Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Мөрийн хөтөлбөрөөс “нүд хийе”: БОЛОВСРОЛ


 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ. Бүх ард түмнээс сонгодог Монгол Улсын төрийн тэргүүний сонгуульд хэн, аль намаас нэр дэвшсэнээс үл хамааран “Мөрийн хөтөлбөр” хамгийн их анхаарал татдаг жамтай. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх “Шударга ёс”, “Эв нэгдэл”, “Хөгжил дэвшил” гэсэн гурван том хэсэгтэй мөрийн хөтөлбөр танилцуулсан бол “Зөв Хүн Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 9 хэсэгтэй мөрийн хөтөлбөр танилцууллаа. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ “Үндэсний эв нэгдэл-ардчилсан төр”, “Монгол хүн-монгол угсаатан”, “Гадаад харилцаа-төвийг сахих чиглэл бүхий бодлого”, “Үндэсний аюулгүй байдал”, “Бусад асуудал” гэсэн зургаан хэсэгтэй мөрийн хөтөлбөр танилцуулжээ. Тэд ямар ажлыг дэмжиж ажиллах, ямар санал санаачилга гаргахаар тусгасныг тогтож анзааръя. Бид энэ удаа нэр дэвшигчид боловсролын салбарт ямар ажил хийхээр төлөвлөснийг мөрийн хөтөлбөрөөс “шүүрдэж” үзлээ.  


“Зөв хүн электорат эвсэл” / Д.Энхбат


-Гэр бүлийн суурь хүмүүжилд анхаарч, иргэн бүр бага балчраасаа эхлэн бусдыг, ахмадаа хүндэлдэг, өндөр ёс суртахуунтай, дүрэм журмыг чанд сахидаг, иргэний эрх, үүргээ ухамсарласан, харилцааны өндөр соёлтой, түүх соёлоо мэддэг, үндэсний бахархалтай, эх оронч, өв тэгш иргэн болж төлөвшихийг дэмжиж ажиллана.

-Бага насны хүүхэд бүр цэцэрлэг, сургуульд хамрагдах, төлөвшин боловсрол эзэмших боломжоор хангагдах болон сургууль, цэцэрлэг, багш сурган хүмүүжүүлэгчийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг дэмжиж ажиллана.

-Бага, дунд, дээд боловсролын байгууллагын сурган хүмүүжүүлэх чадавхыг дээшлүүлэх, оюутан сурагч бүр сурч боловсрох, бие бялдараа хөгжүүлэх таатай нөхцөлөөр хангагддаг байхад анхаарч, сурган хүмүүжүүлэх байгууллагын стандартыг төгөлдөржүүлж, мөрдүүлэх, сургалтуудыг төрөлжүүлэх аливаа санал, санаачилгыг дэмжиж ажиллана.

-Монгол хүн дэлхийд өрсөлдөх боловсрол, ур чадвартай, хөрвөх чадвартай байхыг чухалчилж, боловсрол, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбар дахь төрийн дэмжлэг, хэрэгжилт, үр дүнг сайтар хянадаг тогтолцоог бүрдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.

-Боловсрол, шинжлэх ухааны салбарт техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, сурган хүмүүжүүлэх, мэдлэг олгох аливаа үйл ажиллагаа хүртээмж өндөртэй, өгөөж сайтай, тэгш боломжтой байхад анхаарч ажиллана.

-Иргэдийнхээ орлогын ялгааг бууруулахын тулд боловсролын тэгш бус байдлыг арилгахад онцгой анхаарал хандуулж ажиллана.

 

Монгол Ардын Нам / У.Хүрэлсүх

-Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэн болгон хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.

-Боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгах, сургуулийн орчныг хотхоны хэлбэрээр хөгжүүлэх, малчин өрхийн хүүхдүүдийн боловсролд онцгой анхаарна.

-Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.

-Монгол Улсын дээд боловсролын чанарыг олон улсын жишигт ойртуулж, “Судалгааны их сургууль”-ийг хөгжүүлж, гадаадын оюутан, судлаачийн тоог нэмэгдүүлэн боловсролын экспортыг дэмжинэ.

Ардчилсан нам / С.Эрдэнэ

-Үндэсний боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарна. Өнөөдөр бэлдсэн үндэсний боловсон хүчин бол бидний ирээдүйг тодорхойлно. Иймээс хүүхэд бүрийг хөгжүүлж, бүтээлч, шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, Монгол орныхоо байгаль, түүх, үндэсний хэл соёл, уламжлалаараа бахархдаг, ёс суртахуунтай, зөв харилцаа, хандлагатай, хүнлэг сэтгэлтэй болгон хүмүүжил олгох “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг дэмжинэ. 

Өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрх ашгийг дэмжин ажиллана. 

Монгол хүн монголдоо хүссэн цагтаа саадгүй ирэх, ажиллах амьдрах, сурч боловсрох таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллана. 

Уламжлал бус аюултай тэмцэх зорилгоор өндөр технологи, кибер халдлагатай тэмцэх судалгаа-үйлдвэрлэлийг жанжин штабын дэргэд байгуулах санаачилга гаргана. Компьютер технологи, математик, физикийн чиглэлийн сургуулиудын оюутнуудыг Оюутан цэрэг хөтөлбөрөөр дамжуулан цэргийн алба хаалгах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллана. 


Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.06.12
Өөрчлөлтийн эхлэл нь чиний, миний, бидний санал бас оролцоо
2
2021.06.12
Луна саналаа өгөхөөр алхсан нь
3
2021.06.12
Humans of UB | Цаг үе ба залуусын оролцоо
санал болгох
1
1 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
1 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
1 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
2