Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Миллениал үеийнхний 34 хувь нь цар тахлын дараа ажлаасаа гарна гэжээ


Ажил амьдралын зааг бүдгэрсээр байгаа цар тахлын энэ үед залуу үеийнхэн тамирдаж гүйцсэн бөгөөд амьдралдаа өөрчлөлт хийх, шинэ ажилд орох сонирхолтой байгааг АНУ-ын ажил эрхлэгчдийн дунд явуулсан судалгааны үр дүн харуулжээ.

Тус судалгаагаар зөвхөн миллениал үеийнхэн ч бус нийт ажил эрхлэгчдийн 26% нь цар тахлын дараа ажлын байраа солихоор төлөвлөж байгааг харуулжээ. Ажил эрлэгчид нь зогсолтгүй үргэлжлэх амьдралын хэв маягаас түрхэн хугацаанд холдсоноор, ажил амьдралынхаа талаар нухацтай эргэцүүлэх болжээ. 

“Олон байгууллагийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсноор ажил олгогчид болон ажил эрхлэгчдийн хооронд харилцааны бэрхшээл үүсэн хэрхэн яаж даван туулахаа мэдэлгүй олон алдааг гаргасан. Үүний улмаас цар тахлын өмнө ажлын байраа солих бодолгүй байсан олон хүмүүс энэ бодлоо өөрчилжээ. 

- Жефф Кортес /Хүний нөөцийн мэргэжилтэн/

Өнгөрсөн хоёрдугааар сар гэхэд 3,4 сая хүн ажлаасаа гарсан болохыг АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас мэдээлжээ. Ажлаа орхиж буй хүмүүсийн ихэнх нь муж, орон нутгийн боловсролын салбар, үл хөдлөх хөрөнгө болон түрээсийн бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд ажилдаг байсныг дээрх судалгаа харуулжээ. Ажлаа орхих болсон гол шалтгаан нь байгууллагын дотоод соёлтой шууд хамааралтай гэсэн байна. 

Түүнчлэн залуухан ганц бие миллениал үеийнхэн цар тахлын үеэр цагийг ганцаараа өнгөрөөж байгаа нь тэдэнд сөргөөр нөлөөлж буйг тэмдэглэжээ. Ажлын нөхөдтэйгөө уулзан гарч орж чадалгүй, ууж идэх боломжгүй байгаа нь тэднийг бусдаас холдуулж байгууллагын дотоод соёлд сэв суулгаж буйг мэргэжилтнүүд хэлсэн байна.

Ажил олгогчид үүний эсрэг юу хийж чадах вэ? Цалингийн нэмэгдлээс гадна уян хатан цагийн хуваарь, тушаал дэвших боломж, алсын зайнаас ажиллах нөхцлийг сайжруулж өгснөөр тэдэнд эерэгээр нөлөөлнө хэмээн судлаачид үзжээ. Мөн ажилчдыг урамшуулах гол хүчин зүйл нь байнгын харилцаа холбоотой байх явдал юм. Тэднээс жирийн үед ч гэсэн хэр байгааг нь асууж хэвшихийг зөвлөсөн байна. 


Эх сурвалж: Forbes

Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
22 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.