Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Та яг одоо ямар ном уншиж байна вэ?


Хүн цаг үргэлж л суралцаж байх юм. Өөрөө анзаараагүй байж болох ч ямарваа нэг зүйлийг шинээр таньж, мэдэх ёроолгүй их далайд аль хэдийн сэлүүрдээд эхэлчихсэн унаж, бүдэрч, онож, олж нээсээр л байх юм. Бид энэ удаад таван хүнийг сонгон авч шууд л “Та яг одоо ямар ном уншиж байна вэ?” гэх асуултаа тавьсан юм. Тэд бүгдээрээ ямар нэгэн ном уншиж байсан нь хүмүүс үргэлж уншиж байдаг юм байна гэдгийг илтгэх шиг боллоо. Ингээд тэдний ямар ном, яагаад уншиж байгаа тухай хүлээн авна уу. Таны хайж байсан ном энэ дунд байж юуны магад. Та ч бас цаг үргэлж суралцаж байгаа хэн нэгэн шүү дээ. 

#1 “Language Instinct”, “Thinking Fast and Slow”, “Улс төрийн философи” 

Б.Гантулга aka sekstsagaanbogd /Rapper, Шинэ Монгол Техник Инженерийн Коллежийн англи хэлний багш/





Стивэн Пинкэр “Language Instinct” гэх уг номондоо “Хэл гэж юу вэ? Хэл хэрхэн хувьсаж байна вэ? Хүн хэрхэн хэл сурдаг вэ? Хүний хэл сурах үйл явц төрөлхийн үү? Тийм бол яагаад?” гэх зэрэг маш олон сонирхолтой асуултуудад ул суурьтай хариулт олгосон. Би англи хэлний багш болохоор танин мэдэхүйн шинжлэх ухаан, тархи судлал, сэтгэл судлалтай холбоотой номуудад нугасгүй учраас энэ номыг өөрөө хайж захиалж авчруулсан. Стивэн Пинкэр өөрөө танин мэдэхүйн шинжлэх ухаан гэдэг нь энэ номыг сонгож уншихад минь их нөлөөлсөн. Даниэл Канэманийн “Thinking Fast and Slow”-ийг найз охин маань төрсөн өдрөөр минь бэлэглэсэн юм. Энэ ном нь сэтгэл судлал, танин мэдэхүйн шинжлэх ухааны салбар дахь бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Хүмүүс бид юмсыг өөрсдийн боддог шигээ тийм ч сайн эргэцүүлж боддоггүй аж. Харин ч хүний сэтгэн бодох үйл явц дунд маш олон цоорхой, алдаа дутагдал байдаг тухай уг ном өгүүлдэг. Уншиж дууссаны дараагаар илүү цэгцтэй, дэс дараатай сэтгэдэг болно гэдэгт итгэж байна. Хамгийн сүүлийн ном бол миний 7 гаруй жилийн өмнө уншиж байсан “Улс төрийн философи” хэмээх бүтээл юм. Саяхан эх хэл дээрээ ном уншмаар санагдаж номын сангаа тойруулж харж байгаад тус номыг дахин уншихаар шийдсэн юм. Олон философичийн төрийг үзэх үзэл санаануудыг товчхон хийгээд ойлгомжтой багтаасан энэ номыг уншсаны дараа улс төрийг арай өөрөөр хардаг болсон шүү.

#2 The Economist

Л.Гүндалай “УИХ-ын гишүүн асан”






Ах нь ойрд том ном барьж авсангүй. Дийлэнхдээ унших номоо гадагшаа явахдаа Bestseller номуудаас сонгож авдаг болохоор шинэ ном аваагүй уджээ. Харин The Economist сэтгүүл болон Герман улсын Шпигель сэтгүүлийг ойрд их уншиж байгаа. Шинэ дугаарыг нь тэр бүр олж уншиж чадахгүй юм. Гэхдээ сэтгүүл гэдэг цаг хугацаа нь хуучирсан ч гэсэн доторх нийтлэл нь хэзээ ч хоцрогддоггүй шүү дээ. 

#3 Momo’s Astrology Lecture Notes /머머의 점성학 강의 노트/

Г.Болор /Visual artist/





Энэ номыг би аавдаа захиад 5 сар хүлээж байгаад уншиж байна. Англи хэл дээр уншихаас илүү Солонгос хэл илүү дотно санагддаг болохоор Солонгос хэл дээр ном унших илүү дуртай. Уг нь нээх ном уншдаггүй л дээ. Анх 14 настай байхдаа Twilight цуврал уншиж Эдвард бид хоёрын төсөөллийн дурлалаас үүдэж би ном уншиж сурсан түүхтэй. Астрологи бол миний хоёр дахь Эдвард  байсан байхаа. Би өөрөө өөртөө дурлаж эхэлсэн, өөрийнхөө натал чартыг судалж өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээж авч зарим дутагдалтай талаа засаж, зарим нэг онцгой чадвараа улам өөртөө итгэлтэйгээр хөгжүүлж эхэлсэн. Астрологи бол шал өөр, тэс ондоо маш олон төрлийн шинжлэх ухаантай холбогддог том сэдэв.  Дараа дараагийн астрологийн тухай унших номуудаа төлөвлөөд жагсаасан байгаа. Хорвоо ертөнц чинь ямар сонирхолтой байсан юм бэ? Одоо бүх түүхийн болон шашны тухай ном уншмаар санагддаг болсон.

#4 A Little Life by Hanya Yanagihara

Д.Анар /Маркетингийн менежер/





Анх энэ номын review-ийг “The New York Times” сэтгүүлээс уншаад уншмаар санагдсан. Энэхүү ном нь гараад удаагүй бөгөөд нөхөрлөл, сэтгэл гутрал, нийгмийн асуудал, секс, хүсэл мөрөөдөл гээд л амьдралын бүхий л сонирхолтой сэдвүүдийг хөнддөг юм. Номонд дөрвөн сайн найзуудын хоорондын харилцаа ба хувийн амьдралыг харуулдаг. Зохиолын хувьд орчин үеийн, пост модерн төрөл. Номон дээрх үйл явдал болоод өнгөрсөн хэдий ч одоо цагт үргэлжилдэг бөгөөд голцуу дүрүүдийн бодол мөн яагаад тэрийг бодуулахад хүргэсэн байх шалтгаануудыг харуулдаг. Номоо уншиж байхад яг л нөгөө хэдэн дүрүүдийн дунд ирчихсэн мэт мэдрэмж өгдөг нь зохиолчийн авъяас чадвар шиг санагдсан. Энэхүү номонд тэр зөв, энэ буруу гэх ёс суртахуун, үзэл бодол шингээгүй харин ч эсэргээрээ уншигчдыг энэ дүрүүдийг өрөвдөх, ойлгох, бахархах, хайрлах мэдрэмжинд сэтгэл хөдлөлөөр нь ятгаж байгаа нь гайхалтай санагдсан. 

#5 She Comes First

Б.Золзаяа /Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч/






Яг одоогоор сексологич Ian Kerner-ийн She Comes First: The Thinking Man’s Guide to Pleasuring a Woman номыг уншаад дуусч байна. Энэ ном нь нийгэмд хамтрагч эрэгтэйдээ хэрхэн сексийн таашаал өгөх тухай нийтлэл, ном хэдэн саяараа байдаг ч эмэгтэйдээ хэрхэн таашаал өгөх тухай агуулга дутмаг байгааг сануулдаг. Угтаа секс бол оролцогч талууд аль аль нь харилцан таашаал авах учиртай харилцаа, харин бодит байдал дээр бурангуй соёлын итгэл үнэмшил, бэлгийн боловсролын дутмаг байдлаас болж эмэгтэйчүүдийг энэ харилцаанд хоёрдогч этгээд мэтээр хандаж иржээ. Уг ном нь анатомийн судалгаа, баримт дээр суурилан уг хэвшмэл хандлагыг өөрчлөхийг зорьсон. Тэр дундаа эмэгтэй хүн дур тавихад хамгийн чухал үүрэгтэй эрхтэн болох хэлүүг, хэлүү нь 8000 мэдрэлийн эсээс бүрдсэн ба зөвхөн таашаал авах л үүрэг, функцтэй цор ганц эрхтэн гэдгийг онцолсон. Харин тогтсон “уламжлалт” бэлгийн харилцааны байрлал, үйлдэл зэрэг нь хэлүүнд хангалттай хүрэлцэж чаддаггүй тул эмэгтэйчүүдийн дур тавих боломжийг орхигдуулж байдаг тухай, тиймээс уг боломжийг нэмэгдүүлэх аргын тухай буюу эмэгтэйдээ хийх аман сексийн тухай дурдсанаараа шуугиан тарьсан бүтээл юм. Номын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл #ЗолатайХамт цувралаас сонсох боломжтой.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Үндэсний номын баяр V сарын 17-19-ний өдрүүдээр Сүхбаатарын талбайд болно
2
2024.04.09
Бороотой өдрийн эморлын хөтөч: Унших ном, сонсох дуу, үзэх кино санал болгох нь
3
2024.04.06
Энэ хавар уншигчдын гарт анхлан хүрч буй онцлох 30 ном
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
3
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.04.08 162.158.167.167

Manai 4n galzuu covert ni orje

0 Хариулах


Зочин 2021.04.07 162.158.165.225

Covidtoi bhad coffee shopd nom unshij suuj muugaad erguu naatsan

3 Хариулах


Зочин 2021.04.07 172.69.45.135

Vaccine hiilguulsen humuust bol uur bh shu

0 Хариулах


Зочин 2021.04.07 172.69.252.151

covidtoigoo yalzar

1 Хариулах


Зочин 2021.04.07 162.158.166.84

guts

1 Хариулах


Зочин 2021.04.07 172.69.252.151

covidtoi geed cham shig omhiirch suugaagui bna

1 Хариулах


Blond 2021.04.07 172.69.252.133

Yasan goy zochid vee <3

0 Хариулах