Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ойрын болон дам хавьтал болсон эсэхийг сэрэмжлүүлэх аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлнэ


Apple болон Google компани коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор "Covid -19  ERSDEL" аппликейшнийг хөгжүүлж буй бөгөөд одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна. 

Энэхүү системийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн  мэргэжлийн байгууллагууд хамтран  бэлтгэл ажлыг ханган ажиллаж,  ирэх даваа гараг буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ашиглалтад оруулахаар боллоо. Энэ асуудлын хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, өнөөдөр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Google компанийн төлөөлөл Алехандро нартай  цахимаар уулзалт хийв.

Одоогийн нөхцөлд иргэд халдвартай хүний дам хавьтал болсноо мэдэхгүй байгаагаас үүдэж халдвар тараах, өвчнөө хүндрүүлэх зэрэг асуудал үүсэж байгаа. Энэхүү аппликейшнийг гар утсандаа суулган bluetooth-ээ  асааж ашигласнаар тухайн иргэн халдвар авсан болон дам хавьтагч болсноо гар утсандаа ирэх мэдээллээр мэдэх, цаашлаад ойрын болон дам хавьтлуудад сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм.

Тус аппликейшн нь халдвар авсан иргэний хувийн мэдээлэл, зорчсон газрын байршил хадгалагддаггүй, бусдад дамжуулагддаггүй гэдгээрээ онцлогтой юм. Иргэн та "Covid-19 ERSDEL" аппликейшнийг ашиглахын тулд iphone гар утасны хэрэглэгч бол тусгайлан АПП татахгүй, Андройд үйлдлийн системтэй гар утастай бол ирсэн мессэжийг идэвхжүүлэн тусгай АПП татан авч,  Bluetooth-ээ байнга асаалттай байлгаснаар ковидын халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэрэмжлүүлэх боломжтой иж бүрэн систем юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.