UBLife Logo
Надад нэг санал байна

Playlist: Сонгуулийн өдөр сонсох 9 дуу (+Өөдрөг, гэгээлэг, амар амгалан)

Г.Сүрэн
Г.Сүрэн
Playlist: Сонгуулийн өдөр сонсох 9 дуу (+Өөдрөг, гэгээлэг, амар амгалан)

Сонгуулийн өдөр тусгайлан бэлтгэсэн жагсаалт сонсох хэрэгтэй биш гэж үү? Сонгуулиа өгөх замдаа, чухал сонголтоо хийчхээд харьж явахдаа сонсох эрч хүчтэй, сэтгэл тайтгаруулах, онцгой хэмнэлүүдийг санал болгож байна. 

#1 John Lennon - Imagine

Сайн сайхан ирээдүйг төсөөлж, хэзээ нэг цагт бий болно хэмээн итгэх хэцүү. Харин өөрийн хүчээр бүтээж болохт итгээрэй. Нэгнээ хөнөөж, муу санах шаардлагагүй гэрэл гэгээгээр дүүрэн нийгмийг бид бий болгож чадна... 

#2 Faye Webster - In a Good Way

Заримдаа үнэхээр зөв сонголт хийж, аз жаргал мэдрэхдээ аялмаар тийм л мэдрэмжээр дүүрэн дуу.

#3 What A Wonderful World - Reneé Dominique

Яг л ижилхэн нийгэмд яагаад бидний зарим нь аз жаргалтай амьдарч, зарим нь уур уцаар, муу муухайг туулсаар хорвоог орхидог юм бол? Моддын чимээ, салхины амтыг ажиглаж, амар амгаланг мэдрүүлэн тайтгарал бэлэглэх Луи Армстронгийн гайхалтай дууны коверийг сонсоорой.

#4 Fats Domino - I'm Ready

Нэрт зохиолч Стивин Кинг олон зуун удаа хэвлэлийн газруудаас татгалзсан хариу авсныхаа дараа анхны эерэг хариугаа сонсоод унтлагын  өрөөндөө энэхүү дууг эгшиглүүлж байсан гэдэг. Түүн шиг алдах хэрэггүй ч, ямар нэгэн эерэг өөрчлөлт эхэлж буйг өөртөө сануулан эрхгүй догдолмоор дуу...

#5 Fleetwood Mac - Go Your Own Way 

Өөрийнхөөрөө яв даа...Чи өөрийнхөөрөө явж болно оо~~~

Бид бүгдийн үзэл бодол нэгэн ижил байх албагүй. Ижилхэн байвал уйтгартай биш гэж үү? Өөрийнхөө сонголтыг хийсэн л бол бусдад тулгаж, маргалдах хэрэггүй. Сонгуулийн дараа ч найзууд хэвээрээ үлдэхийн төлөө! 

#6 Billie Eilish - Your Power

Би, чи, бид бүгдээр өөрийн хүчээр хэчнээн их зүйлийг хийж чадна гээч? 

Өөрөө өөрийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө өнөөдөр сонгуулиа заавал өгөөрэй~~~

#7 Бадар-Ууган Дуламсүрэн - Улаанбаатарын агаар

Уудамхан гудамжаар алхалж явахадУлиангарын навчсаар салхи нь наадаадУлаанбаатарын минь тунгалаг агаарУушиг цээжийг тэнийлгэн сэвших нь таатай

"Аз жаргалгүй хүн төрсөн, өссөн хотоо үзэн яддаг" гэх Орхан Памукын үгийг санацгаая. Саналаа өгөх энэ өдөр эх орон, их хотынхоо өнгө үзэмжийг тольдон алхахдаа сонсох зөөлөн аялгуу. 

#8 Cleaners from Venus - Please don't step on my rainbow

Солонгон дээгүүр минь битгий гишгэлээч... Зүрх сэтгэлээ улс төрөөр эсвэл урлагаар дүүргэх эсэхээ би өөрөө шийдэж болох уу? 

Ирээдүйнхээ төлөө, хүссэн зүйлээ хийдэг амьдралын төлөө бид өнөөдөр саналаа өгөх болно... 

#9 Harry Nilsson - Lullaby in Ragtime

Сонгуулийн өдөр нээрэн л мэдээ мэдээлэл, хөл хөдөлгөөн ихэсдэг дээ. Чухал сонголттой завгүй өдрийн төгсгөлд өөртөө болон гэр бүлдээ цаг гарган амсхийхээ мартуузай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.