Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Г.Ганбаяр “Пушкаш Академи”-ийн хамтаар Европа лигийн урьдчилсан шатанд хүч сорихоор болжээ


Монголын Хөл бөмбөгийн Холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагаа, МХБХ-ны санаачилсан төслийн хүрээнд анх Унгарыг зорьсон дөрвөн хөл бөмбөгчний нэг Ганболдын Ганбаяр клубийнхээ хамтаар Унгарын дээд лигийн мөнгөн медалийг хүртлээ.

Европ тивийн хөл бөмбөгийн клубтэй мэргэжлийн тоглогчийн гэрээ хийсэн анхны тоглогч болж байсан Г.Ганбаяр буурал тивийн томоохон лигээс медаль хүртсэн анхны монгол хөл бөмбөгчин боллоо. Ингэснээр "Пушкаш Академи"-ийн 1-р баг ирэх улиралд Европа лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрх аваад байна.  

Г.Ганбаяр “Пушкаш Академи”-ийн нэгдүгээр багийн хамтаар дээд лигийн хэд хэдэн тоглолтод гарааны бүрэлдэхүүнээс тоглож, хоёрдугаар багийн гарааны бүрэлдэхүүнээс 26 тоглолт гурван гоол оруулсан амжилтыг энэ улиралд үзүүлсэн юм. Түүнчлэн Монголын шигшээ багтаа анх удаа дуудагдаж Тажикистан, Японы шигшээ багуудын эсрэг гарааны бүрэлдэхүүнээс тоглосон билээ.

Сонирхуулахад, Унгарын “Пушкаш Академи”-д 2016 оноос 13 залуу хөл бөмбөгчин амжилттай суралцаад байна. Монгол хөл бөмбөгчид хилийн дээс алхаж хөл бөмбөгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг улсуудад мөрөө үлдээх үйлсийг дэмжиж, хамтран ажилласан Унгарын Пушкаш Академи, Унгар дахь Монгол улсын элчин сайд З.Батбаярт талархал илэрхийлэхийн ялдамд Г.Ганбаярыг үргэлж дэмжиж байдаг ээж аав, багш дасгалжуулагч, хамт олонд нь халуун баяр хүргэе гэж Монголын Хөл бөмбөгийн Холбооноос мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
4 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
4 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.