Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

СУДАЛГАА: Монголчуудын 77 хувь нь гэр бүлээ хамгаалахын тулд вакцин хийлгэнэ гэжээ


CAREC буюу Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хүрээлэнгээс хөтөлбөрт хамрагддаг орнуудад Ковид-19 вакцинжуулалтын талаарх олон нийтийн ерөнхий хандлагыг тодорхойлох судалгаа явуулжээ. Энэ судалгаанд Монгол Улсаас гадна Гүрж, Казахстан, Киргиз, Пакистан, Тажикстан, Узбекистан гэсэн долоон улсыг хамруулсан байна. Ингэснээр хүмүүсийн дунд нийтлэг тархсан санаа зовнилыг тодорхойлж, түүний эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авах, зөвлөмж гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

ДЭМБ-аас гаргасан тайланд дурдсанаар хүн төрөлхтний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй 10 хүчин зүйлсийн нэг нь вакцинд эргэлзэх явдал гэжээ.

Судалгааны ажлыг 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны нэгдүгээр сарын хооронд явуулж, улс тус бүрээс 18-аас дээш насны 1000 иргэнийг нас, хүйс, нийгмийн бүлэг зэргээр түүвэрлэн авч мэргэжлийн байгууллага болон сэтгэл судлаачидтай хамтран явуулжээ.

2019 онд ДЭМБ-аас гаргасан тайланд дурдсанаар хүн төрөлхтний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй 10 хүчин зүйлсийн нэг нь вакцинд эргэлзэх явдал гэжээ. Харин вакцинд эргэлзэх болсон нийтлэг шалтгаанд, өвчин эмгэг тэднийг тойроод гарна гэх итгэл үнэмшил, вакцины хүртээмжгүй байдал, юунд ч итгэхгүй байх явдал гэх мэт хүчин зүйлс багтсан байна. 

Судалгаанд хамрагдсан орнуудын дийлэнх нь вакцинжуулалтын үр дүнгийн талаар эерэг бодолтой байсан бөгөөд хамгийн өндөр үзүүлэлттэй нь Монгол улс (71.9%), хамгийн бага нь Казахстан улс (29.2%) байжээ. Гэсэн хэдий ч цар тахлын үеэр вакцины эсрэг үзэл санаа, хуурамч мэдээлэл сошиал сүлжээгээр эрчимтэй тархаж олон нийтийн санаа бодолд хүчтэй нөлөөлж байгааг судлаачид дурджээ. 

Тус судалгааны онцлох үр дүнгээс түүвэрлэн хүргэж байна. Дашрамд дурдахад, энэ судалгаанд нийслэл Улаанбаатар хот, 21 аймгаас нийт 781 өрх хамрагджээ. 

Судалгаанд хамрагдсан монголчуудын 72 хувь нь вакцин үр дүнтэй гэж үзжээ

Казахстан улсаас судалгаанд оролцогчдын 43.7 хувь нь вакциныг үр дүнгүй гэж үзсэн нь судалгаанд оролцогч орнуудын дундаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Тэдний ихэнх нь “хувийн шалтгаанаар татгалзсан” гэсэн бол үлдсэн хэсэг нь “шашин шүтлэгээс болж”, “эмчийн заавраар” гэсэн хариуг өгчээ. Казахстан улсад цар тахлын үеэр Ковид-19 өвчин болон вакцинжуулалтын талаар хуурамч мэдээлэл ихээр тархсан нь олон нийтийн ухамсарт нөлөөлсөн байна.

Харин нийт судалгаанд хамрагдагсдын 25.3 хувь нь вакцинжуулалтын үр нөлөөг үнэлэхэд бэрхшээлтэй буюу мэдээлэл дутмаг байгаагаа илэрхийлжээ. Мэдээллийн дутмаг байдал нь орон нутагт амьдарч буй 61-ээс дээш насны хүмүүсийн дунд элбэг байгаа нь ажиглагджээ.

Судалгаанд оролцогчдын 20 хувь нь цар тахал бодитоор оршин байгаа гэдэгт итгэхгүй байна 

Тэгвэл цар тахал бодитоор оршин байгаа, эсэх асуулгад олонхоороо санал нийлсэн бол нийт судалгаанд оролцогчдын 19.8 хувь нь цар тахал гэж байхгүй гэсэн хариуг өгчээ. Харин монголчуудын 15 хувь нь дээрх хариултыг өгсөн байна.

Вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүсийн 77 хувь нь "гэр бүлээ хамгаалахын тулд" гэж хариулсан бол 5 хувь нь "өөрийгөө хамгаалахын тулд" гэжээ

Вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүсийн нийтлэг үндэслэл нь гэр бүлээ хамгаалах гэсэн байна. Мөн 10 хувь эргэн тойрны хүмүүсээ хамгаалах, 5 хувь нь өөрийгөө хамгаалахын тулд гэжээ. Түүнчлэн хэвийн амьдралдаа эргэж орохын тулд, архаг өвчтэй учраас, эмч зөвлөсөн, сургууль болон ажлын газраас шаардсан, хүндээр өвчлөхөөс сэргийлэх зорилгоор гэж цөөн хэдэн хувь нь хариулжээ. 

Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд вакцинд итгэх итгэл бага, хийлгэх хүсэл сул байна

Вакцин хийлгэх хүсэлгүй байна гэж хариулсан хүмүүсээс шалтгааныг нь тодруулахад дараах хариултуудыг өгчээ. 

Судалгаанд оролцогчдын дийлэнх нь вакцины тухай мэдээллийг телевизээр авдаг гэжээ 

Нийт судалгаанд оролцогчдын 68.3 хувь нь вакцины тухай мэдээллийг телевизээс авдаг гэж хариулсан бол ердөө 11.1 хувь эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас авдаг гэжээ. Монголчуудын хувьд мөн л телевиз гол мэдээллийн эх сурвалж болжээ. Харин мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл авдаг гэж хамгийн цөөхөн хүн буюу 6.4 хувь нь хариулсан нь анхаарал татаж байна. 

Судалгаанд оролцогчдын 57.1 хувь нь вакцинд үнэ төлбөргүй хамрагдах хүсэлтэй байна

Үнэ төлбөргүйгээр вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүс 57.1 хувийг эзэлжээ. Харин 31.5 хувь нь вакцин хийлгэхээс татгалзсан бол 11.3 хувь нь яахаа мэдэхгүй байна гэжээ. 

Монголчуудын 84 хувь халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байна гэв

Халдвар хамгааллын дэглэмээ хэр сайн сахиж байгаа вэ гэдэг асуултад Монгол Улс хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 84 хувь нь маш сайн сахиж байгаа гэсэн бол Казахстан хамгийн сул буюу 38 хувь нь ингэж хариулжээ. 

Мөн нийт судалгаанд оролцогчдын 72 хувь нь эмнэлгийн ажилчдын өгч буй халдвар хамгааллын дэглэмийн талаарх зөвлөгөөнд итгэж байна гэжээ.  

ЭНЭ СУДАЛГААНЫ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.