Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдрийн зурвас: Алив, охин, инээгээрэй


Ээж рүүгээ битгий хар. Намайг байгаа гэж битгий бод. Ялимгүй хажуулдасхийн зогсож, эрүүгээ өргөөрэй. Битгий ич, битгий зов. Өөрийгөө сарнаас ирсэн бороон охин гэж сана. Чиний нүд их өндрөөс унаж тогтсон усны нарийхан дусал юм. Чиний арьс, чиний үс гэрэл нэвт дулаахан нарны анхилам тунадас юм. Алив, охин минь инээгээрэй. Гэзэг үсээ намируулан, тоорон хацраа хонхойлгон хонгор аалиараа аз жаргал цалгиан инээгээрэй.  

Ээжийгээ битгий бод. Намайг март. Одоо өлмийгөө өргөн нуруугаа хотойлгон найган бүж. Битгий ай, битгий хулчий. Чиний гар тэнгэрээс газар сахиулсан даль жигүүр юм шүү. Тольдох гэх, тоогдох гэх, алив хэмжүүрт өөрийгөө битгий зөвшөөр. Даль жигүүрийг олж үзсэн нь огтолчих гээд байдаг юм. Тэр хайртай хүний нүдний толионд л харагддаг болор тунгалаг үзэгдэл юм.

Миний охин ээждээ элдэв ааль маяг гаргаарай. Нэг нүдээ аньвал, уруулаа цорвойлгон бодолхийлвэл, аль эсвэл гараараа үсээ хөнгөхөөн оролдвол... Хөшгөөрөө өрөө дүүргэсэн урт хормойтой даашинз бүтээгээд голд нь өөрөө хөшөө болон тогло. Алив, ээж нь зургийг нь авъя. Ээж рүүгээ битгий хар. Намайг байгаа гэж битгий бод. Ээж нь чамайгаа харах дуртай. Аз жаргалд чинь догдлох дуртай, бяцхан энхрий бүсгүй минь.    

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.