тэгж байгаад хааяа чаталдаг байсан манай хороонд амьдардаг нэг эмэгтэйг санаад эргээд бичиж эхэлсэн. Тэгээд манайд пиво уугаад буу халж суухаар боллоо. Хоёр ганцаардсан хүн ойрх, дорнодын элдэв зүйлсийг хамж шимж яриад жаахан халсан хойноо үнсэлцэж эхлээд унтсан юм. Тэр үед би хүнтэй нийлэхсэн, ганцаардал хугасалсан хэнтэй ч байсан яах вэ гэдэг дээрээ тавьчихсан байсан болохоор догдолсондоо өөртөө чухал бөгжийг надтай үерхээч гээд өгч орхисон л доо. Тэрнээс хойш бид хоёр уулзаагүй. Ганцаардсан сэтгэлээсээ болоод хүний сэтгэлээр тоглочихсон болохоор их эвгүй байсан. Тэгээд хөл хорио ч цуцлагдаад секс “мангас” болно гээд бодчихсон байсан ч начир дээрээ найзуудтайгаа л пиво уусан даа.

Б.Б /31 настай/


4. Миний шүршүүрт орох цаг 5 минутаар уртассан. 

Б.Н /33 настай/


5. Гэртээ олон хоног байхаар хүн уйддаг юм билээ. Уйдахаараа харин зоригтой болчихдог юм билээ. Инстаграмаар хэдэн сар дагаж, стори руу нь чадахаараа л өөрийг нь үнэхээр хөөрхөн гэж боддог гэдгээ илэрхийлсээр байсан охинруугаа нэг өдөр шууд чат биччихсэн. Яг хатуу хөл хорио тогтоочихсон байсан үе л дээ. Нэг бодлын амар байсан. Угаасаа гаръя гээд ч гарах газаргүй болохоор өөр зүйлд сатаарахгүй бид хоёр маш үнэнчээр чаталж эхэлсэн. Ашгүй нөгөө охиндоо би бас таалагдсан болоод л тэр охин ч надтай цуцахгүй бичсэн байх. Бараг нэг сар өдөр шөнөгүй бичсэн. Бид хөл хорио цуцлах эхний өдөр өглөөний цайны болзоо тохирсон байсан юм. Хөл хорио дуусахыг он гарахаас ч илүү догдолж хүлээсэн. Хүсэн хүлээсэн өдөр ирж бид өглөөний цайны болзоогоо Энхтайваны гүүрний тэндэх кофе шопд хийсэн юм. Өдрийн цайны цаг болтол юм ярьж суусан. Тэр өдрөө тэгсхийгээд л салсан. Харин нэг зүйл тохирсон юм. Хэн хэндээ таалагдаж байгаагаа шуудхан илэрхийлчихсэн болохоор л ийм юм ярьж дөнгөсөн байх. Хоёулаа яг одоо явж PCR шинжилгээ өгөөд хариугаа гармагц сөрөг байвал манайд уулзахаар болсон юм. Ингээд бид нэгэндээ амласан ёсоороо хоёулаа шинжилгээ өгсөн. Маргааш нь хариу гарах гэж нэлээн удсан. Өмнөх өдрийн өдөр өгсөн шинжилгээний хариу маргааш орой нь гарсан юм. Гэхдээ орой байсан нь сайн юм болсон л доо. Бид хариугаа screenshot хийж нэгэндээ илгээгээд л тэр манайд нэг их удаагүй ирсэн. Сар гаруй чатлачихсан байсан болоод ч тэр үү тэр охин надад удаан уулзаагүй хайртай хүнтэйгээ эргээд уулзаж байгаа юм шиг мэдрэмж өгсөн. Бидний дунд бараг л гал ассан даа. 

Г.С /27 настай/


6. Ганц бие хүмүүсийн амьдралд их л хүнд нэг жил болж өнгөрөх шиг санагдлаа. Халдвар дөнгөж дэгдэж эхэлж байхад харилцдаг хүнтэй байсан болохоор сексийн амьдралд нэг их онцын өөрчлөлт гараагүй л дээ. Харин ч бид хоёрт урт хугацаагаар хамт байх боломж хэд хэдэн удаа гарсан. За тэгээд хэдэн сарын дараа тэр харилцаа дуусгавар болсноор юм юм л "үзэх шахлаа" даа. Хамгийн сүүлийн үеийн оролдлого гэвэл тиндер ашигласан туршлага маань юм байна. Үнэнийг хэлэхэд шинэ хүнтэй уулзана, болзоно гэдэг 11 дүгээр сараас хойш бараг боломжгүй болсон болохоор онлайнаар танилцаж үзье гээд тиндер ашиглаж эхэлсэн. Хоёр, гурван жилийн өмнөхтэй харьцуулахад монголчуудын хэрэглээ нэлээд өөрчлөгдсөн юм шиг санагдсан. Залуучууд ямар зорилгоор тиндер ашиглаж байгаагаа био дээр нээлттэй илэрхийлж бичдэг болсон нь амар байсан ч ихэнх нь нэг шөнийн харилцаа, хамтрагч хайж байгааг хараад жаахан гунигтай санагдсан. Бодит амьдрал дээр нүүр тулж уулзахад өрнөдөг эв хавгүй хэрнээ хөгжилтэй яриа, эсрэг талын хүнээ таних гэсэн хүсэл, маазарч ярьдаг саркастик чатууд үгүйлэгдсэн нэг тийм "аргуу" туршлага байлаа. Хамгийн хоржоонтой нь өөрийгөө надад ганц бие гэж танилцуулсан залууг гэр бүлтэй байсныг мэдээд болсон, болоогүй бүх матч болсон хүмүүсээ орхиод тиндерийн карьераа дуусгасан байдаг юм.

Б.З /30 настай/

Cover by Gunchee's Doodles

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
21
8
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ганцаараа уугаад сууж байгаа хүн 2021.03.30 162.158.166.216

Танихгүй хүмүүсийн түүхийг уншингаа хүн ихтэй газар ганцаараа уугаад суухад дуу, хүн хоёроос илүү хань боллоо. Баярлалаа <3

0 Хариулах