Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ковидын үеийн урлаг | 6 орон, 6 уран бүтээлч, 6 бүтээл


Ковид-19 цар тахлын үед уран бүтээлчид хэрхэн ажиллаж байгаа бол? 6 орноос 6 өөр уран бүтээлчтэй холбогдон сонирхолтой урлагийн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл энэ сарын 16-нд фэйсбүүк шууд дамжуулалтаар явагдах “Mongolian Artists in Resilience: зургаан орон, зургаан уран бүтээлч, зургаан бүтээл” эвэнттэй нэгдээрэй. 

C:\Users\D05420\Downloads\2Banner_Final.jpg
Ковид-19 цар тахлын үед Монголын уран бүтээлчид хэрхэн ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа болон энэхүү нөхцөлд хэрхэн дасан зохицож, үзэгч дэмжигчидтэй холбогдож байгаа талаар чөлөөт хэлэлцүүлэг хэлбэрээр уг эвэнт зохиогдох юм.

C:\Users\D05420\Downloads\168261163_3410288892404761_5734299761193035358_n.jpg

Уран зургийн галерей хаагдаж, тоглолтууд цуцлагдаж байгаа энэ үед дэлхийн өнцөг булан бүрд үзэгчид гэртээ өнжиж байна. Ковид-19 цар тахлын үед нийгэмд хүн хоорондын зай холдож байгаагийн хэрээр урлаг урьд урьдынхаас илүү чухал болж байна. Бусад улс орнуудын нэгэн адил Монголын уран бүтээлчид шинэ нөхцөл байдалд дасан зохицож, гадаад дотоодын үзэгчидтэй холбоотой байх бүтээлч замыг эрэн хайж байна.

Энэхүү олон улсын хэлхээ холбоо бүхий Монголын уран бүтээлчид хэрхэн ажиллаж уран бүтээлээ туурвиж байгааг харуулахын тулд Монгол-Францын төв, Францын Элчин сайдын яам, Их Британийн Элчин сайдын яам, Германы Элчин сайдын яам, Монгол дахь Гёте-Институт, Японы Элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг болон АНУ-ын Элчин сайдын яам анх удаагаа хамтран энэхүү төслийг санаачлаад байна. Төслийн хүрээнд зургаан орны Элчин сайдын яамд, тухайн улсын соёл урлагийн байгууллагууд “Mongolian Artists in Resilience: зургаан орон, зургаан уран бүтээлч, зургаан бүтээл” нэрийн дор уран бүтээлчдийн видео болон цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж, олон нийтэд шууд дамжуулна.  

4-р сарын 13, 19:30 цаг: Erdenekhuu Edu, бүжигчин – Швейцар улс
4-р сарын 13, 19:45 цаг: Gantuya, арт куратор – АНУ
4-р сарын 14, 19:30 цаг: Bayra Bela, жүжигчин, продюсер – Их Британи
4-р сарын 14, 19:45 цаг: Hulgo, тайко бөмбөрчин – Япон
4-р сарын 15, 19:30 цаг: Jojo, жазз дуучин – Герман
4-р сарын 15, 19:45 цаг: Tamir Samandbadraa, каллиграфич – Франц

Facebook Live арга хэмжээ 4-р сарын 16-ны 19:00 цагт “Mongolian Artists in Resilience: зургаан орон, зургаан уран бүтээлч, зургаан бүтээл” нэртэйгээр зохиогдох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах албан ёсны фэйсбүүк хуудсаас аваарай.

Монгол-Францын төв

Францын Элчин сайдын яам

Их Британийн Элчин сайдын яам

Германы Элчин сайдын яам

Монгол дахь Гёте-Институт

Японы Элчин сайдын яам

Швейцарын хөгжлийн агентлаг 

АНУ-ын Элчин сайдын яам

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0