Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Яах вэ | Хайрлаж сурахын тулд өөрөөсөө болон түүнээс асуух 36 асуулт


Хүн бүхэн хайрлаж, хайрлуулахыг хүсдэг ч бид заримдаа өөрийгөө болон хайртыгаа ойлгохгүй төөрөлдөн, өөр өөрийн хайрын хэлээр ярилцах гээд үл нийцэх нь бий. Хайрын төлөө бие биеэ танин мэдэх нь хүндлэл, итгэлийн эхлэл билээ. Тиймээс хайртаасаа болон өөрөөсөө дараах 36 асуултыг асуун, ярилцахыг “Дурлахыг хүсвэл, үүнийг хий” номын зохиолч Жиллиан Жейкобс зөвлөжээ. “Хосууд хайрыг мэдрэхийг хүсвэл бие биенээ 4 минут чин сэтгэлээсээ ширтэхэд л хангалттай. Бид өдөр тутмын ажилдаа сатаараад нэгнийхээ өөдөөс харахаа ч больжээ. Хэдий сайн ойлгоно, тэр хэмжээгээр хайр дурлал бат бөх байх болно” гэж зохиолч бичжээ. Тиймээс цаг гарган хостойгоо илэн далангүй ярилцаарай. Ганц бие залуус дараах асуултуудыг өөрөөсөө асуун, илүү танин мэдсэнээр хайр дурлалын харилцаандаа цаашид илүү ухаалаг хандах болно. 

1. Энэ дэлхийн бүх хүнээс зөвхөн нэг л хүнийг сонгож оройн зоогт хамт хооллох боломж олговол хэнийг сонгох вэ? 

2. Алдар нэртэй байхыг хүсдэг үү? Яг яаж?

3. Утсаар ярихаасаа өмнө юу гэж ярихаа үгчлэн боддог уу?

4. Чиний хувьд “Төгс өдөр” яг ямар байдаг вэ? 

5. Хэзээ хамгийн сүүлд зөвхөн өөртөө зориулан амандаа дуу аялсан бэ?

6. Чи 90 наслах бөгөөд бие махбод эсвэл оюун санааныхаа аль нэгийг 30 настай хэвээр авч үлдэх боломжтой гэвэл алийг нь сонгох вэ?

7. Хэрхэн үхэх талаараа тааварлаж байсан уу?

8. Заяаны ханьтайгаа ижилхэн байх хэрэгтэй 3 ижил зан чанарыг дурдвал? Заавал ижилхэн байх хэрэгтэй юү? 

9. Амьдралаас хамгийн их таашаадаг зүйл?

10. Төрсөн, өссөн гэрээсээ нэг л зүйлийг өөрчлөх боломжтой гэвэл тэр юу байх вэ?

11. Бие биедээ цаг гарган өөрийн амьдралынхаа тухай аль болох дэлгэрэнгүй ярихыг хичээе гэвэл зөвшөөрөх үү?

12. Маргааш өглөө сэрэхдээ нэг шинэ чадвар, мэдлэгтэй болно гэвэл юуг сонгох вэ?

13. Гарт чинь ирээдүйг зөгнөгч байна гэвэл өөрийн амьдралын талаар юуг мэдэхийг хүсч байна?

14. Удаан хугацааны турш мөрөөдөж ирсэн ч биелээгүй зүйл бий юү? Тэгвэл яагаад биелээгүй юм бол?

15. Амьдралаас сурч мэдэж авсан хамгийн том зүйл юу вэ?

16. Нөхөрлөлөөс юуг хамгийн эхэнд тавьдаг  вэ?

17. Амьдралын хамгийн уй гунигтай дурсамж хэзээ болж өнгөрсөн бэ?

18. Хамгийн их аз жаргалтай байсан өдөр хэзээ вэ?

19. Зөвхөн нэг жил л амьд явах хугацаа үлдсэн гэвэл одоогийн амьдралаа өөрчлөх үү? Яг юуг өөрчлөх вэ?

20. Нөхөрлөл гэж юу вэ?

21. Хайр дурлал, үерхэл амьдралд чинь ямар үүрэг оролцоотой вэ?

22. Хайртынхаа талаар танаас огт өөр ч, хамгийн их таалагддаг 5 зан чанарыг цаасан дээр бичин солилцоорой. 

23. Гэр бүлтэйгээ хэр ойр дотно вэ? Өөрийн хүүхэд насаа бусдаас аз жаргалтай өнгөрсөн гэж боддог уу? Эсрэгээрээ юү?

24. Ээжтэйгээ хэрхэн харилцдаг вэ? Халуун дотно уу? Хөндий хүйтэн үү?

25. “Бид” гэсэн үгээр эхэлсэн 3 баримт зохиогоорой. Жишээ нь, “Бид бүгд …. мэдэрдэг”, “Бид бүгд …-ийг хүсдэг” гэх мэт.

26. Өгүүлбэрийг гүйцээ. “Би ….-ийгээ хуваалцах хэн нэгэн байсан ч болоосой гэж хүсч байна.”

27. Та хоёр бие биенийхээ энгийн найз нь байсан бол түүний талаар юу мэдэхийг хүсэх вэ?

28. Бие биенийгээ анх хараад төрсөн сэтгэгдлээ бичээрэй. 

29. Бие биедээ амьдралынхаа хамгийн хүнд бэрх дурсамжаа хуваалцаарай. 

30. Хэзээ хамгийн сүүлд бусдын дэргэд уйлсан бэ? 

31. Бие биедээ хамгийн дур булаам чанарыг нь хэлээрэй.

32. Хүмүүстэй юуны талаар ярихад эвгүй мэдрэмж төрдөг вэ?

33. Хэнтэй ч уулзалгүй нас барвал хэнд юу гэж хэлээгүйдээ харамсах вэ?

34. Гэр орон, эд хөрөнгө бүгд галд автжээ. Тэнд хүн байхгүй. Таныг гэрээсээ нэг л зүйл ав гэвэл юу авах вэ?

35. Бүх хайртай хүмүүс дундаас хэн нас барвал хамгийн хэцүү бэрх санагдах вэ? Яагаад?

36. Өөрийн маш нууцхан уйтгар гунигаа хайртдаа ярьж, таны оронд байсан бол яах байсныг нь асуугаарай. Мөн түүнд тулгарсан асуудлыг нь сонсож өөрийн өнцгөөс зөвлөлдөн ярилцаарай. 

Illustrations: Brain Rea

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Уржигдар
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.