Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бритни Спирс сүүлд гарсан баримтат киноноос болж 14 хоног "хямарсан" гэдгээ хэлжээ


Нью-Йорк Таймс саяхан Hulu-тай хамтран алдарт дуучин Бритни Спирсийн тухай өгүүлэх 'Framing Britney Spears' нэртэй баримтат киног гаргасан билээ. Кинонд дуучны хувийн амьдрал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг багагүй сөхсөн юм.

Тэгвэл 39 настай алдарт дуучин уг баримтат киноны талаар анх удаа байр сууриа хэлж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй шүүмжлүүлж, доромжлуулж байсан гээд баримтат киног бүгдийг нь үзээгүй боловч зарим хэсгийг нь хараад ичиж, хоёр долоо хоногийн турш уйлсан гэдгээ инстаграмд оруулсан постдоо бичжээ.

Бритни Спирс багаасаа нэр алдарт хүрч, "попын гүнж" хэмээн өргөмжлөгдөж явсан ч 2007 онд  хувийн амьдрал, карьер хүнд байдалд орсон юм. Улмаар дуучин бүсгүй хувийн эд хөрөнгө, санхүүгээ бие даан захиран зарцуулах эрхээ алдаж, бүх эрх мэдэлд эцэгт нь шилжжээ. 

Энэ сарын эхээр Бритни Спирсийн өмгөөлөгч дуучны эцэг болох Жеймс Парнелл Спирсийг дээрх үүргээс бүрмөсөн чөлөөлөх хүсэлтийг шүүхэд тавьсан байна. Бритни Спирс эцгийнхээ нөлөөллөөс эмээдэг, түүний амьдрал эцгийнх нь хяналтанд байгаа цагт тайзнаа эргэн ирж чадахгүй байж мэднэ гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлжээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор түүний шүтэн бишрэгчид #FreeBritney хөдөлгөөнийг цахим орчинд идэвхтэй өрнүүлж байна. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
4 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.04.01 141.101.98.61

...see of it I was embarrassed BY THE LIGHT THEY PUT ME IN... гэж байна шүү дээ. Буруу орчуулснаас утга өөрчлөгдсөн байнаа шүү. Энэ хүн өөрөөсөө ичээгүй харин өөрийг нь яаж харуулсан баримтат кино хийгчдээс бол өмнөөс нь ичсэн байнаа. Хүнийг гутаан доромжилж буруу ойлголт олон өгдөг нь хүнийг сэтгэлээр унагаж алж байдаг юм гэсэн санааг нь гаргах хэрэгтэй. Манайд ч гэсэн хэн нэгнийг нийгмийн золиос болгож хүнийг хохироодог үзэгдэл их болж байна.

0 Хариулах