Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилснийг батлах 25 БАРИМТ


Дэлхий даяар Ковид–19 вирусийн тархалт анх гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Зайлшгүй мэргэжлийн хүмүүс ажлын байрандаа үлдсэнийг эс тооцвол ихэнх нь энэ хугацаанд гэрээсээ ажиллаж, сурч, дийлэнх цагаа гэртээ өнгөрүүлж байна. Ингэснээр бидний өдөр тутмын амьдралын энгийн зуршлуудаас эхлээд эрүүл мэнд, харилцаа, ирээдүйн төлөвлөгөө гээд олон зүйл өөрчлөлт оржээ. 

Дараах сонирхолтой тоон мэдээллүүдээс бидний амьдрал хэрхэн яаж өөрчлөгдсөнийг хараарай.

Харилцаа

  • 2020 онд 269,896 тэжээвэр амьтан үрчлэгджээ. Энэ нь 2019 онтой харьцуулахад 36,000-аар өссөн үзүүлэлт юм.
  • АНУ-ын таван мужид цар тахлын үеэр гэр бүл салалтын тоо 22 хувиар буурчээ.
  • 2020 онд хуримлахаар төлөвлөөд байсан хосуудын 39 хувь нь хуримаа цуцалж, 15 хувь нь хойшлуулсан байна.
  • Цахимаар авсан судалгааны дагуу насанд хүрэгчдийн 44 хувийнх нь сексийн амьдралын идэвх буурсан гэсэн бол 14 хувь нь өссөн гэж хариулжээ. 

Цаг хугацаа

  • 2020 онд эвлүүлдэг тоглоомын борлуулалт гурав дахин өсчээ. 
  • 2020 оны гуравдугаар сарын үзүүлэлтээр насанд хүрэгчид өдөрт дунджаар 13.5 цагийг дэлгэцийн урд өнгөрөөсөн байна. Энэ нь 2019 онтой харьцуулахад 3 цаг 30 минутаар өссөн үзүүлэлт юм. 
  • АНУ-д талхны хөрөнгө борлуулалтын хэмжээ дөрөв дахин нэмэгдсэн нь америкчууд цагийг талх барьж өнгөрөөж буйг харуулсан байна.
  • 2019 онд агаарын тээврээр зорчигчдын тоо 4.5 тэрбум байсан бол 2020 онд 1.8 тэрбум болтлоо буурчээ. 
  • Улсын сургуулиуд хаагдсанаар бага, дунд ангийн 50.7 сая сурагч цахимаар хичээлээ үзэх болсон. Харин одоо бол тэдгээрээс 5 сурагч бүрийн 1 нь зөвхөн цахимаар хичээлээ заадаг сургуульд элсэн оржээ. 
  • 5-12 насны хүүхдүүдийн 77 хувь нь өдөрт дор хаяж дөрвөн цагийг ямар нэгэн төхөөрөмж дээр өнгөрүүлж байна. Цар тахлын өмнө дээрх үзүүлэлт 35 хувь байжээ. 
  • “Libby” гэх ном уншдаг апп дээрх цахим номын таталт 51 хувь, аудио номын таталт 23 хувиар тус тус өсчээ.

Эрүүл мэнд

  • АНУ-ын иргэдийн 78 хувь нь дор хаяж нэг удаа эмнэлгийн тусламж хүрэлцээгүйн улмаас хүлээжээ.
  • АНУ-д ажилчдын ажлаас халшрах хам шинж 42 хувь байснаас 72 хувь  болтлоо нэмэгджээ. 
  • Цар тахлын үеэр насанд хүрэгчдийн 20 хувь нь дутуу нойртой байгаа бол 10 хувь нь илүү нойр авч байна.
  • 2019 онд нийт айл өрхүүдийн 30 хувь нь амралт зугаалгад мөнгө зарцуулсан бол 2020 онд энэ нь 13 хувь болж буурчээ.

Орон сууц

  • Орон сууц худалдан авагчдын тоо ойрын 10 гаруй жил байгаагүй үзүүлэлтээр өссөн байна.
  • Тог цахилгааны хэрэглээ жирийн үеийнхээс 10 хувиар нэмэгджээ.
  • Орон сууцанд хэрэглэгдэх бүтээгдэхүүний борлуулалт 20 хувиар өссөн байна.
  • Хүмүүсийн дунд мөнгөн хадгаламжийн хэмжээ 7.6 хувь байснаас 20.5 хувь болтлоо өсөв.

Худалдан авалт

  • Цар тахлын үеэр худалдан авагчдын 40 хувь нь анх удаа гэрээр хүргэх үйлчилгээг ашигласан байна. 
  • "Etsy" гэх цахим дэлгүүр өнгөрсөн жилийн 4-9-р сарын хооронд нийт 53 сая амны маск борлуулжээ.
  • Ариун цэврийн цаасны борлуулалт хоёр дахин өссөн.
  • 2020 онд гар ариутгагчийн борлуулалт 624 хувиар өссөн байна.
  • Хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг "DoorDash" компанийн орлого гурав дахин нэмэгдсэн.
  • Унтлагын хувцасны онлайн борлуулалт 143 хувиар өссөн бол дотуур хувцасны борлуулалт 13 хувиар буурчээ.

Эх сурвалж: TIME

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
2
22 цагийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.