UBLife Logo
Дэлхий

Марк Цукерберг WhatsApp-ийн өрсөлдөгч Signal мессенжерийг хэрэглэдэг болохыг тогтоожээ

Ub.life
Ub.life
Марк Цукерберг WhatsApp-ийн өрсөлдөгч Signal мессенжерийг хэрэглэдэг болохыг тогтоожээ

Өнгөрсөн бямба гарагт кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Hudson Rock компанийн Технологи хариуцсан захирал Алон Гал твиттерт нэгэн жиргээ оруулжээ. Тэрбээр 2019 онд ил болсон фэйсбүүкийн 533 сая хэрэглэгчийн мэдээлэл одоог болтол интернэтэд ил байгаа талаар мэдээлсэн байна. 

Нийт 106 улсын фэйсбүүк хэрэглэгчдийн утасны дугаар, бүтэн овог нэр, байршил, төрсөн өдөр, и-мэйл хаяг, фэйсбүүк нээсэн он сар гэх мэт хувийн мэдээллүүд ийнхүү өнөөг хүртэл интернэтэд байсаар байгаа нь дуулиан тарьж байна. 

Тэгвэл алдагдсан мэдээллүүд дунд Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн мэдээлэл багтсан болохыг кибер аюулгүй байдлын судлаач Дэйв Уолкер олж тогтоожээ. 

Үүгээр зогсохгүй Марк Цукерберг WhatsApp-тай өрсөлдөгч Signal мессежний аппликэйшнийг ашигладаг болохыг түүний гар утасны дугаараар дамжуулан болж мэдсэн байна. 

Фэйсбүүк компанийн мэдэлд байдаг WhatsApp мессенжер нь нууцлал, аюулгүй байдлын талаас сүүлийн үед ихээхэн маргаан дагуулж байгаа билээ. Тэрнээс гадна WhatsApp-ийн хэрэглэгчийн мэдээллийг Фэйсбүүкийн сүлжээтэй нэгтгэх мэдээлэл гарсны дараа хэрэглэгчид өөр платформ руу шилжиж эхэлсэн. Тэдгээрийн нэг нь нууцлалын тал дээр илүү найдвартай гэгддэг Signal мессенжер юм. 

Харин Фэйсбүүкийн босс өрсөлдөгч компанийнхаа мессенжерийг хэрэглэдэг тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан нь ярианы халуун сэдэв болж байна. 

Эх сурвалж: Mashable 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.