Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

АНУ вакцинд хамрагдсан иргэдээ маскгүй явахыг зөвшөөрлөө


Коронавирусийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс гадаа болон дотор орчинд маск зүүж, хүн хоорондын зай барих шаардлагагүй гэж АНУ-ын өвчин хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн мэдэгджээ. Доктор Рошель Валенский Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Цар тахлаас болж хязгаарлаж байсан бүхий л үйлдлээ одоо хийж эхлэхэд гэмгүй. Бид эргээд хэвийн байдалдаа орох энэ өдрийг их удаан хүлээсэн шүү дээ” гэжээ.

Тэрбээр Израиль болон АНУ-ын хийсэн гурван төрлийн судалгааны үр дүнд үндэслэн Халдварт өвчин судлал, хяналтын төвийн шинэ удирдамж болох халдвар хамгааллын дэглэмийг сулруулах шийдвэрийг гаргажээ. Израиль улсад хийсэн судалгаанд нийт 5000 гаруй эмнэлгийн ажилчид оролцсон ба коронавирусийн эсрэг вакцины үйлчлэл нь 97 хувийн амжилттай гэсэн үзүүлэлт гарчээ. Тус судалгаа нь АНУ-ын Анагаах ухааны нийгэмлэгийн сэтгүүлд хэвлэгдсэн болно.

Хэдийгээр вакцинд бүрэн хамрагдсан цөөн тооны иргэд халдвар авсан тохиолдол илэрсэн ч хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй байсан бөгөөд бусад хүмүүст дамжих эрсдэл багатай байгааг доктор Валенский мэдэгдэлдээ дурджээ.

Түүний зөвлөснөөр дархлаа сул гэгдэх хүмүүс эмчийн зөвлөгөөнөөс хамаарч маск зүүх эсэхээ шийдэх ба онгоц, автобус, вагон зэрэг олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо маск зүүсэн нь дээр гэсэн байна. 

“Вакцинд хамрагдаагүй хүмүүс хүнд хөнгөн хэлбэрээр өвчлөх, бусдад тараах, нас барах ч эрсдэл хэвээр байгаа тул бүрэн вакцинд хамрагдах хүртлээ халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхааруулж байна. Харин бүрэн вакцинд хамрагдсан хүмүүс хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас маскгүй явж болно” гэж доктор Валенский зөвлөжээ. 

Энэ шинэ журмын дагуу вакцинтай хүмүүст маскгүй явахыг зөвшөөрсөн ч гэлээ маск зүүх эсэх нь хувь хүний сонголтын асуудал юм гэжээ. Дээрх мэдэгдлийг бүрэн эхээр нь дараах бичлэгээс үзнэ үү: 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
17 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
19 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.