Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Халдвартай хүн ойрхон байгааг анхааруулах системийг нэвтрүүллээ


Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх COVID-19 ERSDEL системийг “E-Mongolia”-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад нэвтрүүлж эхэллээ.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлж анхааруулна. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандах судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.

Ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой. Bluetooth-ээ л асаасан байхад болно.



-Bluetooth-ээ асааж, тохиргоо хийсэн бүх хүмүүс бие биендээ хоёр метр ойртоход нэгнийгээ бүртгэж нууцлал бүхий код солилцдог.

-Иргэн “Эерэг” гарсан тохиолдолд Google-с мессежээр ирсэн кодыг ашиглан тухайн программд өөрийгөө бүртгэнэ. Зөвхөн иргэдийн утас өөр хоорондоо нууцлал бүхий код солилцож дараа нь ойрын хавьтал болсон тохиолдолд тэдгээр хүмүүст энэ тухай мэдэгдэл очдог. Тухайлбал, ПСР шинжилгээний хариуны код дээр үндэслэн таны хажууд халдвартай хүн ойрхон байгааг сануулж чадна.

-Мэдэгдэл авсан тухайн хүн гар утсан дээрээ товч асуумж бөглөж өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах эсэхээ өөрөө шийддэг.

-Өөрөөр хэлбэл иргэд цар тахлаас өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа хамгийн шилдэг шийдэл юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.