Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Татвар төлөгчдийн мөнгө ёолдоггүй | Төсвийн мөнгийг 'хөгийн' зүйлст зарцуулсан 9 орны жишээ


Дэлхий даяар цар тахалтай тэмцэж, эдийн засаг муудсан цаг үед бид амьдарч байна. Улс орнууд төсвөө танаж, татвар төлөгчдийн мөнгийг аль болох хэрэгцээгүй зүйлд үрэхгүйг хичээн, бүсээ чангалж буй энэ үед Монголчууд хэдэн тэрбумаар усан оргилуур барьж, мөн оргилуур барьсан албан тушаалтны хүүгийнх сургалтын төлбөрийг ч төлөхөө шахлаа. Энэ цаг үеийн сонирхолтой нэгэн сэдэв болох татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулаад шүүмжлүүлсэн улс орнуудын жишээг танилцуулъя. 

Нэг. Энэтхэг

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Цагдаагийн генерал Прашант Кумар Хинду шашинтны ёслол болох ариун Гангын усаар угаал үйлдэх баяр тэмдэглэж буй хүмүүсийн дээрээс нисдэг тэрэгнээс сарнайн дэлбээ цацах ажилд 21 мянган доллартай тэнцэхүйц рупи зарцуулсан нь олны анхааралд өртөж, хүчтэй шүүмжлүүлсэн юм. 

Хоёр. Их Британи


Их Британийн Засгийн газар 2,4 сая фунт стерлингийг цагдаа нарын нэр хүндийг сайжруулах хэвлэл мэдээллийн PR ажил хийхэд зарцуулжээ. Цагдаа нарын нэр хүнд нийгмийн дунд муу байдаг бөгөөд төр засаг нь үүнийг засах ёстой гэж үзжээ. Гэтэл татвар төлөгчдийн дунд нэр хүндгүй байгаа цагдаа нарын нэр хүндийг өсгөх гэж татвар төлөгчид мөнгө төлөх гэж үү???

Гурав. Австрали

Австралийн парламентын гишүүд 2012 оноос хойш татвар төлөгчдийн мөнгөөр йогийн сургалтанд сууж, багш хөлсөлж байсныг 2016 онд олон нийт олж мэджээ. Энэ ажилд 11,300 австрали доллар төлсөн байсан нь иргэдийн дургүйг хүргэж. Төрийн түшээд их ажиллаад ядардаг учир йог хийж амарч тайвширч байх хэрэгтэй гэж үзсэн тухайгаа тэд тайлбарласан байна. 

Дөрөв. АНУ

Америкийн Үндэсний шинжлэх ухааны сангаас сармагчингууд мөрийтэй тоглоомд хүнтэй адил донтдог эсэхийг судлах ажил хийж, үүндээ татвар төлөгчдийн мөнгөнөөс 171,000 доллар зарцуулсан нь ил болжээ. Судалгааны дүнд сармагчингууд мөрийтэй тоглоомонд хүн шиг донтдог болох нь тогтоогджээ. 

Тав. Монгол

Монголд 2020 оны зургаадугаар сард татвар төлөгчдийн 3,2 тэрбум төгрөгөөр эвдэрхий усан оргилуур барьсан юм. Татвөр төлөгч иргэд эсэргүүцсэн авч тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан “Яаж ч эсэргүүцсэн заавал барина” хэмээн ярилцлага өгч байв. Тэрхүү усан оргилуур ашиглалтад ороод удалгүй эвдэрч, усыг нь машинаар зөөн, нэмэлт зардал ихээр гарсан билээ. 

Зургаа. Венесуэл

2007 онд Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез Америкийн соёлын дарангуйллыг эсэргүүцэх бодлогын хүрээнд 17,8 сая ам.доллараар уран сайхны кино хийлгэжээ. Гэвт тэр кино хэзээ ч продакшны шатанд хүрч, үзэгчдийн хүртээл болоогүй юм. Хийсэн зардлыг нь хэн ч нэхээгүй. 

Долоо. Герман

Германы Штутгарт хотын захиргаанаас авто замын доогуур 10 метр урт, 1 метр өргөн, 80 см өндөр нүхэн гарцнууд хийжээ. Эдгээр гарц нь бах мэлхий зам гарахад зориулагдсан байна. Гэвч нүхэн гарцуудыг хэтэрхий том хийснээр дотор нь үнэг байрлаж бах мэлхийнүүдийг барьж дуусгасан байна. Үүнд татвар төлөгч иргэд ихэд бухимдсан юм. 

Найм. Хонгконг

Хонгконгийн засаг захиргаа сарын 1,5 сая хонгконг доллараас доошгүй үнэтэй оффисуудыг олноор нь түрээсэлж, баримт бичгийн агуулах маягаар ашиглан, заримыг нь хоосон байлгаж байдаг нь илэрч, иргэдийн шүүмжлэлийг хүлээв. Энэ мөнгө цөм ард иргэдийн халааснаас гарч буйг Watchdog мэдээлж байсан юм. 

Ес. Швед

Шведэд их дээд сургуулийн англи хэл дээрх хөтөлбөрийг зогсоох санал гараад байна. Гадаад оюутнуудад зориулсан энэхүү дээд боловсролын хөтөлбөрийг улс орны эдийн засаг, гадаад харилцаанд онц нэмэргүй, шаардлагагүй, татвар төлөгчдийн мөнгийг дэмий зарцуулж буй хэрэг хэмээн үзэж парламентаар хэлэлцэхээр болоод буй юм. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
3 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
3
5 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.