Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

UB.LIFE-ийн түүхүүд | Надад ирсэн хамгийн муухай коммент


Бид энэ удаа уншигчдаасаа цахим орчинд ирж байсан таагүй комментыг нь асуулаа. "Үг гэдэг зүрх сэтгэлийн дуу хоолой" гэдэгчлэн хэн нэгэн танихгүй хүний хэлсэн үгс, бичсэн коммент хэрхэн нөлөөлж, ямар сэтгэгдэл төрүүлдгийг ч тэд хуваалцсан юм. 

"Фэйсбүүкт байдаг хамгийн муухай коммент "Ингэж амьдрахаар үхээч" гэх үг. Нэг группт зүгээр л мэдэхгүй зүйлээ асуутал бараг 10, 20 дооглосон коммент уншиж байсан. Өсвөр насандаа их гомдоод, сэтгэлээр унахдаа "Нээрэн үнэхээр үхчихвэл яах бол" ч гэж бодсон удаатай. Хүн ямар комментыг уншихаа, өөрийн цахим "хүрээлэл"-ээ хэрхэн бүрдүүлэх нь надаас хамаарах учраас өөрөө л ухаантай байя гэж боддог болсон. Ийм коммент уншиж байгаа нь биш, бичиж байгаа нь "муухай" учир одоо бол хараад эмзэглэдэггүй, харин ч инээд хүрдэг." 

- Саран

       

"3 жилийн өмнө нэг таньдаг охиныхоо хөрөг зургийг авч, гэрэл зургийн инстаграмдаа оруулж байв. Гэтэл найз залуу нь бололтой нэг залуу эхлээд хардсан байдалтай коммент бичиж байгаад сүүлдээ "Наад зургуудаа устга ***** минь", "Чи хаана байна. Ална тална", "Олигтой зураг авдаг ч юм шиг" гэх мэтээр сүрдүүлж байсан. Хоёр талаасаа зөвшилцөөд авсан гэрэл зургуудад энэ мэт коммент хааяа орж ирдэг. Залуус үерхэл, хосын харилцаандаа итгэдэггүй нь харамсалтай. Танихгүй ч хамаагүй ялгаваргүйгээр хүндэтгэх соёлтой байгаасай гэж хүсдэг."

- Ананд  

"Youtube дээр нэг хүн "Гөлөг минь, дараагийн хэсгээ хурдан хий" гэж байсан. Бусдын хийж буй зүйл өөрт нь  үнэхээр таалагдсан бол талархаж, таалагдаагүй үнэхээр муу байвал үнэнээр нь шүүмжилж чаддаг байгаасай."

- Ганаа

"Үргүй юм уу? Яагаад өдий хүрчхээд жирэмсэлдэггүй юм" гэж байсан. Хэрвээ би үнэхээр эмэгтэйчүүдийн өвчтэй байсан бол хэчнээн шархлах байсан болдоо...

- Амина 

"Миний болон манай найзуудын зургийг зөвшөөрөлгүй авч, нэг группт ингэж оруулсан. Хүн өөрөө өөрчилж чадахгүй зүйлээр "Body shame" хийсэн комментууд муухай санагддаг."

 

 - О


"Чи бол психопат" гэж бичсэн байсан. 

- Анхаа

 

"Эгч нь тэтгэврийн хөгшин ч хааяа нүүрном гээч рүү орж найз нөхөд, танилуудтайгаа "уулзаж" учрах дуртай хүн. Бидний насныхан чинь 10 жил, оюутан ангийн найз нөхдөө санана гэж жигтэйхэн. Хамгийн сүүлд найзуудтайгаа уулзсан зургаа тийш нь оруулсан юм. Хөөрхий санаж байгаагаа л илэрхийлэх гэж тэр шүү дээ. Гэтэл нэг хүн "Дарваан харууд нийлсэн сууж байна даа", "Хэн хэн нь үхэв дээ" гэж бичсэн байсан. Дотор харлаж, яасан муухай санагдсан гээ? Ер нь анзаараад байхад тэнд их л зааж зөвлөсөн, нэгнээ загнасан, гутаасан улс байдаг болтой. Таагүй үгээ өөртөө үлдээх шиг, сайн сайхныг түгээх шиг буян алга шүү, дүү нар минь."

- Отгонцэцэг

 

"15-тай дүүгийнхээ фэйсбүүкээр "шагайж" үзээд үнэхээр балмагдаж билээ. Үеийнх нь охид хөвгүүд гадуурхдаг нэг охиныхоо зурган доор бөөнөөрөө муухай коммент биччихсэн байсан. "Үхээч" гэх нь энүүхэнд. Дүү маань надад "Энэ охин миний хажууд суудаг. Ангийнхан гадуурхаад дандаа уйлдаг. Би түүний талд ормоор байсан ч намайг бас гадуурхах вий гээд чаддаггүй" гэсэн." 

- Оргил 

"Твиттерээр дайруулаад хаасан байдгын. Аймаар байсан. 10-аад жил өнгөрчээ." 

- М

  


Цахим орчинд танд "муухай" коммент ирж байсан уу? Аливаа таагүй сэтгэгдлийг уншиж, хүлээн авах нь сэтгэл зүйд яг л биечлэн сонсох мэт хүнд мэдрэмжийг төрүүлдэг. Олон улсын "Pew" хүрээлэнгийн судалгааны дагуу цахим орчин дахь 5 хэрэглэгч тутмын 1 нь цахим доромжлолд өртдөг байна. 

 #ЦахимОрчиндЗөвХарилц

     

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
0
10
0
0
2

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.05.18 192.82.78.58

Youtube deer tawisan baisan oyutnii ajil deer nmg uchirgui haraaj zuheed l baisan, tegsnee bi chamaig bodvol hed heden kinond toglchihson ch gej baih shig, chaavaasdaa uiddag yum baihdaa

0 Хариулах


би 2021.05.18 64.119.25.223

хөх инээд

0 Хариулах


PLUVIOPHILE 2021.05.18 66.181.184.195

Туранхай гэдгээр минь "цагаан хорхойтой" " шимэгчтэй гэсэншд" "арьс нөмөрсөн яс" "юм идэж уудыму?" "Нээрээ энэний таргалдаггүй нууц нь хоолоо бөөлжиж гаргадаг гэсэн" "хөх бөгс байдыму чааваасс" "ингэж хоол идэхгүй маяглаж байгаад үхэх гэж байгаан" иймэрхүү үгнүүд таньд зүгээр мэт сонсогдож магадгүй л юм гэхдээ өөрийгөө оронд нь тавиад үзвэл өөртөө итгэлгүй, бусдын юу гэж бодох эсэх нь Trauma-тай болгодог...

0 Хариулах


Зочин 2021.05.18 66.181.161.125

Бүр яг тэгдэг. Хэрзгэрээ, яс минь, ганц цохиход үхчихээр юм... нтр

0 Хариулах


PLUVIOPHILE 2021.05.18 66.181.184.195

"Чи чинь одоо гомо юм уу?" "Хачин хөдөөний хөөсөн мантуу." "Хужаа минь" "Эрэгтэй юм байж" "Эмэгтэй юм байж" "Нүүрээ буддаг банди нарыг өмөөрөөд үхлээ лдээ" "Хачин гомо юмнууд" г.м үгсийг юу ч бодолгүйгээр BODY SHAME, SEXUAL HARRASMENT хийдэг хүмүүс монголд их байдаг. Магадгүй тэр хүмүүсийн өссөн орчиноос нь л хэл ярьж байгаа үйл хөдлөл нь бий болдог байхдаа. Ямар аймар орчинд өсөхөөрөө хурц үгээ юу ч бодолгүй хэлдэг байна?

0 Хариулах


Зочин 2021.05.18 202.9.46.15

10aad jiliin umnu neg trans zaluug tsainii gazart zodoj bgaa bichleg dor "iim humuusige yaagad ingj deerelhed bdinbe, zuger orhij boldoggu yumuu... geedl comment bichsen cn door n chi uurigu ilchled gomo lesbigee huleen zuwshuuruud zl ntr, neg anai guai buur nadruu pro orj irj uzesnee chat bichij ntr...eooe estoi yaaltai bilee ih gaihaj bsndaa. LGBTQ humuus manaihnii emzeg sedew umshig bgan

0 Хариулах


Зочин 2021.05.18 122.201.24.101

Tiime zarim humuus LGBTQ humuusiig gajig uymnuud baliar gej ih boddog uym bnle

1 Хариулах


Mikan 2021.05.18 66.181.161.34

"Янхан шиг" . . . "Чи лэсби юм уу??" -Үгүй ээ, Би Pansexual хүйс хамаарахгүй татагддаг. "Уулзая" -Танихгүй хүйсийг нь ч мэддэггүй хүнтэйгээ уулздаггүй! "Хүйс хамаагүй биздээ гажиг гичи минь." Homophobic хүний хэлсэн энэ үг үнэхээр муухай. "Халуухан юмаа. Уулзая." "Битгий онгонтоод бай." "Cosplay хийдэг банди нарыг дуусгасан биздээ public toilet." Яг үнэндээ 2хон cosplay хийдэг хүнд сайн болж байсан cosplay хийдэг бандитай үерхэж ч байгаагүй.

0 Хариулах


Зочин 2021.05.17 192.82.73.101

Мэдээллээ хуваалцаад, нэг сайтад жижигхэн ярилцлага өгсөн чинь доор нь хүмүүс бүтэн уншаагүй, буруу ойлгочхоод барьж идэх шахсан. Нэг нь тэгсэн "шал хөдөөний" гээд бичсэн байсан. Дахиж олны өмнө гарахгүй гэж бодож байгаа. Бүр их зүйл сурч, мэдээд ганцаараа дотроо өмхийрөөд амьдарна өө.

0 Хариулах


Зочин 2021.05.18 66.181.191.163

За бүр хэлээд яахав, сурсан мэдсэнээ хуваалцаад явбал ядаж л мэдэхгүй нэг нь мэдэж авна, цааш нь дамжуулна гээд хэрэгтэй санагддаг. Хүмүүс гэтэл уурлаад бдг юм бна лээ, ганцаараа л уншаад хөгжөөд дуугүй явъя гэж боддог болсон. Хамтдаа тэтгэлэг хөөцөлдөе, гадаадад суръя гэж нэг найзыгаа уриалж бгаад блоклуулсан ш дээ

0 Хариулах


Зочин 2021.05.17 66.181.167.166

harin tiime mongolchuud uuroos ni iluu yawj baina gej oilgood ene gaihuulad bna geed surj medeh bish huniig shuumjilj dandaa muu talaas ni yumiig huleej awdag, ternees bolood surch medsen shine zuilsee humuustei huwaaltsah durgui bolson. uul ni neg negendee heregtei medeelel huwaaltsaad hamtdaa hugjood yawuul zaluu humuus ihtei uls hugjih bh gej boddog bsan.

0 Хариулах


Mm 2021.05.17 192.82.90.246

Tsus oirtson gajig gej bile

0 Хариулах


Зочин 2021.05.17 192.82.66.25

Битгий тоогоорой

0 Хариулах