Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хориод наснаас хэвшүүлбэл зохих санхүүгийн 4 КҮҮЛ ЗУРШИЛ


Залуусын амьдрал зав чөлөөгүй хурдан өнгөрөх нь бий. Хичээл сургууль, найз нөхөд, хайр сэтгэл гээд бодох төлөвлөх зүйл хэтэрхий их. “Томчуудын” гэх амьдралд хөл тавьж буй учир бие даан амьдрах, чухал шийдвэрүүд гаргах хэрэгтэй болдог. Харин энэ бүхний эхлэл нь санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох юм. Тэгвэл дөнгөж хориод насандаа яваа залуучууд ямар санхүүгийн зуршлыг өөртөө бий болговол зохих талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.   

Санхүүгээ төлөвлөх өөрийн гэсэн зарчимтай бол

Сарын нийт орлогынхоо хэдэн хувийг тогтмол зардалд, хэдийг нь хадгаламж болон хүссэн зүйлдээ зарцуулах вэ гэдгээ төсөвлөж сурах нь хамгийн чухал. Тухайлбал, санхүүгийн мэргэжилтнүүд 50/30/20 зарчмыг баримтлахыг зөвлөдөг. Жишээ нь, та сард 1,000,000 төгрөгийн (татвар, шимтгэлийг хасаад) цалинтай гэж тооцъё. Тэгвэл 50 хувийг хүнс, байрны мөнгө болон тээврийн хэрэгсэл зэрэг урсгал зардалд, 20 хувийг хадгаламжид, 30 хувийг энтертайнмент, хобби, гадуур хооллох гэх мэт хувийн хэрэгцээндээ зарцуулна гэсэн үг. 

Хэрэв та төсөвлөснөөсөө илүү мөнгө үрчхээд байдаг бол хамгийн их зарлагыг дагуулдаг зарим "хортой" зуршлаасаа татгалзаарай. Юун түрүүнд хоолонд зарцуулах мөнгөө багасгах хэрэгтэй. Хүргэлтийн хоол, амттан, кофе зэрэгт хамаг цалингаа "тавиад туучихдаг" хүн олон бий. Харин одооноос өдрийн хоолоо гэрээсээ авчран, уух кофегоо ч өөрөө чанаад сурчихвал хямд бөгөөд эрүүл тусна. Нэг өдрийн хоол дунджаар 7000 төгрөг гэж тооцвол долоо хоногт 35,000, нэг жилд 1,820,000. Харин гэрээсээ хоол бэлдэж ирвэл ойролцоогоор 3000-3500 төгрөг болно. Өөрөөр хэлбэл та 910,000 төгрөг хэмнэнэ гэсэн үг.

Төлбөртэй үйлчилгээнүүдийг зогсоо. Олон улсад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор төрөл бүрийн онлайн сургалт, ном сурах бичиг, контентууд үнэгүй болсон. Тиймээс Netflix гэх мэт төлбөртэй үйлчилгээг зогсооход гэмгүй. 

Түүнчлэн цаг үеийн байдлыг харахад гадуур гарах нь эрс багасаж, гарсан ч маск зүүх учраас гоё ганган хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн шинээр авахаа ойрын саруудад азнасан нь дээр.    

Хүсэл үү? Хэрэгцээ юу?

Дараагийн чухал алхам бол өөрийн хэрэгцээ болон хүслийг ялгаж сурах юм. Хэзээ ч хэрэглэхгүй эд хогшил, төхөөрөмж, үнэтэй брэндийн хямдралын эрх авчихаад хэрэглэж чадахгүй л байна уу? Эсвэл онлайнаар худалдаалагдаж байгаа гоёмсог өндөр өсгийтөд нүд унагаж сууна уу? Тэгвэл яг одоо энэ зүйл зайлшгүй шаардлагатай хэрэгцээ юу эсвэл зүгээр л түрхэн зуурын хүсэл үү гэдгийг өөрөөсөө асуугаарай.

Хэрэгцээ гэдэг нь яг тэр зүйлгүйгээр дахиж урагшлах боломжгүй тийм нөхцөл байдлыг хэлдэг. Тэгвэл өөрт хэрэгтэй, авах шаардлагатай зүйлсийн жагсаалтыг сар бүрийн эхэнд гаргаж, төсөвтөө тусгаж өгөх нь хэрэгцээ болон хүслийг ялгаж сурахад тустай.

Заримдаа бид дэлгүүр хэсэж явахдаа авахаар төлөвлөөгүй, гэнэтийн зүйлд мөнгөө үрчихдэг шүү дээ. Тэгвэл хэрэгцээ болон хүслээ ялгах хялбар аргыг хэлж өгье. Та тухайн мөчид тэр зүйлийг хэчнээн их хүссэн байлаа ч худалдаа авалтаа 24 цаг хойшлуулаад үз. Хэрэв нэг хоногийн дараа ч тэр зүйл чамд хэрэгтэй юм шиг санагдаж байвал өөрөө дараах асуултуудыг асуу. 

  • Энэ зүйл үнэхээр надад хэрэгтэй юу? Эсвэл зүгээр л хямдарчихсан болохоор нь авмаар санагдав уу? 
  • Би арай хямдаар энэ зүйлийг авах боломжтой юу? Жишээ нь, хэд алхаад хүнсний захаас худалдан авалт хийх нь гэрийн үүдний сонголт багатай дэлгүүр орохоос хамаагүй хямд тусаж мэднэ.
  • Би энэ зүйлийг худалдаж авах боломжтой бил үү? Хэчнээн гоё сайхан, нүд хужирласан зүйл байлаа ч өөрийн төсвийн хүчин чадлыг байнга бодолцох хэрэгтэй. 

Бид ихэвчлэн тэрхэн мөчид төрсөн сэтгэл хөдлөлдөө тулгуурлаж худалдан авалт хийдэг гэдгийг чи энэ аргыг туршиж үзсэнийхээ дараа ойлгох болно.   

Зорилготой хуримтлуул

Санхүүгийн зөвлөгөө бүхэнд хуримтлал үүсгэх тухай дурдсан байдаг. Хуримтлал үүсгэхийн гол утга учир нь зүгээр л хурааж цуглуулах гэхээсээ чиний хувьд чухал гэж үзсэн хэрэгцээ, хоббидоо ухаалгаар зарцуулахын тулд зорилготойгоор мөнгөө хадгалж буй хэрэг юм шүү дээ. Цаашлаад ямар нэгэн зорилгогүй хуримтлалыг бид гэнэтийн зүйлсэд үрэх магадлал өндөр байдаг. Иймээс санхүүгийн мэргэжилтнүүд зорилго тус бүрээр хадгаламжийн данс үүсгэхийг зөвлөдөг. Тухайлбал, 

Гэнэтийн нөхцөлд хэрэглэх хадгаламж: Гэнэт л шүд өвдөнө, утас эвдэрнэ, найзын төрсөн өдөр тохионо. Эдгээр нь тогтмол гардаг урсгал зардал биш учраас чиний санхүүг хэсэгтээ л "хямрааж" мэднэ. Ерөөсөө бидний амьдралд хэзээ, юу тохиолдохыг хэлж мэдэхгүй учраас хүнд нөхцөл байдалд орохгүйн тулд бага ч болов хадгаламж үүсгээрэй. 

Адал явдал: Хил нээгдэхээр аялахыг хүсэж буй хүн бидний дунд олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл гадуур үзвэр үйлчилгээ хаагдаж, иргэдийг гэртээ байхыг зөвлөж байгаа энэ цаг үед ресторанд хооллох, уух мөнгөө танах замаар гэнэтийн нөхцөлд хэрэглэх хуримтлал үүсгэж болно. 

Цаашлаад машин, орон сууц гэх мэт томоохон хэмжээний худалдан авалтад зориулж урт хугацааны хадгаламж нээх нь чухал. Зорилготой хүн өнөө маргаашийнхаа жижиг хүсэлдээ хөтлөгдөн хайхрамжгүйгээр мөнгө үрдэггүй.


Өөрийгөө сонирхолтой чалленжид дууд!

Мөнгөө ухаалгаар зарцуулах дадлыг өөртөө хэвшүүлэхээр зорьж байгаа бол сонирхолтой, хөгжилтэй сорилтуудыг яагаад туршиж болохгүй гэж?   Жишээлбэл:

  • "0" төгрөг үрдэг өдөртэй болох: Сард нэг эсвэл хоёр өдөр нь огт ямар ч зарлага гаргахгүй байхыг зорь.
  • Илүү хямдаар олох, бүтээх: Зарим зүйлийг бусдаас түр зээлж, хямдаар авч, солилцож болно шүү дээ. 
  • Мөнгөний гахайтай бол: Энэ бол ердийн нэг мөнгөний гахай биш, хэрэгцээгүй хүслүүддээ үрж болох байсан мөнгийг цуглуулдаг гахай юм. Тухайлбал, кофе шопоос кофе авч уумаар санагдвал татгалзаад тэр мөнгөө гахай руугаа хийчих. Энэ мэтчилэн сарын турш хэр их мөнгийг чухал биш зүйлсэд зарцуулж болох байсныг мэдэж аваарай. 

Энэхүү мэдээллийг ХААН Банкны “Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд “Дэлхийн мөнгөний долоо хоног 2021”-г тохиолдуулан бэлтгэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
16 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.04.14 172.69.45.135

баярлалаа

0 Хариулах