Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фэйсбүүк дэх хувийн мэдээллээ хулгайд алдсан эсэхээ хэрхэн шалгах вэ?


Хоёр жилийн өмнө 533 сая фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээлэл хулгайд алдагдсан. Тэгвэл одоо ч гэсэн таны фэйсбүүк мэдээллийг хэн нэгэн гуравдагч этгээд хууль бусаар хулгайлан, зарж задруулсан байх магадлалтай болохыг мэдээллийн ажилтнууд анхааруулж байна. Тийм ч учраас мэдээллийн сангийн мэргэжилтэн Трой Хант, утасны дугаараа ашиглан өөрийн мэдээллийг хулгайд алдагдсан эсэхийг шалгаж болдог вэб сайтыг ажиллуулж эхэлжээ. Хэрэв шалгалтын явцад хулгайд алдагдсан нь батлагдвал, хэр хэмжээний ямар мэдээлэл задарсан болон хэрхэн яаж мэдээллээ хамгаалах алхмуудыг тус сайтын зүгээс санал болгох юм.

“Хүн бүрийн мэдээлэлд утасны дугаар нь бүртгэлтэй байдаг. Алдагдсан байж болзошгүй хувийн мэдээллийн хувьд тухайн хүний нас хүйс, нэр байршил, ажлын газар болон гэр бүлийн байдал багтжээ."

- "Have I been pwned?" вэб сайт

Тус цахим сүлжээнд нэвтрэн мэдээллийн аюулгүй байдлаа шалгахын тулд улсын кодыг өөрийн утасны дугаарын өмнө залгуулж бичээд шалгах товчийг дарна.

Тус вэб сайт руу энд дарж нэвтэрнэ үү.

Мөн нэгэнт хувийн мэдээллээ алдсан бол буцааж арилгах, өгөгдлийн сангаас устгуулах боломж одоохондоо байхгүй байна. Мэдээллийн асар их урсгалын дунд өрнөж буй бидний амьдралд интернет орчноос хол хөндий байх нь боломжгүй ч өөрийн аюулгүй байдалдаа анхаарах нь чухал юм. Тиймээс хувийн мэдээллээ алдахаас сэргийлэх алхмуудыг хүргэж байна:

Та гадуур явахдаа нууц кодгүй Wifi холбоосоос болгоомжлох хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн түлхүүр үг шаардахгүйгээр шууд холбогдож байвал тун аюултай бөгөөд та өөрийн хувийн мэдээллээ олон нийтэд дэлгэн харуулж байгаагаас өөрцгүй юм. Таны ашиглаж буй холбоосыг давхар ашиглаж байгаа өөр нэгэн таны мэдээллийн санд нэвтрэн орох боломжтой. Тиймээс онц хэрэгтэй, чухал файлуудаа хард дискэн дээр хадгалж явахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Интернетэд холбогдохдоо сэжигтэй анхааруулга, сурталчилгаан дээр дарахгүй байх, "https://" энэхүү тэмдэгтээр эхэлсэн сайтууд руу л орж байх мөн вирусны хамгаалалт суурилуулж тогтмол "full scan" хийх нь бага ч болов мэдээллээ алдахаас сэргийлэхэд туслана.

Өмнө нь бүртгүүлж байсан платформоос байнгын цахим шуудан бидэнд ирдэг. Хальтхан харахад тухайн компани, үйлчилгээтэй төстэй ч вирусын шинжтэй е-мэйлууд ч бас давхар ирдэг байна. Тиймээс сайн мэдэхгүй мэйлийг нээх болон URL-ийг дарж орохгүй байхыг зөвлөж байна.

Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.