Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өдөрт 6-аас бага цаг унтах нь сэтгэцийн өвчлөлд хүргэдгийг судалгаагаар тогтоожээ


Өдөрт 6 болон түүнээс бага цаг унтдаг хүмүүс сэтгэцийн өвчнөөр өвчлөх магадлал бусад хүмүүсээс 30 хувиар өндөр байдгийг шинэ судалгаагаар тогтоожээ. 8000 гаруй хүмүүсийн сүүлийн 25 жилийн унтлагын дэглэмд явуулсан уг судалгаагаар өдөрт 6 хүрэхгүй цаг унтдаг хүмүүс 50-аас дээш насандаа сэтгэцийн өвчнөөр өвчилж, архаг хууч өвчинд өртөх өндөр эрсдэлтэй нь ажиглагджээ. Мөн зүрх судасны үйл ажиллагаа доголдох, сэтгэл хямралд өртөх, ой санамж муудах зэрэг шинж тэмдэг илрэх аюултай юм. 

Шотландын Эдинбург Их сургуулийн явуулсан уг судалгааны ахлагч Тара Жонес "Унтах нь тархины үйл ажиллагаанд чухал үүрэг нөлөөтэй процесс юм. Унтах үед тархин дахь хортой элементүүд шүүгдэн цэвэрлэгддэг. Хэрэв тархи хангалттай унтаж амарч чадахгүй бол урт хугацаандаа үйл ажиллагаа нь алдагдах, сэтгэцийн өвчнөөр өвдөх аюултай" гэж мэдэгджээ. 

Хэт завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, каффейны хэрэглээ, ухаалаг төхөөрөмжийн гэрэл нь унтлагын дэглэм өөрчлөгдөхөд голлон нөлөөлдөг аж. Тиймээс насанд хүрэгчид өдөр бүр 8 ба түүнээс багагүй цаг унтаж амарч, үдээс хойш каффейн хэрэглэлгүй, сэтгэл санаагаа тайван байлгаж, тогтмол цагт унтаж хэвшихийг судлаачид зөвлөжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Уржигдар
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.