Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Uber хараагүй эмэгтэйд үйлчлэхээс татгалзсаны улмаас 1.1 сая доллар төлөхөөр болжээ


Лиза Ирвинг хэмээх эмэгтэй хараагүй үйлчлүүлэгчийг ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлээр 2014 онд Uber компанийн эсрэг шүүхэд зарга үүсгэжээ. 

Тус компанийн жолоочид нийт 14 удаа түүнд үйлчлэхээс татгалзсаны улмаас Лиза Ирвинг ажлаасаа хоцорч, төрсөн өдрийн үдэшлэгтээ цаг очиж чадаагүй төдийгүй хэд хэдэн удаа харанхуй гудамжинд орхигдож, бороонд ганцаараа хоцорч байсан гэж шүүхэд мэдээлсэн байна. Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэд хаа явсан газраа хөтөч нохойтой явах ёстой гэж хуулинд заасан байдаг аж. Гэтэл Uber компанийн жолоочид Лиза Ирвингийн хөтөч нохойг тээвэрлэхээс татгалзсан, замын хажууд орхино гэж сүрдүүлсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан гэжээ. 

Тэгвэл энэ долоо  хоногт шүүхийн шийдвэр гарч, Uber компани хохирсон эмэгтэйд 1.1 сая долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ. Үүнээс 324 мянган долларыг Лиза Ирвингид учруулсан хохирлын нөхөн төлбөрт олгосон бол үлдсэн нь шүүхэд гомдол гаргах явцад гарсан хуулийн зөвлөгөө, үйлчилгээтэй холбоотой зардал гэж үзжээ. 

"Uber компани хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчдийг ялгаварлан гадуурхсан жолоочдод хариуцлага тооцохын оронд үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрсөн" гэж шүүхийн дүгнэлтэд дурдсан байна. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
1
0
0
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.04.07 172.69.45.135

Joloochdod, joloochid gej oilgomjgui toon deer bichilgui jolooch nart geed l bicheech dee. 10 jiliin huuhed medee bichij bgaa met l haragdaj bba.

0 Хариулах


Done 2021.04.07 162.158.166.72

Huuli durem uilchildeg uls oron saihan ch ym doo

0 Хариулах