Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

98 настай эмээ 1 жилийн дараа хүүтэйгээ уулзаж буй сэтгэл догдлом мөч


Ковид-19 цар тахал газар авч, нөхцөл байдал хүндэрсний улмаас дэлхийн өнцөг булан бүрд өндөр настны асрамжийн газрууд хаалгаа барьж, ахмад настнуудын аюулгүй байдлыг бодолцон гэр бүлийнхэнтэй нь уулзуулахаас татгалзаж байсан юм. 

Марк Уомото ч бусдын адил жил гаруйн турш ээжтэйгээ биечлэн уулзаж чадаагүй гэнэ. Түүний ээж 98 настай Ёшия Уомото Сиэтл дэх япон гаралтай америкчуудад зориулсан Nikkei Manor хэмээх асрах газарт амьдардаг аж. Тус асрамжийн газар 2020 оны гуравдугаар сарын 23-аас хойш зочин хүлээж авахаа больсон тул Ёшия  асрах газрынхаа цонхоор л үр хүүхдүүдээ хардаг байжээ. 

Харин он гарснаас хойш асрах газрын ахмадууд бүгд вакцинд хамрагдсан тул гэр бүл, үр хүүхдүүдийг нь биечлэн ирж уулзахыг зөвшөөрчээ. 

Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Линдси Вассон ээж, хүү хоёрын уулзаж буй торгон мөчийг гэрэл зургийн хальснаа буулгаж, сошиалд тавьсан нь олон мянган хүний сэтгэлийг хөдөлгөжээ. 

Асрах газрын ажилтан Ёшияд гэнэтийн бэлэг бэлдсэн тухай дуулгаж байгаа нь...

Ингээд түүнийг түрхэн зуур нүдээ анихыг хүсжээ.

Түүний хүү Марк, зээ охин Гэйл Ямада нар өрөөнд орж ирэх үед... 

Хүүгээ харсан Ёшия гуай   

"Энэ үнэхээр гайхалтай мөч байлаа. Яг энэ мэдрэмжийг авалгүй жил гаран болсон байна. Ээжийгээ дэргэдээс нь харж, мэдэрч, түүнийг инээхийг харалгүй удсан байна" гэж Марк Уомото ярьжээ. 

Ёшия Уомото Вашингтоны Вудинвилл хотод төржээ. 1982 онд түүний нөхөр өөд болсноос хойш хоёр хүүгээ ганцаараа өсгөсөн аж. Тэрбээр арав гаруй жилийн өмнө Nikkei Manor асрах газарт иржээ.
Зарим өндөр настан асрах газар дахин нээгдэхээс өмнө нас барсан тул гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадаагүй гэнэ. Харин Марк ээжтэйгээ биечлэн уулзаж, түүнийг тэврэх боломж олдсонд баярлаж, хэчнээн азтайгаа мэдэрч байна гэжээ. 

Эх сурвалж: Buzzfeed News

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
2
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
3
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.04.17 172.69.252.151

асрах газар ээжийгээ өгч л байдаг

0 Хариулах


Эмэгтэй 2021.04.02 172.69.252.145

Эмээ мөн ч юм уу. Зүгээр л эмэгтэй л гэнэ биз дээ. Чиний л эмээ биш бол.

0 Хариулах