Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Эр хүн бүрийн учирдаг 10 төрлийн МУУ ОХИН


Охид эмэгтэйчүүд өөрт тохирсон зөв хүнээ олтлоо уулзаж, шохоорхдог 9 төрлийн муу залуусын тухай бид нийтэлсэн. Тэгвэл эрчүүдийн “төгс” нэгэнтэй учиртлаа харьцаж, уулздаг ч сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлдөг "муу" охидын талаар энэ удаа онцолж байна.

(Уг нийтлэлийг Buzzfeed бэлтгэснийг эх хэлээр хөрвүүлэв. Нийтлэлийн нэрс зохиомол болно)

1. Од охин

Тэр бол тэнгэрийн од шиг л олон найзтай, хаана ч явсан залуус хүрээлж байдаг охин. Тиймээс ч тэр таны анхаарлыг соронз адил татах болно. Түүний тухай хов жив, цуу яриа ч их. Нийгмийн сүлжээ, фэйсбүүкт төрөл бүрийн "эвгүй" зураг оруулдагаас нь өөрөө ч үүндээ дуртайг нь харж болно. “Од” охинтой нэг удаа болзохын тулд та хэдэн сар араас нь гүйх шаардлагатай. Гэвч хэд хэдэн болзооны дараа нэг бол тэр таны санхүүгийн чадамжийг голно, эсвэл та түүний хэчнээн уйтгартайг олж мэдээд сонирхохоо больчихно. Энэ төрлийн охидтой хайр дурлалын харилцаа үүсгэнэ гэдэг эцэс төгсгөлгүй асуултын тэмдэг, эргэлзээ, өөрийгөө голох мэдрэмж үлдээх болно.

2. Ээж

Түүнийг шуудхан "муу" охин гэхэд бэрх. Тэр ямар нэг бүлгийн дарга, удирдагч байр суурьтай. Эмх цэгцтэй, зохион байгуулагч охин. Гэхдээ хэтэрхий “ээж” зантай. Үерхээд удаагүй үед ч таны эхнэр болсон мэт халамжилж, өглөө юу идсэн, сайн унтаж амарсан эсэхийг шалгаана. Энэ төрлийн охидтой үерхэх үед та эхэндээ маш их жаргалтай байх боловч удалгүй “Би гэрлэчихсэн бил үү?”, "Юу болоод байнаа?" ч гэж бодоход хүрнэ. “Ээж”-тэй үерхэж буйгаа мэдсэн цагт эрх чөлөөнд тэмүүлэгч залуус хар хурдаараа зугтах болов уу.

3. Хэрчүүр
Тэр орой болтол зугаалж, залуустай чөлөөтэй сээтгэнэж чаддаг. Таны найз, танилуудаас хэн нэгэн нь түүнтэй үерхэж л байсан. Үргэлж ил задгай хувцаслаж, хараалын үг хэлдгээс гадна бусадтай үл тоож харилцдаг. Түүнийг будаггүй царайтай, хугарсан хумстай байхыг та хэзээ ч харахгүй. "Хэрчүүр” төрлийн охидын гадаад дүр төрхөд залуус татагдах ч удалгүй таарсан бүхнээ “хэрчиж хаях”-аар хэтэрхий өө сэв хайгч, хэрүүлч, задгай араншинтайг олж харна.

4. Нийгмийн идэвхтэн

Түүнийг та 7 хоногт нэгээс их удаа олж харахгүй л болов уу. Харьяалалтай бүлэг, цуглаан, клуб гээд тоймгүй их. Үргэлж усны сав, сүүлийн үеийн манлайллын ном барьж явдгаар нь түүнийг таньж болно. Гэхдээ тэр хэтэрхий олон үйл явдалд өөрийгөө “зориулдаг” тул танд цаг зав гаргахгүй. Төрсөн өдрийн үдэшлэгт ирэхдээ унтлагын хувцастай сууж байхаас ч “сийхгүй”. Гэхдээ чухам юуны төлөө энэ бүх манлайллын номыг уншиж, яг ямар өөрчлөлт хийхийг хүсч байна вэ? гэж түүнээс асуухад таг болчихож мэднэ. Учир нь тэр мэдэхгүй шүү дээ. Хичээл зүтгэл нь танд таалагдаж, дотно харилцахыг хүсэх ч удалгүй найз охинтой эсэхээ ч мартчихна. Учир нь тэр хувь хүний хөгжлийн хуралд сууж байгаа.

5. Хүүхэн

Хэдий муухай сонсогдож байгаа ч тэр үнэхээр л “хүүхэн”. Өөрөөсөө олон насаар эгчмэд хувцаслаж, шөнийн клубт хэнтэй ч танилцахаас төвөгшөөхгүй. Тэр “хэрчүүр” охидтой гадаад дүр төрхөөрөө төстэй ч илүү өөртөө хайртай бүсгүй. Тэр цас ортол зуны гэмээр нимгэхэн хувцастай явах ч, хүйтэнд автобусанд сууна гэж үгүй. Учир нь өөрийг нь эргүүлж байгаа өчнөөн залуусыг яаж ашиглахаа сайн мэднэ.

6. "Хориотой" хөөрхөн охин

Тэр танд гойд ихээр таалагдаж дугаарыг нь асуусан ч танд "Уучлаарай. Би найз залуутай" гэж хэлнэ. Түүний хувьд найз залуу нь бүх л ертөнц гэсэн үг. “Бид хоёр”, “Манай найз залуу” гэсэн үг амнаас нь салахгүй. Фэйсбүүктээ өдөр бүр гараа хөтлөлцсөн романтик зураг оруулах бөгөөд уртаас урт хайрын захиа бичнэ. Тэр “хүний хүн” болохоор та харж суухаас өөр яаж ч чадахгүй.

7. Эрх охин

Шанелийн ус, Прада цүнхээрээ л тэр илт ялгарна. Чинээлэг гэр бүлээс гаралтай, аав ээж нь хэтэрхий эрхлүүлснээс биеэ тоох хандлагатай. Анх тэр танд яг л мөрөөдлийн охин мэт санагдах болно. Эелдэг ааштай, цэвэрч гээд давуу тал ч ихтэй. Гэхдээ та түүний “зиндааны” нэгэн биш л бол удахгүй жагсаалтаас нь хасагдах вий. Үнэтэй кофе шоп, бялуу, найздаа өгөх бэлэг, тансаг үдэшлэгүүдэд гар татахгүй ч муухай хувцастай хүнийг доромжилж чадахаар хүмүүжилгүй нэгэн.

8. Номын хэнээтэн

Ном уншдаг, ухаалаг охид мэдээж дур булаам байлгүй яах вэ. Гэхдээ энэ төрлийн охид ердөө л  “ухаантай юм шиг” гэдгийг та удалгүй олж мэднэ. Тэр интернэтэд байдаг номын тухай тэмдэглэлүүдийг шууд “хусчихна”. Ном уншиж байгаа зургаа постолж “ухаарлын” эшлэл шигтгэнэ. Эхэндээ түүнийг үнэхээр ухаалаг охиноос ялгах тун хэцүү.

9. Аальгүй охин

Чанга чанга инээдтэй, гял цял гадаад төрхтэй охин. Гэхдээ өөртөө зохиогүй дэндүү маягтай, дүр эсгэсэн зантай охид энэ төрлийн "муу" охинд хамаарна. Хумсаа өнгөлөг будах ч хиртэй гутлаа тоохгүй явж чадна. Тэр үргэлж л бусдын анхаарлыг татах гэж наалинхай хоолойгоор “Хөөх”, ”Ямар гоё вэ” зэргээр орилно. Эдгээр нь:
-Найзууд нь ирэхэд
-Тэмцээн үзэхдээ
-Автобусанд
-Клуб орохдоо
-Дуу явж эхлэхэд
-Хэн нэгэн тайзан дээр гарахад
-Зурагт үзэхдээ
-Ер нь үргэлж л орилж байхыг нь та анзаарна. Тэд таны сэтгэл санаанд барагтай сөргөөр нөлөөлөхгүй ч хэсэг хугацааны дараа та зүгээр л түүний худлаа зангаас залхчихна.

10. Үзэн ядагч

Гадаад төрх нь түүнийг бусдаас эрхгүй ялгаруулдаг. Өөрийн гэсэн амьдралын хэв маягтай, этгээд чамин зүйлд дуртай. Түүний давуу тал нь сайхан хөгжим сонсдог, урлагийн мэдрэмжтэй. Цагаан хоолтон ч байж мэднэ. Гэхдээ түүнтэй ойртох үед та хэтэрхий сөрөг мэдрэмжид автана. Бүдүүлэг, завхай үг хэлж, өөрийнхөө сонирхдоггүй чиглэлийг доош нь хийж, чин сэтгэлээсээ үзэн ядна. Та “Үзэн ядагч”-д дурласан бол түүний үг бүхэнтэй эвлэрч, бусад охидыг сошиал хаягаасаа хасч, эмэгтэй найзуудаасаа холбоогоо тасалж, түүний хүслээр шивээс хийлгэж, хүссэн үед нь тамхи татахаас өөр өөрчлөлт хүлээх хэрэггүй. Иймээс ч тэр хамгийн муу охин. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
24
5
2
0
0
2
20