Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Амьдралаа илүү эрүүл, аз жаргалтай болгоход туслах 5 зөвлөгөө


Олимпын тамирчин, Herbalife Nutrition компанийн фитнес боловсрол хариуцсан дэд ерөнхийлөгч Саманта Клейтоны зөвлөгөөг хүргэж байна.

2020 он маргаангүй амаргүй жил байлаа. Цар тахал бидний амьдралын хэвшмэл байдлыг алдагдуулснаас гадна түгшүүр төрүүлсэн өөр олон үйл явдал тохиосон. Харин 2021 ондоо бид “Шинээр эхлэх” товчийг дарж, шинэ оноо эерэг, сайн сайхан үйл явдлуудаар дүүргэхэд бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Чухамдаа 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Оныг дүгнэх” судалгааны дүнгээс харахад хүмүүс өнгөрсөн жилд илүү их дасгал хөдөлгөөн хийх, хоолны хувьд илүү эрүүл сонголт хийх, өөртөө илүү их анхаарал хандуулах зорилтуудыг олонтаа тавьжээ. Одоо бидэнд фитнесийн шинэ зорилтуудыг тодорхойлж, илүү эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхээр тэмүүлэхэд тохиромжтой цаг ирсэн байна.

2021 оныг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгоход туслах 5 шийдлийг доор танилцуулж байна.

1.Гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хийхийг нэн тэргүүнд тавиарай.

Өнгөрсөн жилд бид гэр бүл болон эрүүл мэнд хамгийн эрхэм болохыг маш сайн ойлгосон. Бидний олонх нь гэр бүлдээ харьцангуй илүү цаг зарцуулж чадсан. Хичээл сургуулийг гэрээсээ зохицуулах хэрэгтэй болсныг эс тооцвол хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх боломжтой болсон нь гайхалтай биш гэж үү? Шинэ амьдрал дасал болж ирэхийн хэрээр биечлэн эсвэл видео чатаар гэр бүлдээ үргэлжлүүлэн цаг зарцуулж байхаа бүү мартаарай. Манай гэр бүлийнхэн гадаа эсвэл дотор хамтдаа дасгал хөдөлгөөн хийж цагийг өнгөрүүлэх их дуртай. Тиймээс гэр бүлээрээ ууланд алхах эсвэл гэрийн ойролцоо дасгал хөдөлгөөн хийх зэргээр хамтдаа идэвхтэй байхын зэрэгцээ цагийг зугаатай өнгөрүүлж чадвал та бүхэнд аль аль талаар ашигтай тусна.

2.Шинийг туршиж үзээрэй.

Хэрэв та аль хэдийн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг бол гайхалтай. Гэхдээ төрөл бүрийн дасгал хөдөлгөөнийг хослуулах нь өөрийн бие махбодоо сориход тань тусална. Энэ жил шинэ төрлийн дасгал хөдөлгөөнийг туршаад үзээрэй. Та гар бөмбөгөөр хичээллэж, софтболын багт бүртгүүлж, эсвэл оролдож үзье гэж эртнээс бодож байсан агаарын иогийн хичээлд сууж болно. Үндсэндээ нэгэн төрлийн дасгалыг хийсээр л байвал та өөрийн фитнесийн түвшинг ахиулж чадахгүй. Гэхдээ ямар ч төрлийн дасгал хөдөлгөөн хийж байсан өөрийн өдрийн хуваарьт дасгалын цаг гэж багтаах хэрэгтэй. Ингэснээр та хангалттай дасгал хөдөлгөөн хийж чадна. Бид завгүй байх нь олонтаа тул дасгал хийхийг хамгийн түрүүнд мартдаг. Түүнчлэн таныг идэвхжүүлж урам өгөх гэр бүлийнхэн, найз нөхөд эсвэл дэмжлэг үзүүлэх хамт олон ойр тойронд байхгүй байх үед ийнхүү өөрийн өдөр тутмын дасгал хөдөлгөөний цагийг хянах нь танд хариуцлагыг оногдуулж өгнө.

3.Оюун санаагаа чөлөөлөөрэй. Бодит харилцаагаа сайжруулж, олон нийтийн цахим сүлжээний хэрэглээг багасгаарай.

Дасгал хөдөлгөөн хамтдаа хийдэг хүнтэй байх нь дасгал хөдөлгөөний хөтөлбөрөө илүү хялбараар гүйцэтгэхэд тусалдаг. 2020 онд бид өөрсдийгөө дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг болгохын тулд технологид ихээхэн найдах хэрэгтэй болсон. Технологи нь хоолны жор, дасгалын зааварчилгаа болон урам зориг хайрлах мэдээллүүдийг олоход туслах гайхалтай хэрэгсэл хэдий ч та тэнд байгаа сөрөг мэдээллээс өөрийгөө хол байлгаж, өөртөө эерэг өөрчлөлт авчрахад анхаарах хэрэгтэй гэдгийг санаарай. Сэтгэл түгших нь таны эрүүл амьдрах зорилгод саад болж болзошгүй. Тиймээс энэ жил утаснаасаа аль болох хол байж, бодит байдалд өөрийгөө зориулаарай. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхдөө урьж, хамтдаа дасгал хөдөлгөөн хийх нь хамтдаа цагийг өнгөрүүлэх боломжийг олгон таныг аз жаргалтай байлгахаас гадна оюун санаанд шаардлагатай амьд харилцааг бий болгоход тусална.

4.Ургамлын гаралтай хоолны дэглэм бариарай.

Манай компани саяхан нэгэн судалгаа хийсэн. Үүнд 2000 америкчууд хамрагдсан бөгөөд тэдний 47% нь энэ жил ургамлын гаралтай хоолны дэглэм рүү шилжсэн байна. Бүхэл үрийн бүтээгдэхүүн болон амтат төмс нь энергийн эх үүсвэр болсон маш сайн нүүрс ус агуулдаг ч булчингаа хадгалах, нөхөн сэргээхийн тулд сайн чанарын уураг шаардлагатай. Нүүр ус болон уураг нь хамтдаа байснаар дасгалын дараах төгс зууш болж чадна. Та завгүй, стресстэй байх үедээ хоосон илчлэгээс зайлсхийж, тэжээллэг хоол хүнсийг сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь таныг илүү урт хугацаанд цатгалан байхад тусална. Хамгийн гол нь хэрэв хоол хүнсэндээ зохих анхаарлыг хандуулахгүй бол та хүссэн үр дүндээ хүрч чадахгүй.

5.Хог хаягдалдаа анхаараарай.

Энд таны анхаарлыг хаашаа шилжүүлж буйг анзаараарай. Дасгалжуулагч хүний хувьд таны идэвхтэй байдал миний нэн тэргүүний санаа зовох асуудал мөн. Гэхдээ одоо би таны зөв зуршлуудыг дараагийн нэг алхам руу ахиулахыг хүсэж байна. Та өөрийн эргэн тойрноо харж, бусдад шим тэжээлийг хүртээх тогтвортой хөгжлийн талаар бодож эхлээрэй.

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас хүнсний аюулгүй байдлын асуудал улам бүр тулгамдсан бөгөөд 2020 оны сүүлээр 132 сая хүн шим тэжээлийн дутагдалд өртөх магадлалтай байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлж буйгаар дэлхий даяар үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг нь (буюу 1.3 тэрбум тонн) үрэгдэж эсвэл хаягдаж, дэлхий дахины хүнсний аюулгүй байдлын хямралыг улам даамжруулж байна. Nutrition for Zero Hunger буюу Өлсгөлөнг зогсоох шим тэжээл хөтөлбөрөөрөө дамжуулан бид өөрсдийн ашгийн бус түншүүдийнхээ тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрд оршин буй зорилтот бүлгийн хүмүүст шаардлагатай нөөц, туршлагыг хуваалцах замаар өлсгөлөн, хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн дутагдал зэрэг дэлхийн хэмжээний асуудлуудтай тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна. Шинэ ондоо өөрийн хувьд ач холбогдолтой байх сайн үйлсийг хийж эхлүүлэн нийгэмдээ хувь нэмрээ оруулаарай.

Жилийн эцэс бол өөрчлөх, сайжруулахыг хүсч буй зүйлээ эргэцүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе юм. Шинэ онд таны хувийн аялал болон эрүүл мэндэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Фитнес болон шим тэжээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.