Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Их Британиас Хонконгийн иргэдэд 5 жилийн хугацаатай виз олгоно


Их Британи улс Хонконгийн эсэргүүцлийг дэмжих зорилготойгоор цагаачлалын визний цоо шинэ схемийг нэвтрүүлээд байгаа юм. Тус схемийн дагуу Их Британи улсад ирэх сонирхолтой Хонконг иргэдэд эхлээд таван жилийн хугацаатай виз олгох бөгөөд түүний дараагаас иргэний харьяалалд бүртгүүлэх боломжийг олгоно. Түүнчлэн орон сууц, сургууль соёл, ажлын байр олох тал дээр ч туслалцаа үзүүлэхээр болсныг BBC мэдээллээ. Эх газрын Хятадаас үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталснаас хойш 27,000 орчим Хонконгийн иргэд Англи улсад цагаачлах хүсэлтээ өгөөд байгаа гэжээ.

“Хэрэв тэдэнд хэцүү байвал, бид шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн байна.”

- Английн орон нутгийн орон сууц хариуцсан, 

Төрийн нарийн бичгийн дарга Роберт Женрик

Хятад улсаас Хонконгийн аюулгүй байдлын талаар өргөн цар хүрээтэй шинэ хууль баталснаар эсэргүүцэгчдийг хялбараар шийтгэж, бие даасан байдлыг нь үгүйсгэсэн. Түүний дараахан Их Британи улсаас тус визний схемийг нэвтрүүлж эхэлжээ. 

Их Британийн засгийн газраас шинээр ирж буй залуу гэр бүлүүдэд зориулсан сургууль соёлын газар хангалттай биш байгааг онцолсон байна. Хэрэв энэ эрчээрээ виз мэдүүлэгчдийн тоо өссөөр байвал энэ жилдээ багтаад 154,000 хүн шилжин суурьших төлөвтэй байна гэжээ.

“Хонконгоос ирэгсдийн ихэнх нь боловсрол, анагаах ухаан болон инженерийн чиглэлээр мэргэшсэн байгаа нь Их Британи улсад бодитой чухал хувь нэмрээ оруулах болно.”

  • Роберт Женрик

Одоогоор 7000 орчим Хонконг иргэн Их Британи улсад хэдийнээ суурьшаад байгаа бөгөөд цагдаа нар Хятадын засгийн газрын дэмжигчдээс тэднийг хамгаалах чиглэл авсан байна.

Бэлтгэсэн: Б. Уранзаяа 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
22 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.