Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Лунагийн эморол | Хандлагаа “гоёж” чадвал чи хамгийн КҮҮЛ нь


Миний хамгийн анхны ажлын ярилцлага бүтэлгүй ч юм шиг, бүтэлтэй ч юм шиг ойлгомжгүй болж дууссан юм. Надаас жижигхэн шалгалт авч, асуулт асуусан. Би асуултанд нь чадахаараа хариулсан хэдий ч шалгалтыг нь олигтой хийж чадаагүй. Гэтэл намайг ярилцлагын төгсгөлд нэгдэх өдрөөс хүрээд ирээрэй гэснээр би ажилдаа тэнцсэн гэдгээ ойлгосон юм. Харин сүүлд захирал “чиний хандлага таалагдсан учраас чамайг ажилд авсан юм шүү” гэхэд нь өөрийнхөө хандлагыг яг ямар болохоороо энэ хүнд таалагдсан юм бол гэдгээ нэг л сайн ойлгож өгөхгүй байсан ч дотроо үхтлээ баярлаж байлаа. Хүнд таалагддаг хандлага гэдэг нь юу ч юм тэ. Нэг тийм мэдэхгүй, чадахгүй зүйлийнхээ өмнө ирсэн ч сурна, чадна, хичээнэ гэдгээ илэрхийлдэг тийм л хандлага байх.

Тэгээд би тэр цагаас хойш хандлагын тухай их боддог болсон. Хүний хандлага гэдэг нүдэнд харагдаж, гарт баригддаггүй атлаа ямар чухал юм бэ гэж. Тэр нь тэгээд бүр секс дээр ч бас харагдаж болдог тухай саяхан “She Comes First” номоос сонслоо. Хэрэв хандлага нь эерэг, зөв, болгоё, бүтээе гэсэн талдаа байх юм бол тэр үйл аль, аль талдаа чухам сайхан мэдрэмж төрүүлж секс хийсэн гол утга учрыг жинхэнэ утгаар нь мэдрэнэ гэлээ. Энэ мэтчилэн хандлагын өмнө бид үргэлж нэг л мэдэх нь ирээд зогсчихсон аль хандлагыг өөрөөсөө гаргахаа зөнгөөрөө шийдээд, шийдээд явчихдаг байгаа байхгүй юу. Алхах зуураа, хоол хийх зуураа бодолд автдаг даа. Яг тэр үедээ хэн нэгэн харилцсан, ярилцсан хүнийхээ хариу үйлдлийн тухай эргэцүүлж, би хариуд нь ямар үйлдэл гаргасан тухайгаа өөрийн эрхгүй бодон бодсоор өөрийнхөө хандлагыг ахин дахин хөглөж байдаг юм байна гэдгээ ойлгох шиг болов. 

Тэгээд үүний тухай хайж үзтэл хандлага гэдэг нь оюун ухаанаас ч чухал гэнэ. АНУ-ын сэтгэл судлаач Карол Двек карьерийнхаа бүхий л хугацааг хүний хандлагын талаар судлахад зарцуулсан байна.Тэрээр судалгаагаараа таны амжилтыг IQ биш хандлага тодорхойлдог гэдгийг баталжээ. Хүний хандлагыг хэвшмэл сэтгэлгээ ба өсөлтөт сэтгэлгээ гэж үндсэн хоёр ангилалд хувааж үзсэн. Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс өөрийгөө өөрчлөгдөх боломжгүй гэж үздэг. Ямар нэг сорилт бэрхшээл тулгарахад сэтгэлээр унаж цөхөрдөг. Өсөлтөт сэтгэлгээтэй хүмүүс өөрөө хичээвэл өсөж дэвжиж амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэг байна. Хүмүүсийн амьдралдаа хандах хандлага, ёс заншил, уламжлал дэг жаяг, шашин шүтлэг зэргийг хэрхэн авч үзэх нь эцэг эх гэр бүлийн нөлөөлөл, нийгмийн хөгжлийн хандлагаас хамаарч байдаг гэнэ л дээ. Тэгээд харилцаа хандлага хоёр нягт холбоотой бөгөөд харилцааны явцад хандлага мэдрэгддэг. Тэгвэл эерэг хандлага яг яаж ил харагдаж болох талаар бяцхан туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. 

1. Инээмсэглэл бол эерэг хандлагын хамгийн эхний алхам.

2. Хамт олонч, нөхөрсөг байх нь чамайг нээлттэй, эерэг хүн гэдгийн баталгаа болно. Энэ бол мэдээж энгийн тип шүү.

 

3. Үнэнч байж, хүний итгэл дааж сураарай. Ер нь хүний итгэл даадаггүй эсвэл хүнд итгэдэггүй бол ямар ч харилцаа цааш үргэлжлэхэд хэцүү л дээ.

4. Аливаад сэтгэлээсээ тусладаг байх хэрэгтэй. Энэ типүүд бүгд хоорондоо уялдаатай. Чи хүнд сэтгэлээсээ тусалдаг байвал түүнийг дагаад чамд эерэг хандлагууд зөндөө илэрнэ.

 

5. Хүн бүхнийг хүндэлдэг байгаарай. Хүмүүсийг чамтай яаж харьцдаг байгаасай гэж хүсдэг шигээ хүмүүстэй яг тэгж л харьцдаг байгаарай.

 

Хэрэв хэн нэгэн хүн чиний хандлагыг шүүмжилвэл өөрийгөө яагаад тэр хүнд таагүй мэдрэмж төрүүлсэн бэ гэдгийг олж мэдээд засах боломжуудыг хайгаарай. Тааруу хандлагатай байлаа гээд энэ нь насан туршдаа тэр хандлагатайгаа явсаар байгаад дуусна гэсэн үг биш шүү дээ. Өдөр бүрийн жижигхэн үйлдэл чинь чиний хандлагыг сайжруулахад туслах болно. Хандлага чинь хөөрхөн байвал чиний гадаад үзэмжийг хэн ч шүүмжлэхгүй. Тэгэхээр хандлагаа гоёж, чимж, арчлах нь гоё хувцас авч өмсөхөөс ч илүү гоо зүйтэй байна гэсэн үг юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
4 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.