Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгоно


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны “Ривер гарден”, “Хан хиллс” зэрэг хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болдог байна.

Тиймээс Хотын дарга “Хан хиллс” хотхоноос баруун зүгт нэг км авто зам барих төлөвлөлт хийж, батлуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар болон Газрын албаны дарга нарт даалгалаа. Тус газрыг чөлөөлөх ажлыг яаралтай хийж, Зайсангийн замтай нийлүүлж болох судалгаа, төлөвлөлтийг хийх ёстой гэсэн юм.  Мөн шороон даланг зүлэгжүүлж, дугуйн зам барих боломжтой эсэх судалгааг хийх ёстой гэлээ.

Түүнчлэн “Хан хиллс” хотхоноос баруун тийш 2015-2018 оны хооронд Туул голын ногоон бүс дагуу 20 гаруй байршилд газар олгочихсон байсан талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Харин Хотын дарга холбогдох хууль дүрмийн хүрээнд тус газруудыг чөлөөлөх асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгосон юм. Тэрбээр “Иргэдийн аюулгүй байдлыг хангах, орц, гарцыг нэмэгдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, газар чөлөөлөх асуудлаар мэдэгдэл хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуул” гэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
19 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.