Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шинэ Зеланд хүүхдээ алдсан эцэг эхэд цалинтай чөлөө олгоно


Шинэ Зеланд улсад хэвлий дэх хүүхдээ алдсан эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох хууль батлагджээ. Сүүлийн жилүүдэд эхийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн ажлын байран дахь бэрхшээлүүд чухлаар тооцогдох болсон ч энэхүү шинэ хуулийн агуулгад эцэг хүнийг багтаасан нь цагаа олсон шийдэл болжээ. 

Тус хуулийн дагуу золгүй явдал тохиосон эцэг эхэд гурван өдрийн цалинтай чөлөө олгосноор сэтгэл зүйн үүднээс гашуудах боломжийг олгож буй. Үр зулбах болон амьгүй ураг төрөх үзэгдэл нь нийт жирэмслэлтийн 10-20%-д тохиодог бөгөөд гэр бүлийн гишүүдийн аль аль нь бие сэтгэлийн шарх, гутрал болон буруутгагдсан мэдрэмжид автдаг байна. Ялангуяа эх хүн өөрийн буруутай үйлдлээс боллоо хэмээн ихэд шаналдаг. Гэтэл ихэнх тохиолдолд гол шалтгаан нь үр хөврөлийн хромосомын согог болоод эцэг эхийн хянах боломжгүй эрүүл мэндийн бусад асуудлаас үүддэг байна. 

Тус хуулийн өөр нэгэн зорилго нь эцэг эхийн нуугдмал уй гашууг нийгмээс хүлээн зөвшөөрөх явдал юм. Учир нь үр зулбах асуудлаар хүмүүс ил тод нээлттэй ярилцдаггүй бөгөөд ихэвчлэн хөндлөнгийн хүмүүс “Ийм залуухан юм чинь, дахиад хүүхэдтэй болно доо” гэсэн тайтгаруулах үгс хэлээд өнгөрдөг байна. Харин сэтгэлийн шарх авсан эцэг эхэд хангалттай гашуудах орон зай байдаггүй ажээ. 

“Тус хууль нь хэрэгтэй үедээ ажлын чөлөө авахад туслах болно. Хүн бүхэнд сэтгэл зүй, бие физиологийн хувьд гашуудлыг даван туулах хугацаа хэрэгтэй болдог”

- Тус хуулийг санаачлагч Жинни Андерсен

Нийгэмд нээлттэйгээр яригддаггүй олон сэдвийн нэг нь хэвлий дэх хүүхдээ алдах явдал юм. Эцэг эхчүүдэд ганцаараа биш гэдгийг нь мэдүүлэхээр алдартнууд өөрсдийн түүхээс хуваалцах болжээ. Дээрх асуудал нь итгэл найдвар тээсэн хосуудын хувьд гай зовлон ч гэлээ үүнээс болж ичиж санаа зовох, ганцаардах ёсгүй юм. 


Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.