Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Humans of UB: Вакцинд хамрагдаж буй залуус


Өнөөдрөөс эхлэн 18-49 насны иргэд вакциндаа хамрагдаж эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сар гэхэд нийслэлийн иргэд вакцины эхний тунд бүрэн хамрагдах төлөвлөгөөтэй байгааг улсын онцгой комиссоос мэдэгдсэн билээ. Нийслэлд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 64 цэгт 138 багийн 1033 эмч, ажилтан ажиллаж байна. Ингээд та бүхэнд вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн залуусын сэтгэгдлийг хүргэе:

    Э.Нямдаваа /28 настай, эмч/

"Вакцинжуулалтыг энгийнээр тайлбарлахад хүний биед гадны вирус орж ирэхэд хэрхэн тэмцэхээ мэдэхгүй байхад нь танилцуулж өгч байгаа үйл явц юм. Тухайн вирусийг таньсны дараа хэрхэн яаж хариу үйлдэл үзүүлэхээ мэддэг болно гэсэн үг. Манай улсад хуулийн дагуу бол бүх нийтээрээ үнэ төлбөргүй вакцинжуулалтад хамрагдах эрхтэй байдаг. Зарим улсад бол тийм биш. Үүнээс болоод хүмүүсийн дунд янз бүрийн төөрөгдлүүд байгаа харагдсан. Зарим архаг хууч өвчтэй, вакцины эсрэг заалттай, хэт мэдрэг хүмүүсийн хувьд хийлгэхгүй байх нь тэр хүний эрх гэж бодож байна. Харин эрүүл, ямар нэгэн эмгэггүй бол ирж вакцинаа хийлгээрэй гэж уриалмаар байна. Одоогийн байдлаар Монголд 3 төрлийн вакцин орж ирснээс хоёр нь бол хоорондоо төстэй, нэг нь арай сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн байгаа. Яг аль улсад үйлдвэрлэгдсэн нь онцын хамааралгүй. Хүмүүс орос вакцин хүлээгээд хятад вакцин хийлгэхгүй байх шиг харагдсан. Гэтэл механизмын хувьд энэ хоёр нь яг адилхан. Тэгэхээр аль олдсоноо эрт хийлгэсэн нь дээр. Хэдий чинээ эрт дархлаа тогтоно бид төдий хурдан энгийн амьдралдаа орно шүү дээ."

    Т.Одончимэг /21 настай/ 

"Энэ зуныг ковидгүй угтъя гэж бодоод хамгийн эхний өдөр нь хүрээд ирлээ. Эртхэн вакцинаа хийлгээд дархлаагаа тогтоочихвол эргээд хэвийн амьдралдаа орохыг хүсэж байна. Нийт ард иргэдийг идэвхтэй байж вакцинжуулалтдаа хамрагдахыг уриалж байна."

    Б. Бат-Очир /22 настай/ 

"Вакцинжуулалт нь маш өндөр ач холбогдолтой. Бид бүхэн шинжлэх ухааны ололт амжилтаар л амьдарч байгаа учраас, үр дүнд нь итгэх нь зүй ёсны үүрэг гэж үзээд вакцинаа хийлгэх гээд зогсож байна. Вакцинжуулалтын үр дүнд эргэлзэж байгаа хүмүүс байвал мэргэжилтнүүдийн үгийг сонсоод аль болох ирж хийлгээрэй л гэж хэлмээр байна. Зарим нэг харшилтай хүмүүс бас эмчийн зөвлөснөөр эм ууж байгаад вакциндаа хамрагдаж байгаа гэсэн. Эдгээр вакцинууд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн учраас айж эмээлгүйгээр вакциндаа хамрагдаарай л гэж хэлье даа."

    Г.Анударь /21 настай/

"Дөнгөж сая вакцинаа хийлгэчхээд гараад ирлээ. Өвдөх ч юм уу, ямар нэгэн зовиур огт илрээгүй. Оочир ихтэй байсан болохоор гурван цаг орчим хүлээсэн. Бусад хүмүүст хэлэхэд нилээн сайн бэлтгэлтэй ирээрэй гэж хэлмээр байна. Миний хувьд вакцин хийлгээд сэтгэл жаахан ч гэсэн амарч байгаа. Анх хөл хорио тогтоож эхэлснээс хойш л эргээд хэвийн амьдралдаа орох юмсан гэж бодсон. Тэгэхийн тулд хувь нэмрээ оруулаад хүн бүрийг ирж вакцинаа хийлгээрэй гэж уриалмаар байна."


Бэлтгэсэн: Б. Уранзаяа


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.04.05 172.69.252.151

манай залуучууд сайхан болж байна аа. очер дараалалд зогсож байгаа нь, юманд хүлээцтэй тайван байгаа нь сайхан санагдсан шүү. насаараа түрий барьсан, засал авахааргүй болсон ганц хоёр хөгшчүүд байна лээ байна лээ. хүнд муухай харагдаж байгаагаа ч мэдэхгүй явна лээ. үр хүүхэд нь хэлж өгөх хэрэгтэй.

0 Хариулах


yoko 2021.04.05 172.69.252.145

Zaluus mundag shuu

0 Хариулах