Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэний ч анзаараагүй "Хар Вудсток"


1969 онд саран дээр анх удаа хүн бууж, загварын ертөнцөд дайны эсрэг үзэлтэй залуус энхтайвны тэмдэгтэй цэргийн хүрмээр гоёж, домог болсон “Woodstock” хөгжмийн наадамд 400,000 хүн оролцож байлаа. Тэгвэл яг тэр жилийн зун “Woodstock” болохоос хоёрхон долоо хоногийн өмнө африк гаралтай америкчуудын хөгжмийн соёлыг тэмдэглэх “The Harlem Cultural Festival” ч бас зохиогдсон юм. Тухайн үед хөгжмийн наадмыг зураглаач Хал Тулчин бүрэн эхээр нь буулгаж авсан ч олон нийтийн хүртээл болоогүй байжээ.

Тэгвэл “The Roots” хамтлагийн бөмбөрчин Квестлав (Questlove) цар тахлын хугацааг ашиглан 50 жилийн турш тоосонд дарагдаад байсан бичлэгүүдийг дахин сэргээж баримтат кино бүтээсэн нь энэ жилийн долоодугаар сард нээлтээ хийх юм. “Summer of soul” гэх бүтээл нь хар арьстнуудын түүх соёл, хөгжим болон хувцаслалт гээд тухайн үеийн залуусын амьдралыг тэр л хэвээр нь буулгасан бөгөөд хамгийн  эхний трейлер нь өчигдөр Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр анх удаа цацагдсаныг та бүхэнд хүргэж байна.


Квестлав Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Вудсток гэх хотын нэр дангаараа бүхэл бүтэн хөдөлгөөнийг тодорхойлдог. Үүний адил хар арьстнуудад ч бас ийм зүйл тохиосон бол гэж хааяа бодогддог юм. Харлем фестивал тухайн үед Вудстокын адил дэлхий даяар тархаж, олон нийтэд хүрсэн бол хөгжмийн хорхойтнуудын амьдралд ямар өөрчлөлт гарах байсныг бодоод үзээрэй. Тийм л учраас би өөрсдийнhff түүхийг хуваалцахаар энэхүү киног бүтээсэн” гэжээ. 

Тус баримтат кино нь энэ жилийн эхээр Сандэнс кино наадамд оролцон шилдэг бүтээлийн шагнал болон үзэгчдийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн байна. 

Эх сурвалж: Variety

Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.