Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гар утасны аппликейшнээр сард 100 ном уншжээ


Ном уншихыг хүсдэг ч, өдөр тутмын ажилдаа дарагдан сөхөж ч амждаггүй юу? Тэгвэл хүссэн үедээ утсаа нээгээд л мянга мянган ном уншиж болох гар утасны аппликейшнүүдийг туршаад үзээрэй. Автобусанд, хүлээлгийн өрөөнд гээд хаа явсан газраа утсаа нээхэд л хангалттай. 

Жишээ нь, "Blinkist" аппликейшнд 1500 гаруй хамгийн их борлуулалттай ном байгаагаас гадна аудио хэлбэрээр ч татах боломжтой аж. Татсан номоо хэдий хугацаанд дуусгахаа, өдрийн аль цагт уншихаа тохируулснаар танд өдөрт хэдэн хуудсыг уншихыг санал болгож, сэргүүлгээр сануулах болно. Дижитал номын хуудас бүрийг дэлгэцэнд маш сайн суулгаж өгчээ. 

Тус аппликейшнийг ашиглан Тереза гэх Герман эмэгтэй сард зуун ном уншсан нь одоогоор хамгийн дээд амжилт болоод байна. Тэрээр уран зохиолын бус физиологи, улс төр, манлайллын сэдэвтэй 100 номыг өөрийн сонголтоор уншихаар тохируулж өдөр бүр бага багаар уншсаар сарын дараа зорилгодоо хүрч чаджээ. 

“Би үүнээс өмнө “Амжилтын нууц” гэх манлайллын дунд хэмжээний номыг 2 цагийн дотор унших гэсэн боловч огт сууж тогтвортой уншиж чадаагүй. Гэтэл одоо 100 ном уншчихсан байна.” -Тереза

- Та 100 ном уншихдаа өдөрт ямар хугацааг зарцуулж байсан бэ?
Яг тооцвол 102 номыг 1 сард өдөр бүр 30-45 минут зарцуулж уншсан. Өдөрт 3 өөр номыг тус бүр 10-15 минут унших хуваартай байсан. 

-Та уншсан номуудаасаа юу сурч авсан бэ?
Мэдээж маш ихийг. Жишээ нь л гэхэд, “The Hidden Life of Trees” номыг уншсаны дараа би гудамжны моддыг огт өөрөөр харах болсон. “Sex at Dawn” номыг уншсаны дараа “Эмэгтэйчүүдийн манлайлал ямар чухал болохыг, хөдөө аж ахуй үүсэхээс өмнө эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эрх чөлөөтэй байсныг гээд маш олон талын байр сууриа хөгжүүлж чадсан. 

- Та энэ сорилтоос юу олж авсан бэ?
Үүнээс өмнө би фэйсбүүк, инстаграм зэрэг нийгмийн сүлжээнд маш их цагийн зарцуулдаг байсан. Гэсэн ч мэдсэн, сурсан зүйлгүй байжээ. Харин одоо ном унших бүр хүний тархи хөгжиж, задарч байдгийг ойлголоо. Илүү үр бүтээлтэй ч ажиллаж сурлаа

Эх сурвалж: blinkist.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.