Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бичлэг үзэнгээ англи хэл сурах ҮР БҮТЭЭЛТЭЙ 10 youtube суваг


Хэл сурах олон арга бий ч хүн бүр өөр өөрийн онцлогт тохируулан суралцах нь зүй. Унших, бичих чадвараа хүн бие даан хөгжүүлэх боломжтой ч сонсох, ярих чадвараа сайжруулахад өөр хүнтэй харилцан сурах шаардлагатай тулгардаг. Тэгвэл сонсох чадвараа бие даан хөгжүүлэн, үгсийн сан, дүрмийн мэдлэгээ дээшлүүлэхдээ дараах youtube сувгуудыг ашиглаарай. Чөлөөт цагаараа англи хэл дээрх сонирхолтой бичлэг үзэх хэвшилтэй болоход илүүдэхгүй. 

 1. Speak English with Mr Duncan in England

YouTube English

Сонгох шалтгаан:
-Youtube дээрх хамгийн алдартай сувгуудын нэг.
-2006 оноос буюу хамгийн анх youtube-д англи хэл зааж эхэлсэн багш.
-Бичлэг, хичээлүүд нь маш сонирхолтой, бүтээлч бөгөөд хөгжилтэй, чөлөөтэй байдлаар хичээлээ заадаг .

Дүрмийн бүх хичээл, үгсийн сан, өдөр тутмын өвөрмөц хэллэгүүд болон Хятадад яаж амьдрах тухай влог хичээлүүд бий. 

2. Real English

YouTube English

Сонгох шалтгаан:
-Бодит амьдралаас сэдэвлэсэн хичээл. Өдөр тутмын маш энгийн харилцан яриа.
-Их хэмжээний чанартай сонсголуудтай youtube-ийн хамгийн том сувгийн нэг.
-Бичлэгүүд нь хадмалтай, нэмэлт гэрийн даалгавар, дасгалуудтай. 

Хэл сурах арга техник, бодит хүнтэй ярилцсан яриа, дүрмийн хичээл, өдөр тутмын үгсийн сантай. 

3. Rachel’s English

YouTube English

Сонгох шалтгаан:
-Маш цэвэр дуудлагатай, сонгодог хөгжим ашиглан дуудлагаа хөгжүүлэх дасгалуудтай.
-Бүх бичлэг хадмалтай.
-Аялга, авиагаа засах, сэргээх заавар бүхий хичээлтэй.

“How-To” хэсгээс амны хайрцгаа нээх, аялгаа тод хэлэх дасгал сурах боломжтой. Бодит харилцан ярианы дасгалууд, хэллэгүүдтэй. Гадаад хэл сурагчдад болон аялгатай ярьдаг хүмүүст зориулсан тул нутгийн өвөрмөц аялгаа ч засах боломжтой. 

4. PodEnglish

YouTube English

Сонгох шалтгаан:
-Бүх хичээлүүд 5 минут урттай.
-Анхлан болон гүнзгий төвшний аль ч суралцагчдад тохирсон хичээлүүдтэй.
-Watch, Learn and Try зэрэг хэсгүүдтэй. Цэгцтэй.
-Дэлхийн 50 гаруй улсын 500 гаруй салбартай сургуулийн суваг юм. 

Дүрэм, үгсийн сан, өдөр тутмын хэллэгүүд, гэр бүл найз нөхдийн харилцан яриа, зам асуух, технологи, цаг агаар зэрэг өдөр тутмын суурь сэдвүүдтэй. 

5. BBC Learning English

YouTube English

Сонгох шалтгаан:
-BBC-ийн англи хэл суралцагчдад зориулсан youtube суваг юм.
-Өдөр тутмын болон онцгой сэдвүүдээр маш бүтээлч, мультимедиа хичээлүүдтэй.
-Шинэ бичлэгүүд өдөр тутам нэмэгддэг тул өдөр бүр ашиглахад тохиромжтой. 

Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна, Англи болон олон улсын түүх, соёл заншилтай танилцах боломжтой. Зураг, дүрслэл нь их сонирхолтой тул сурах хүслийг нэмэгдүүлнэ. 

"Их бүү хий. Бага бүү хий. Өдөр бүр хий" -Күнз 

6. The School of life 

Сонгох шалтгаан: 

-Уран зохиол, үерхэл, сэтгэл зүй, түүх, поп соёл, комеди гээд бүх төрлийн сонирхолтой бичлэгүүдтэй.

-Бичлэгүүд нь дан дүрс биш мульти анимейшн загвартай тул таныг уйдаахгүй. 

Сэтгэл зүй, гүн ухаан, утга зохиолын боловсрол олгох хичээлүүдтэй тул англи хэлээ сайжруулахаас гадна бүх чиглэлийн мэдлэгтэй болж чадна. 

7. TOEFL tv

Сонгох шалтгаан: 

-Хэлний мэдлэгийн TOEFL шалгалтыг өгөхөөр англи хэлээ сайжруулан бэлтгэж байгаа бол энэ хуудсыг заавал дагаарай. Учир нь тус шалгалтын бүтцийг дэлгэрэнгүй тайлбарласан хэдэн зуун хичээлүүд энд бий. Мөн тусгай арга барилуудыг ч сурах боломжтой. 

Дээрхээс гадна тус шалгалтыг амжилттай өгсөн оюутан залуусын ярилцлага байнга шинэчлэгддэг тул сургамжтай, өгөөжтэй зүйл тун их. 

8. BestMyTest

Сонгох шалтгаан: 

-Бүх төрлийн дүрмийн хичээлүүдтэй.

-Playlist болгосон яриа, сонсгол, дадлагын хичээлүүдтэй тул гадуур сонсоход эвтэйхэн. 

-Нэг бүлгээр төрөлжүүлсэн тул эмх цэгцтэй. 

TOEFL-ийн шалгалтын арга техникээс эхлээд бүх төрлийн үгсийн сан, дүрмийн мэдлэгтэй болох боломжтой. 

9. ESL and Popular Culture

Сонгох шалтгаан:

-Ярианы эргэлзээтэй хэллэгүүд, амьтдын тухай, гараг ертөнц болон дэлхий ертөнцийн сонин хачин гэх мэт тайлбарласан хичээлүүдтэй. 

Алдартай үгс, трэнд болж буй загвар гээд Их Британи улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол танд хэрэгцээтэй бүх мэдээллийг хүргэж чадна. 

10. British Coucil | LearnEnglish 

Сонгох шалтгаан: 

-"How to" буюу хэрхэн гэсэн асуултаар эхлэх олон төрлийн хичээлүүдтэй. 

-Их Британийн консулын газрын албан ёсны хуудас. 

Мэргэжлийн өндөр төвшний багш нарын удирдлагаар явагдсан тул итгэж болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dal-Mi 2021.04.10 172.69.252.151

Thanks, darling <3

0 Хариулах