Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүн бүрт хэрэгтэй 4 төрлийн ХАЙР + яагаад чухал вэ?


Хорвоо дээр олон төрлийн хайр байдаг ч ерөнхийд нь 4 ангилж болох юм. Хайр бүр өөр өөрийн өвөрмөц давтагдашгүй мэдрэмжийг бидэнд өгч, биднийг өөрчилж, сорьж, хайртай учирсан үедээ бид илүү сайн сайханд тэмүүлж, илүү эергээр өөрчлөгдөх хүсэлтэй болдог. Харин бид хайрыг үнэлж, үнэхээр амин чухал зүйл хэмээн нандигнаж чаддаг болов уу? Хүн бүхэнд хэрэгтэй 4 төрлийн хайр ба тэдгээрийн үнэ цэнийг илтгэх тодорхойлолтыг та уншаад үзээрэй. 

Гэр бүлийн гишүүд, анд нөхөр, эртний танил, ажлын газрын хамтрагч гээд хамгийн түгээмэл хайр бол яах аргагүй нөхөрлөл. Нэгнээ хүндэтгэх, итгэх, үнэн сэтгэлээсээ халамж анхаарал тавих, нэгнээрээ даажигнах гэх мэтээр бидний өдөр тутмын амьдралд эерэг дулаахан мэдрэмж төрүүлж байдаг. 

Яагаад чухал вэ?

  • Амьдралыг илүү гэгээлэг, хөгжилтэй, адал явдалтайгаар мэдрэх
  • Өгөх-авахын аз жаргалыг хуваалцах

 

Амраг хайртууд нэгэндээ татагдан, нэгнээ байгаагаар нь хайрлан энэрч, үнэн сэтгэлээсээ танин мэдсэний дараа хайр дурлал бат бөх болно. Хүсэлд суурилсан гал халуун романтик хайр юм. Үнсэх, тэврэх, гар атгах гэх мэт биеийн хэлэмжээр хамгийн их илэрхийлэгддэг. 

Яагаад чухал вэ?

  • Хайрын төлөө хүн өөрчлөгдөж, илүү сайн сайханд тэмүүлдэг 
  • Хайртай учирсан үед бид хамгийн их аз жаргалтай байдаг

 

Бүх хайран дундаас хамгийн чухал хайр бол өөрийгөө хайрлан энэрэх хайр юм. Өөрийн сайн сайхан оршихуйн төлөө хариуцлага үүрэх нь хэн бүхэнд хамгийн чухал. Бие махбод, сэтгэл зүй, оюун ухаанаа эрүүл байлгахад энэхүү хайр чиглэнэ.

Яагаад чухал вэ?

  • Өөрийгөө хайрлаж сурснаар бусдыг хайрлаж сурна
  • Бусдаас хамааралгүй аз жаргалтай байж, ганцаараа ч хөгжилтэй, амар амгалан, өөрийнхөөрөө байх болно.

 

Хариу нэхэлгүй бусдад туслах сэтгэлээс үүдэлтэй хайр. Огт танихгүй хүнд дэм болох, эргэн тойрноо үл ялгаварлан хайрлах, байгаль эхээ дээдлэх хамгийн дээд төрлийн хайр юм. Өгөөмөр хайрыг зарим талаараа "гэгээрэл", "гэгээрэхүй" хэмээх нь бий.

Яагаад чухал вэ?

  • Сайн сайхан бодол, зүрх сэтгэлийг өөртөө цогцлооно
  • Байгаль эх, эргэн тойрноо, өөрийгөө энэрэх халуун дулаан сэтгэлтэй болно.

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
12 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
12 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
7
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.