Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бүх цаг үеийн хамгийн сэтгэл татам 10 хүүхдийн зурагт ном


Өнөөдөр Олон Улсын Хүүхдийн номын өдөр тохиож байна. Уран төсөөллөөр аялуулах сэтгэл татам зурагтай хүүхдийн ном гэдэг нэгэн насны найз нөхөр л гэсэн үг. Зохиол болон зургаараа үе үеийн хүүхдүүдийн сэтгэлд үлдсэн хамгийн сайхан 10 номыг онцлон хүргэе. 

#1 "Винни- Пух" А.А.Милне

Зураач: Э.Х.Шепард

Тонтгор гэдэс, зөөлөн сэтгэлтэй Винни-Пухын хүүхэлдэйн киног үзээгүй хүүхэд байхгүй. Харин анхны зурагтай ном нь хар цагаан боловч үнэхээр "хөөрхөн". Зарим дүр нь хүүхэлдэйн киноноосоо багагүй өөр бөгөөд бага зэрэг цулгуй зураглалтай нь ургуулан бодох дуртай хүүхэд, томчуулын хайрыг булаасаар иржээ. 

#2 "Алиса гайхамшгийн оронд" Льюис Каррол

Зураач: Жон Тенниел

Алиса, гайхамшгийн орон, малгайчин, ууртай хатан, ярьдаг цэцэгс гээд ид шидийн ертөнцөөр аялуулах гайхалтай түүхийн анхны хэвлэл дэх зургууд тун сонирхолтой. 150 жилийн турш уншигдсаар ирсэн энэхүү сонгодог бүтээлийг хүүхдүүд ч гэлтгүй томчуул ч дурлан уншдаг билээ.

#3 "Бяцхан хунтайж" Антуан де Сэнт-Экзюпери

Зураач: Антуан де Сэнт-Экзюпери

Дэлхийн хүүхдийн зохиолын сор бүтээлийн нэг яах аргагүй "Бяцхан хунтайж". Томчуудын хамгийн их уншдаг хүүхдийн бүтээл ч гэгддэг. Цэцэн мэргэн, ид шидийн гэмээр гайхамшигт энэ ном нь зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг өгүүлж, оршихуйн утга учир, хайр энэрлийн хүчийг ойлгуулах болно.

#4 "Мангасуудын оронд" Маурис Сендак 

Зураач: Маурис Сендак 

Хүүхдийн ном гэхээр л өнгөлөг хээ хуартай байдаг нэгэн хэвийн зураглалыг бут цохин, бараан дүнсгэр боловч гүн гүнзгий өнгө дүрслэлээр хүүхдүүдийн сэтгэлийг татсан гайхалтай уран бүтээл. Заавал үлгэр жишээ "сайн" хүүхэд бай гэж сургаагүй эл номонд бодит амьдрал дээрх өөр ондоо хүүхдүүдийг дүрсэлсэн нь улам ч онцгойруулна. 

#5 "Мүүмин" цуврал Туве Янссон

Зураач: Туве Янссон

Финландын зураач зохиолч Туве Янссоны "Мүүмин" цуврал өөрийн гэсэн бүхэл бүтэн ертөнцийг бий болгосон гэхэд хилстэхгүй. Цаг агаарын тухай зураглалыг онцгой, дулаахан өнгөөр бүтээж, зөөлөн амьд дүрслэл бий болгосон нь хүүхдийн сэтгэлийг хамгийн ихээр татах аж. 

#6 "Ах дүү Гриммийн үлгэрүүд"  Жакоб Гримм, Вилгельм Гримм

Зураач: Жакоб Гримм, Вилгельм Гримм

Германы алдарт зохиолч ах дүү Гриммийн үлгэрүүдийг бид багаасаа сонсон, сэдэвлэсэн хүүхэлдэйн киног нь үзэн өсжээ. ”Чоно ба долоон ишиг”, “Эрхийн чинээ хүү”,“ Улаан малгайт”, “Хэнзель, Гретель хоёр” зэрэг сэтгэлд хоногшсон үлгэрүүд эл номонд бий. 

#7 "Петр туулайн үлгэр" Беатрис Поттер

Зураач: Беатрис Поттер

XX зууны эхэнд хэвлэгдсэн энэхүү бүтээлийн нийт 23 цуврал ном бий. Петр туулайн хөгжилтэй, сургамжтай, дотно түүхийг өгүүлэх зураглал нь ч дулаахан өнгө дүрслэлтэй.

#8 "Малгайтай муур" Доктор Сеусс

Зураач: Доктор Сеусс

1957 онд хэвлэгдсэн энэхүү зохиол улаан цагаан судалтай малгайтай улаан зангиатай шооч муурын түүхийг өгүүлнэ. Хүүхдүүд бүтэлгүй, гэнэхэн мууртай хамт амьдралыг таньж мэдэн, өдөр тутмын амьдралаа өнгөрүүлэх нь үнэхээр хөгжилтэй.

#9 "Дээрэмчин хатан" Наталья О'Хара 

Зураач: Лаурен О'Хара 

Орчин үеийн хүүхдийн номын зохиолчдын томоохон төлөөлөл бол тэд юм. Үлгэрийн мэт дүрслэлийг энгийн бөгөөд өгүүлэмжтэй зурагласан бүтээл. Энэхүү бүтээл өөрөө инстаграм хаягтай гэхээр л хэчнээн сүүл үеийн боловч чадварлаг бүтээл болох нь илхэн харагдана. 

#10 "Үүлэн бор" Орос ардын үлгэрүүд 

Монгол хүүхдүүдийн хамгийн их уншсан, уншдаг үлгэрийн ном яах аргагүй "Үүлэн бор" билээ. "Үзэсгэлэнт Василиса гүнж", "Ах дүү Иван","Үүлэн бор" гээд сэтгэлд хоногшсон ид шидийн ертөнц энэхүү шидэт номонд бий... 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
16 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
8
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.