Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Бөгжний эзэн" киноны Зөвлөлт Орос хувилбар 30 жилийн дараа цацагдлаа


Питер Жексоны найруулсан "Бөгжний эзэн" гурамсан цуврал бүтээл үзэгчдийн хүртээл болохоос 10 жилийн өмнө ЗХУ-д Толкиний эх зохиолоос сэдэвлэн телевизийн бүтээл хийж байжээ. Тухайн үеийн Оросын тавдугаар суваг дээр нэг л удаа гарч байсан бүтээл нь нийгмийн байдлаас шалтгаалан хэт хийсвэр агуулгатайгаас дахин цацагдаагүй байна. Ийнхүү гучин жилийн дараа youtube сувагт тавигдсанаар 7 хоногийн дотор 600,000 үзэлт авч, орос "Бөгжний эзэн" орос хэлтэй үзэгчдээ баярлуулаад амжжээ. 

Киноны хийцийн хувьд тэс өөр цаг үеэс гарч ирсэн учир хувцас засал, жүжиглэлт, тусгай эффект гээд олон талаараа хуучинсаг бөгөөд кино гэхээсээ илүү театрын бүтээл шиг санагдаж буйг үзэгчид онцолжээ. 

“Шүтэн бишрэгчдийн хувьд олон арван жилийн турш энэхүү киног архиваас хайсан ч олж чадаагүй. Тус бүтээлийг олоод дижитал хувилбарт шилжүүлсэн хүнд зориулж хөшөө босгох хэрэгтэй.” 

“Утгагүй, аймшигтай хэрнээ гайхалтай, ер бусын бүтээл юм. Эхлэл хэсгийн дуу нь онцгой сайхан санагдлаа. Энэ ховор зүйлийг олсон хүнд баярлалаа.”

- Үзэгчдийн сэтгэгдлээс

Нэгдүгээр хэсэг:

Хоёрдугаар хэсэг:

Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
4
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.