Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сэтгэл гутрал болон хоёр туйлт эмгэгийг цусны шинжилгээгээр илрүүлнэ


Анагаах ухаан өнөөгийн байдлаар сэтгэл зүйн олон төрлийн эмгэгийг оношлох эмчлэх тал дээр учир дутагдалтай байгаа ч Индианагийн Их Сургуулийн Анагаах ухааны багийнхан сэтгэлзүйн эмгэг өвчний биологийн үндэслэлд тулгуурлан цоо шинэ нээлтийг хийжээ. Тус судалгааны үр дүнд цусны шинжилгээний тусламжтайгаар хүний сэтгэл зүйн эмгэгийг нарийвчлан тогтоож, түүнд таарсан эмчилгээг санал болгох боломжтой болсон байна.

Индианагийн Анагаах Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын профессор, анагаах ухааны доктор Б. Никулескугаар удирдуулсан судалгааны багийн тайлан “Молекулын Сэтгэц” гэх нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгдээд удаагүй байгаа юм. Тус судалгааны үндэс нь доктор Никулескагийн өмнө нь явуулж байсан амиа хорлолт, сэтгэлийн эмгэгийн дараа үүсэх стресс (PTSD) болон альцгеймерын өвчний шинж тэмдгийг илрүүлэх боломжтой биомаркерын (Хүний биеийн шингэн эдэд байх өвчин илрүүлэгч молекул) судалгаан дээр суурилсан байна.

“Бид сүүлийн хорин жилийн турш сэтгэцийн эмгэг судлалын салбарыг хөгжүүлсээр ирсэн. Энэхүү судалгаа нь бидний олон жилийн хүчин чармайлтын үр дүн юм. Тус судалгааны тусламжтайгаар бид 19-р зуунд гацаад байсан сэтгэц судлалын салбарыг 21-р зуунд авчрах эхний алхмыг хийсэн гэж найдаж байна. Сэтгэц судлалыг хавдар судлалтай адил орчин үед хангалттай сайн судлагдсан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм.” - Б. Никулеску

Дэлхий даяар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл гутралд автдаг.

Судалгааны үр дүн болох цусны шинжилгээ нь РНХ (Зүүн нуклеин хүчил) биомаркеруудаас бүрдэх бөгөөд өвчтөний сэтгэл гутралын хүнд хөнгөн зэрэг, цаашдаа хүндэрч болох эрсдлийг үзүүлэх ба хоёр туйлт эмгэгээр өвчлөх магадлалыг урьдчилан харуулдаг байна. Хамгийн гол нь шинжилгээний хариунаас сэтгэцийн эмгэгүүдийг хооронд нь ялгаж, тохирох эмчилгээг бичих боломжийг олгож буй юм.Тус судалгааг дөрвөн жилийн хугацаанд 300 гаруй өвчтөн дээр "илрүүлэх, дарааллыг тогтоох, батлах болон шалгах" гэсэн үе дамжлагатайгаар явуулсан байна. Юун түрүүнд судалгааны багийнхан өвчтөнүүдийг сайтар ажиглан, сэтгэл хөдлөл нь өөрчлөгдөх үеэр биомаркеруудын шинж тэмдгийг тэмдэглэн авахаас эхэлжээ. Түүний дараа олон жилийн турш хураасан өргөн мэдээллийн санг ашиглан хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай хүмүүст илрэх 26 төрлийн биомаркерийг олж нээсэн байна. Төгсгөлд нь тэрхүү 26 биомаркерыг тэс өөр бүлэг хүмүүсээс шинжлэн, хэн нь өвчтэй болон хэн нь өвдөх магадлалтайг тодорхойлох замаар шалган баталгаажуулжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор “Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь хувь хүн өөрийн чадвар бололцоог танин мэдэж, стрессийг даван туулах чадвартай, үр дүнтэй ажиллаж нийгэмдээ өөрийн хувь нэмрийг оруулдаг тэрхүү байдлыг хэлнэ” гэжээ. Сэтгэл гутрал нь биеийн өвчлөлийг бодвол далд хэлбэрээр явагдах тул шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд бүхнийг дотроо хадгалан, эмгэгтэй эсэхээ ч мэдэхгүй шаналж явах нь элбэг тохиолддог байна. Тиймээс дээрх судалгааны үр дүнд сэтгэл гутралыг эмчлэх боломжтой эмийн найрлагыг бүтээх шинэ боломж нээгдэж буй нь сэтгэц судлалын салбарт хийгдсэн томоохон амжилт юм. 


Эх сурвалж: EurekAlert

Бэлтгэсэн: Б. Уранзаяа


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.