Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Анхаарлаа захирах урлаг буюу АЗ ЖАРГАЛТАЙ одоо цагийг эзэмших хялбар арга


"Apple", "Microsoft" зэрэг олон улсын томоохон компаниудад ажиллаж байсан судлаач Линда Стөүн “Хүн яагаад байгаа орчноосоо өөр зүйл бодож явдаг вэ? Өөр зүйлд сатааралгүйгээр, анхаарлаа байгаа орчиндоо 100 хувь хандуулах боломжтой юу?” зэрэг асуултад хариулахаар 15 жилийн судалгааг хийжээ. Түүний The Atlantic сайтад бичсэн нийтлэлийг хүргэж байна. 


Анхаарлын арга барил гэж юу вэ? 

Бид юу хийж, юу мэдэрч байгаагаасаа шалтгаалаад орчин нөхцөл бүрт өөр өөр анхаарал хандуулдаг. Хүн хэзээ ч хоёр зүйлийг нэгэн зэрэг анхаарах чадваргүй юм. Тиймээс нэг хоромд нэг л зүйлийг анхаарч чадна. Гол ялгаа нь хэр удаан анхаарах вэ, хэр хурдан шилжин өөр зүйл бодох вэ гэдэгт л байгаа юм. Машин барих, хоол хийх, дугуй унах зэрэг өдөр тутмын үйлдлүүдэд бид нэг зүйлийг хийж байгаа ч хааяа онхи өөр зүйл бодогдож, түүндээ автах нь бий. Өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай бодлууд хөвөрнө. 

Зарим үед анхаарал болгоомжгүйгээсээ болж алдаа гаргах, бүр осолдож амь насаа ч алдаж болно. Хамгийн гол нь хүн өөрийн чадвараа ашиглаж, “анхаарлын арга барил”-тай байж өөр зүйлд санаашралгүй байгаа орчин нөхцөлдөө бүрэн анхааралтай байх хэрэгтэй юм. 

Хүн юуг анхааралтай хийдэг вэ?

Хүн төрсөн цагаасаа хойш олон төрлийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, харилцааны арга барилд суралцсаар байдаг.  Жишээ нь, хүүхдээ уйлах бүрд нь шинэ тоглоом авч өгөх, хуучин тоглоомоороо тоглох шинэ арга зааж өгөх хоёр хоорондоо маш ялгаатай. Ийм ялгаатай орчин нөхцөлд хүүхдүүд огт өөр хандлагаар хүмүүжих болно. 

Унших ч юмуу, бие даан хийдэг үйлдлийн талаар ярилцья. Эдгээрийг хийх үед хэн ч танд үүрэг даалгавар өгч, дүрэм зааж, “тэгэх ёстой” гэсэн зүйл байдаггүй. Ямар ч ядаргаатай, стресстэй зүйл байхгүй. Ийм хараат бус нөхцөлд хүн баяр хөөртэйгөөр, анхаарлаа илүү төвлөрүүлж, сэтгэл тайван ажиллаж, суралцаж байдаг. 

Хэд хэдэн Нобелийн шагналтантай ярилцах завшаан олдоход тэд бүгд багадаа эвлүүлдэг тоглоом тоглодог байснаа дурсдаг шүү. Тэд маш сониуч сэдлээр олон төрлийн зүйлсийг туршиж үзсэн байдаг. Тэгээд тэднээс энэ тухай нь асуухад нэр хүндтэй эрдэмтэд “Би одоо ч тоглож байна. Ялгаагүй зүйл л хийж байна” гэж хариулдаг юм. 

Хүүхдэд анхаарал дутах аюултай юу?

Цоо шинэ зүйл ертөнц дээр байхгүй. Бид бүхнийг дууриаж сурдаг. АНУ-ын Вашингтоны Их сургуулийн судалгааны хүрээлэнд төрөөд дөнгөж 42 цаг болсон хүүхдийг олон хүмүүст харуулсан юм. Хүүхэд томчуулыг хэлээ гаргахад хэлээ гаргахыг хичээж, яг л хийж буй үйлдлийг нь дууриаж байжээ. Үүний л адил хүүхэд бүр эцэг эхийнхээ анхаарлыг татахыг хүсдэг шүү дээ. Анхаарал гэдэг тэдний хувьд хайр халамжаа илэрхийлэх арга юм. 

Нэг удаа би гэрлээд удаагүй найзуудтайгаа хамт үдийн хоол идсэн юм. Тэд хоёулаа утсаар ярин сууж байлаа. Гэтэл тэдний ой хүрсэн хүү нь утсыг нь заагаад “Ээжид байгаа, аавд байгаа. Би ч бас авмаар байна” гэсэн юм. Өнөөгийн нийгэмд бид хүүхэдтэйгээ ярилцахаас илүү, “скролл солиорол”-д автчихсан гэхэд хилсдэхгүй. 

Бид одоогийн хүүхдүүдийг гар утас ашиглахыг нь хараад төрөхөөсөө л мэддэг төрчихөж гэцгээдэг. Гэтэл түүний өмнө удаан цагаар гар утастайгаа харагдаж, гар утсаа хараад инээж байгаа үед хүүхэд тэр зүйлд  тэмүүлэх нь аргагүй. Тиймээс тэд ашиглахыг, хүрэхийг, хэрэглэхийг хүсдэг. Хүүхэд эцэг эх нь юуг таашааж байна, түүнд л тэмүүлдэг. 

Хүүхэд гэлтгүй хүмүүс бүгд бусадтай харилцахдаа бие биеээ харах үед “Би чамайг анхаарч байна” гэсэн  дохиог харцаараа илгээдэг. Эсрэгээрээ энэ дохио үгүй, утсаа ширтээд л байвал бие биеэ ойлгох нь багасаж, гомдох мэдрэмж төрөх болно. 

Байгаа цагтаа, байгаа хүмүүстэйгээ...

Хүүхэд маш эмзэг, тэд анхаарал дутагдвал өөрийгөө “хайрцаглах” мэдрэмжид автаж, улмаар хүндрэх нь бий. Бага насны хүүхдүүд эргэн тойрноо хараад хэн намайг анхаарах бол, хэн намайг хайрлах бол зэргээр хүлээж байдаг бол өсвөр насны хүүхдүүд өөрийгөө нийгмээс тусгаарлаж, сул дорой гэдгээ мэдрэхээс зайлсхийдэг. Бид хэн нэгэнтэй интернетээр видео дуудлага хийх үед хэдий сайн хурдны холболттой байсан ч хамаагүй харцыг нь сайн олж харж чаддаггүй шүү дээ. Хүүхдэд ч бас харилцан ойлголцол дутагдаж удаан хугацаанд явбал нийгмийн эсрэг хандлагатай болох, тэднийг үзэн ядах, сэтгэцийн эмгэгтэй ч болох аюултай. Анхаарал халамжгүй өссөн хүүхэд амжилт бүтээл багатай, сэтгэл гутралын өвчтэй болох нь бий. Тэгээд өсч том болоод өөрөө хүүхэдтэй болсон ч өөрийн туулсан хандлагаа үр хүүхдэдээ гаргах болно. 

Жилийн өмнө гэрт маань гал гарсны дараахан хоёр оюутан маань ирж надад тусласан юм. Нэг нь “милленниал”, нөгөө нь “X” үед хамаарах хоёр залуу. “X” үеийн оюутны утас нь дуугарвал тэр дуудлагаа аваад, “Удахгүй очно” гээд гардаг байсан бол “миллениал” үеийн залуу хариу зурвас явуулдаг байлаа. Түүнээс яагаад гэдгийг нь лавлахад “Би байгаа газраа, байгаа хүмүүстэйгээ л баймаар байна” гэж хэлсэн юм. 

Бид дуулах, бүжиглэх, хөгжим, спортын шинэ төрөлд суралцахдаа өмнө нь бага зэрэг тайвширч, сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй шүү дээ. Нислэгээр хичээллэх үедээ бага зэрэг л анхаарал алдвал тэр чигээрээ газар унах аюултай. Үүний нэгэн адил хүн байгаа газраа, байгаа орчин нөхцөлдөө л анхааралтай байснаар анхааралгүй байгаагаасаа илүү ихийг анзаарах болно. Нэгэнт болоод өнгөрсөн, эсвэл болоогүй зүйлийг бодон санаашрах бус байгаа цаг үедээ л аз жаргалтай нэгэн байгаарай. 

Ингээд л та илүү аз жаргалтай, амар тайван нэгэн боллоо шүү дээ. Сэтгэл зүрх, бие махбод нэгдэнэ гэдэг нь энэ юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
7 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Өчигдөр
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.