Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, өдөрт 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Гэтэл өнгөрсөн бямба гарагт дархлаажуулалтын 37 цэгт 93 багийн 643 эмч, ажилтан ажиллаж, 7871 хүнийг вакцинд хамруулсан байна. Харин өчигдөр буюу ням гарагт 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалтын 64 цэгт 138 багийн 1033 эмч, ажилтан ажиллаж, 18241 хүнийг вакцинжуулжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-нөөс дархлаажуулалтын хоёр дахь тун мөн эхэлнэ.Гэвч дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгаатай холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргалаа. Тодруулбал, коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудын долоо хоногийн амралтын өдрийг дөрөвдүгээр сарын 10-ны бямба, 11-ний ням гарагт байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх амралтын өдрүүдэд их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй, амрах юм.Мөн иргэдийг өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, коронавирусийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийгэм
Иргэдийг дархлаажуулах зорилгоор амралтын өдөр зах, үсчин, гоо сайхны газруудыг ажиллуулахгүй

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ИХ УНШСАН
УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй байгаатай холбоотой хөгтэй, хөөтэй, бухимдалтай 15 пост

Сурвалжилга | “Сурагч, хүүхдүүдээ бодсондоо өнөөдрийг хүртэл тэслээ. Гэвч бид нар ч үр хүүхэдтэй...”

Шөнө унших нийтлэл: Бид энэ үед яагаад бүхнийг “илүү” мэдэрдэг вэ?

Ц.Сүнжидмаа: Дулаанаа алдаад байвал сайн халаагуур асаагаад, их хэмжээний нүүрс түлээд ч нэмэргүй

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сурвалжилга | “Сурагч, хүүхдүүдээ бодсондоо өнөөдрийг хүртэл тэслээ. Гэвч бид нар ч үр хүүхэдтэй...”
Нийслэлд өнөөдрийн нөхцөл байдал ямар байгааг сурвалжлан хүргэж байна.

Боловсролын сайд П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг 20 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Багш нар дэлхийн доог, шившиг болохоор цалин авч байна
Энэ сарын 16-наас эхлэн багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаяна.

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай.