Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Онлайн шившиглэл шийдэл мөн үү?


Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд Covid-19 халдварын 581 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 8070 тохиолдол батлагдлаа. Халдварт өвчний тархалт эрчимжиж, эмнэлгийн ажилчдын ачаалал нэмэгдэж буй энэ эгзэгтэй цаг үед “Цар тахал бол худлаа, тийм зүйл байхгүй” гэж үгүйсгэгчид, вакциныг эсэргүүцэгчид бидний дунд мэр сэр байсаар байна. 

Түүнчлэн халдвар авсан хүмүүсийг буруутган шүүмжлэх, онлайнаар гутаан доромжлох хандлага байгаа нь харамсалтай. Ийнхүү бусдыг цахим орчинд доромжлох, шүүмжлэх, буруутгах нь ямар үр дүнд хүргэдэг талаар судлаачид дараах тайлбарыг өгчээ. 

Ичсэн хүн ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?


Эрт үеэс эхлэн хүн төрөлхтөн хэн нэгний зан байдлыг өөрчлөхийн тулд гутаан доромжлох аргыг хэрэглэсээр иржээ. Буруу зүйл хийвэл олон нийтийн өмнө ичгүүргүй байдалд оруулан сөрөг замаар бусдын зан байдалд нөлөөлөх гэж үзнэ. Гэтэл энэ арга нь эрүүл мэнддээ анхаарах олон нийтийн хандлагыг өөрчлөхөд хэр үр нөлөөтэй вэ?

“Ичгүүр бол маш хүчтэй сэтгэл хөдлөл бөгөөд хүмүүст нийгмийн тодорхой хүлээлтийг дагахад түлхэц үзүүлдэг. Гол асуудал нь хүний туулсан ичгүүрийн мэдрэмж нь сэтгэлийн шарх болон үлддэг.” 

- Антропологич Александра Брюис-Слэйд 

Ичих нь бидний тархинд ямар нөлөө үзүүлдэг вэ?


Сэтгэл хөдлөл нь хүний шийдвэр гаргалтад нөлөөлдөг. Хүнд найман төрлийн сэтгэл хөдлөл байдгаас амьд үлдэхэд шаардлагатай (survival) үндсэн тав нь айдас, уур уцаар, жигшүүр, уйтгар гуниг болон ичгүүр юм.

“Эдгээр нь стрессийн гормон болох кортизолыг идэвхжүүлдэг учраас хэн ч мэдрэхийг хүсдэггүй байна. Тиймээс дээрх сэтгэл хөдлөлүүд хүний биед хортой буюу толгой өвдөх, булчин өвдөх, нойргүйдэх эсвэл хоол боловсруулах эрхтний хямралд оруулж болзошгүй.” 

- Сэтгэцийн эмч, мэдрэл судлаач Доктор Тара Сварт

Дээр дурдсан таагүй мэдрэмжээс зайлсхийн, өөр шаардлагатай үйлдлийг хийх нь хүмүүсийн дунд нийтлэг тохиолддог. Товчоор энэ нь хэн нэгнийг ятгахад хэрэглэж болох хамгийн тааруу арга бөгөөд хүний зан авирт сөргөөр нөлөөлж мэднэ. 

“Ичгүүртэй байдалд орсноор хүн өөрийгөө өмөөрөх, түрэмгий болох эсвэл өөрийгөө татан авах гэсэн хариу үйлдлүүдийг үзүүлдэг гэнэ. Цаашлаад хэн нэгэнд ‘чи бол муу хүн’ гэсэн сэтгэгдлийг үлдээх нь ирээдүйд үнэхээр муу зүйл хийж болзошгүй сэтгэл хөдлөлийг өдөөдөг. Ичгүүр нь хүнийг байнгын түгшүүртэй байдал руу дагуулдаг учраас логик сэтгэхүйд нь хаалт хийж болзошгүй” гэж судлаачид тайлбарлажээ. 

Хэн нэгнийг гутаах нь яагаад буруу вэ?

Бид ойр дотны хүмүүстээ санаа тавин эрүүл мэндэд нь анхаардаг. Харин хөндлөнгийн танихгүй хүмүүст санаа тавихаас илүүтэй тэднийг шүүмжлэн дургүйцдэг. Гэтэл хүн бусдаас шүүмжлэл хүлээж авах үед хэсэгхэн хугацаанд зан байдлаа өөрчлөх ч яваандаа эсрэгээр эргэдэг гэнэ.  

“Гутаан доромжлогдсон мэдрэмжийг хүн зүгээр нэг мэдрээд өнгөрдөггүй,  харин ч тэр хүний нэгэн хэсэг болж үлддэг. Жишээлбэл, тамхичин хүнийг эрүүл мэнддээ анхаардаггүй, жигшмээр гэсэн үзэл бодол байнга дагах магадлалтай. Ингэснээр нийгмээс гадуурхагдахыг ч үгүйсгэхгүй юм. Эмзэг зөөлөн хүн байх тусмаа ичгүүрийн мэдрэмжээс үүдэн аюултай нөхцөл байдалд орж мэднэ” 

- Брюис Слэйд

Хүнд итгэл үнэмшлийнхээ, эсрэг үйлдэл хийх үе олон байдаг. Биед хортойг нь мэдсээр байж тамхи татна. Шуургатай үед аюултай замаар жолоо барина. Бидэнд ямар нэгэн муу зүйл тохиолдохгүй юм шиг хуурмаг мэдрэмж төрдөг. Тиймээс хэн нэгнийг ичээж шоолох нь эсрэгээрээ тэр үйлдлийг улам ихээр хийхэд өдөөж болзошгүй юм. Тухайлбал, хүн ичгүүртэй байдалд орсон үедээ таагүй мэдрэмжээс зугтаахын тулд доорх хоёр төрлийн аргыг хэрэглэдэг гэжээ. Үүнд: 

  • Маск зүүх нь тийм ч үр дүнтэй биш гэх мэт өөрийнх нь үзэл бодлыг дэмжих хуурамч, баталгаагүй мэдээллийг хайх,
  • Би угаасаа гараа сайн угааж, гадуур гарахгүй байгаа гэж тайлбар өгөх буюу өөрийнхөө үйлдлийг тийм ч чухал биш гэж батлах арга эрэлхийлдэг байна. 

Тиймээс ямар ч тохиолдолд хэн нэгнийг шүүмжлэн, шууд доромж утгаар харьцах нь үр дүнгүй юм. Харин хүнийг гутаан доромжлохгүйгээр тухайн хүнд эхлээд таатай мэдрэмж төрүүлэн, эелдэг зөвлөгөө өгөх хэрэгтэй. Мөн яагаад энэ зүйлийг хийх ёстой талаар учир шалтгааныг ул суурьтайгаар тайлбарлаж өгөх нь зөв гэжээ. Төгсгөлд нь, бид бүгдээрээ нийгмийн гишүүн учраас хамтын сэтгэлгээг хөгжүүлэх нь хамгийн тустайг онцолсон байна. 

Эх Сурвалж: Lifehacker

Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
8 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.