Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амны хаалт байнга зүүж байгаа энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ?


Herbalife Nutrition компанийн Дэлхий даяарх шим тэжээлийн бүтээгдэхүүний сургалт хариуцсан захирал, гоо зүйч Лаура Шейкон Гарбатогийн зөвлөгөөг хүргэж байна.

Өвчний дэгдэлт болон коронавирусийн тархалтыг буруулахад үр дүнтэй байгаа тул энэ цаг үед бид бүгд амны хаалт зүүхийн ач холбогдлыг сайтар мэдэрч байна. Гэсэн ч амны хаалт зүүсэн газраар арьс тань цочрох зэрэг сөрөг талууд ч ажиглагдаж байж болох юм. Бидний олонх нь арьсны хуурайшилт, цочрол эсвэл бүр арьсны идээт үрэвсэл гарах асуудалтай тулгараад байна. Нэгэнт маск зүүх шаардлагатай болсон тул арьсны дээрх асуудлаа хэрхэн шийдэж болох вэ? Арьсаа арчилж, гэрийн аргаар хэрхэн маск бэлдэж болох талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

Маскаа зөв сонгох

Өнгө, загвар гээд төрөл бүрийн маскны сонголт бий. Гэсэн ч өөрт хамгийн тухтай, танд яг тохирсон, агаар нэвтрүүлдэг материалаар хийсэн маск сонгохоо мартуузай. Бүх материалыг ижил гэж бодож болохгүй бөгөөд полиэстр, синтетик материал нь зарим тохиолдолд хөлсийг гадагшлуулахгүй арьсны цочрол үүсгэн, идээт үрэвсэл гарахад хүргэдэг. Маскны материал ямар байх нь маш их нөлөөтэй ба ялангуяа таны арьсан дээр юм их гардаг бол энэ нь тун ч чухал асуудал юм. Хөвөн даавуугаар хийсэн маск нь хөлсийг шингээж, арьсанд амьсгалах боломж олгодог. Мөн нян, бактераас зайлсхийхийн тулд маскаа дахин бүү ашиглаарай. Батга гарах, арьсны улайлт үүсэхээс сэргийлэхийн тулд бүхий л өдрийн турш маскаа тогтмол цагт солих эсвэл угааж зүүгээрэй.

Маск зүүхийн өмнө арьсаа бэлдэх

Та маск зүүхээсээ өмнө нүүрний чийгшүүлэгч түрхээрэй. Арьсыг тайвшруулж, чийгшүүлэх үйлчилгээгээрээ танигдсан алтан товч, зуун наст зэрэг орцтой бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Чийгшил сайн өгөх нь арьсыг цочрохоос урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Арьсны нүх сүвийг бөглөж болох учир хүнд будалтаас зайлсхийгээрэй. Хэрэв та нүүр будалт хийх бол арьсан дээрх илүүдэл тосыг шингээдэг титаны давхар исэл зэрэг найрлагатай эрдэс бодист суурилсан бүтээгдэхүүн ашиглах нь тохиромжтой.

Маск зүүсний дараа арьсаа арчлах

Та өдөржин маск зүүсэн бол арьсаа сульфатгүй, чийгшүүлэгч бүтээгдэхүүнээр арчлах нь тохиромжтой. Сульфат нь дээд эпидермисийн липидийн бүтцийг өөрчилдөг хүчтэй бодис бөгөөд арьсыг тань цочроодог. Маскаа авсны дараагаар арьсан дээрх тоос шороо, илүүдэл тослогийг арилгахын тулд чийгшүүлэх үйлчилгээтэй зөөлөн цэвэрлэгчээр нүүрээ угаагаарай. Таны арьсыг цочроож, чийгшлийг алдагдуулах учраас халуун усаар нүүрээ угаах хэрэггүй. Таны арьс аль хэдийн эмзэг болсон байгаа тул бүлээн усаар нүүрээ угааснаар нэмж цочроохоос сэргийлж чадна. Төгсгөлд нь таны арьсыг сэргээж, тайвшруулах үйлчилгээтэй антиоксидант, эфирийн тос агуулсан чийгшүүлэгч тос түрхээрэй.

Хэрэв таны арьс хэт хуурайшиж, цочрох эсвэл загатнах шинж тэмдэг илэрч байгаа бол та дараах чийгшүүлэгч маскыг хийгээд туршиж болох юм.

Энэ маскыг хийхэд энгийн 3 орц хэрэгтэй.

-3 хоолны халбага овьёос
-2 хоолны халбага Herbal Aloe зөөлрүүлэгч гель
-1 хоолны халбага зөгийн бал

Маск хийх заавар: Овьёос дээрээ 2 хоолны халбага ус нэмж, богино долгионы зууханд 20-30 секунд болгоно. Үүний дараа 2 хоолны халбага Herbal Aloe зөөлрүүлэгч гель болон 1 хоолны халбага зөгийн балаа халуун овьёосон дээрээ нэмнэ. Овьёосоо хөргөөд нүүрэндээ түрхэх бөгөөд нүүрний тусгай түрхэгчээр түрхвэл илүү сайн. Маскаа 15-20 минутын турш арьсан дээрээ байлгана. Овьёос болон зөгийн бал нь арьсыг сайн чийгшүүлдэг ба Herbal Aloe зөөлрүүлэгч гель нь арьсыг нөхөн сэргээх найрлагатай. Эцэст нь бүлээн ус ба сульфатгүй зөөлөн цэвэрлэгч ашиглан нүүрээ сайтар угаана.

Маск зүүх нь бага зэрэг тааламжгүй байж болох ч энэ нь таны болон бусдын эрүүл мэндэд хэчнээн чухал болохыг дурдахгүй өнгөрч болохгүй. Хэрэв яг одоо таны арьс цочирсон байгаа бол дээрх энгийн зөвлөмжийг дагаснаар нөхцөл байдлыг өөрчлөх боломжтой шүү. Түүнчлэн таны нүүр, биендээ хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь таны арьсны өнгө төрх, эрүүл байдалд маш их нөлөөлдгийг санаж орц, найрлагаараа үр дүнгээ өгч чадах зөөлөн бүтээгдэхүүн сонгохыг зөвлөе.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.