Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Англичууд үнсэлцэж, тэврэлдэх эрхээ сэргээлгэлээ


Хүмүүс хоорондын мэндлэх ёсонд хамгийн түгээмэл хэлбэрийн нэг нь тэврэлт билээ. Харин цар тахлын үеэр хүрэлцэх, тэврэлдэх нь хориотой болсноор хүмүүс гараа даллах, толгой дохих эсвэл тохойгоо нийлүүлэх зэргээр мэндчилж байв.

Тэгвэл Англи улсад ирэх даваа гарагаас эхлэн Засгийн газраас хүмүүс хоорондын тэврэлтийг албан ёсоор зөвшөөрөх юм. Удаан хугацааны хөл хорионы дараагаас энэ хаврыг угтан эдийн засаг болон нийгмийн салбаруудаа эргэн сэргээж буй нь энэ юм. Учир нь энэ даваа гарагт Англи, Шотланд, Умард Ирландад коронавирусийн улмаас нас баралтын тохиолдол сүүлийн 24 цагт илрээгүй байна. Харин Уэльсэд дөрвөн хүн нас баржээ.

Түүнчлэн ирэх долоо хоногоос хөл хориог сулруулж, гадаа 30 хүртэлх, дотор орчинд 6 хүртэлх тооны хүмүүс цугларч болохоор болжээ. Мөн хоолны газрууд, кино театр, зочид буудал болон музейн газрууд тодорхой шаардлагын дагуу үүд хаалгаа нээхээр болсон байна. Мэдээж хувь хүмүүс болон албан байгууллагууд өөрсдөө цар тахлын халдвараас сэргийлэн хөл хорионы арга хэмжээг үргэлжлүүлэн мөрдөх боломжтой юм.

Ийнхүү бүтэн жилийн турш хэн хэнээсээ хол байсан хүмүүсийн дундах "хүйтэн хана"-ыг нурааж хуулийн дагуу тэврэлдэх, хүрэлцэх эрхийг нь эргэн сэргээсэнд англичууд баяртай байгаа юм. Зарим хүмүүс энэ удаан хугацааны дараа хэнийг яаж тэврэхээ мартаж орхижээ хэмээн тоглоом наргиа хийгээд амжив. Мөн хүмүүсийн тэврэлтийг хориглосон шийдвэр нь анхнаасаа ямар ч утгагүй байсан гэх иргэд байгаа бол нөгөө талаас хөл хориог сулруулсан нь хэтэрхий эрт байна гэх хүмүүс ч байгаа юм.

Лондон хотын дарга Садик Хан “Би хамгийн түрүүнд ээжийгээ л очиж тэвэрмээр байна” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин Лийдсийн их сургуулийн профессор Кэтрин Ноукс BBC-д өгсөн ярилцлагадаа “Дахин дахин тэврэлдээд байх хэрэггүй дээ. Ер нь бол бусдыг хурдхан шиг нүүрээ тулгалгүйгээр тэврэхдээ, маскаа зүүхээ мартуузай” гэсэн байна.

Мөн жүжигчин, зохиолч Стивен Фрай твиттер хуудастаа “Бүтэн жил энэ дүрмийг нь дагах гэж зовлоо шүү. Хэн нэгэн гудамжинд надтай таарвал харсан зүгтээ зугтсан нь дээр байх даа” гэж хошигножээ.


Эх сурвалж: The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
2
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
3
3 өдрийн өмнө
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
23 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.